ДЭЛХИЙН ЭРДЭС БОРДООНЫ АШИГТ МАЛТМАЛ БА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВЛӨРӨЛ

О. Отгондэлгэр
2023-06-20 09:01

Дэлхийн хүн төрөлхтний хүнс, тэжээл бордооны үйлдвэрлэл нь хэрэглээтэй шууд хамааралтай болсон байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх явдал хүн амын өсөлттэй нягт холбоотой. Газар тариалангийн үйлдвэрлэл зөвхөн үр, гурил, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээр хязгаарлагдахгүй, малын тэжээл үйлдвэрлэл, хадлан, бэлчээрийн ургацаас шалтгаална.
Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж, улс орнууд ард түмнээ хүнсээр хангах нь хүндхэн асуудал болоод байна. Дэлхийг нөмөрсөн цар тахал 2 жил үргэлжилж одоо ч намжаагүй  байна. ОХУ-ын өдөөсөн дайн олон улсын эдийн засаг, хүнсний хангамжийг туйлдуулж байна. Дэлхийн хүн амын 4/1 нь бордоогоор нэмэгдсэн ургацаар хооллолдог гэдэг байсан бол дулаарал, байгалийн гамшигаас шалтгаалж 3/1 нь хооллох болж байна гэж үзэх ч хандлагатай болов. Геополитикийн байдлаас болж бордооны үнэ 2021 онд 70%-иар өссөн бол 2022 онд 80%-иар өслөө гэж мэдээлж байна.
Судлаачид 2022 оны долоодугаар сарын 01-ний байдлаар дэлхийн хүн ам 7 тэрбум 975 сая, үүний дотор Азид 4 тэрбум 723 сая, Африкт 1 тэрбум 427 сая, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад 660 сая, Европт 744 сая, Хойд Америкт 377 сая, Австрали, далайн орнуудад 45 сая хүн ам амьдарч байна гэж тооцоолжээ. Оны эцэс гэхэд 8 тэрбум 028 403 779 хүн амд хүрэх юм байна.
Хүн ам ингэж ихээр өсөж байгаа нөхцөлд бордоо хэрэглэж, ургац нэмэгдүүлэхийн хувьд Дэлхийн бордооны ашигт малтмалын байгалийн нөөц ямар хэмжээнд байна вэ гэгдгийг авч үзэх нь зүйн хэрэг бөгөөд энэ дэлхийн анхаарлын төвд байна. Би нэгэн удаа бичихдээ монгол улс бордоо үйлдвэрлэгч орон болж экспортлох боломжтой талаар ч саналаа гаргаж байсан. Монгол Улс фосфорын чулуулгийн нөөцөөр дэлхийд эхний аравт, азид хоёрт ордог нөөцтэй бөгөөд нийлмэл эрдэс бордоонуудыг үйлдвэрлэх суурь болдог чухал эрдэс нь фосфорит билээ.
ФОСФОРИТ. Дэлхий дээр фосфорын бордооны түүхий эд болох фосфоритын чулуулаг хурдас цөөхөн оронд байдаг аж. Дэлхийн фосфоритын тархац хүн амын бөөгнөрөл тархалттай тохирдоггүй бөгөөд Европ, Энэтхэг, Зүүн өмнөд ази, Япон, Канад зэрэг хөдөө аж ахуй өндөр хөгжсөн, хүн ам олонтой орнуудад фосфоритын чулуулгийн нөөц байдаггүй. Харин Хойт африк, Сахар, Ойрхи дорнод, Перу, Уганда, Монгол зэрэг хүн ам сийрэг орнуудад фосфоритын том ордууд байдаг. 
АНУ-д фосфоритын ерөнхий нөөц 56 тэрбум тонн үүнээс 7 тэрбумыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Баяжмалын Р2О5 агууламж нь 8-13%-иас 35,3-36,4% байдаг аж. Хойт африкийн орнууд Мароккод болон Алжир, Тунисын заагт байх Мароккогийн нөөц фосфорит нь 150 тэрбум тонн нөөцтэй. Мароккод фосфоритын төлөөх зэвсэгт мөргөлдөөн үе үе гардаг аж.
Ойрхи дорнодод: Арабын нэгдсэн улс, Израйль, Иорданд 980 сая тонн орчим. Израйль фосфорын хүчил, моноаммофосфат байдлаар үйлдвэрлэдэг.
ОХУ-д фосфоритын нөөц 11 тэрбум тонн 5,4 тонныг эдийн засгийн эргэлтэд оруулсан.
Казакстаны фосфоритын нөөц 1 тэрбум тонн ба хамгийн алдартай нь Каратаугийн сав газар юм.
Фосфатын чулуулгийн арилжааны хамгийн том нөөцтэй орнуудыг нэрлэвэл Марокко 50, БНХАУ 3.1, Алжир 2.2, Сири 1.8, Финльянд 1.6, Өмнөд африк улс 1.5, ОХУ 1.3, Иордания 1.2, Египет 1.2, Австрали 1.1, США 1.1 млрд тонн нөөцтэй аж. Монгол фосфоритын 7.0 тэрбум тонн нөөцтэй ч эдийн засгийн эргэлтэд оруулаагүй байна. Ургамалд хоол, тэжээл (бордоо) өгч ургуулдаг гэдгийг ойлгодоггүй монгол ухаан юм даа. 
КАЛИ. Үйлдвэрлэгдэж байгаа калийн бордоо хлоридын (хлорт кали, давсны холимог) ба сульфатын (сульфат кали, калимагни, кали-магнийн баяжмал) гэж ангилна. Хлорид калийн бордооны үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд нь сильвина (КСl) ба 10-15% К2О агуулсан галита (NaCl) холимог сильвинит. Сульфат калийн бордоог каинит, лангбейнит ба лангбейнит-каонитийн холимог болон алунитын эрдсээс гарган авна. 
Кали агуулсан эрдсийн химийн бүтэц нь: карналлит KCI•MgCI2∙H2O, каинит KCI•MgSO4•3H2O, шенит K2SO4•MgSO4•6H2O, лангбейнит K2SO4•2MgSO4, полигалит K2SO4•MgSO4•2CaSO4 2H2O, алунит (K, Na)2O•AI2(SO4)3•4AI(OH)3, нефелинийн баяжмал (K, Na)2O•AI2O3•2SiO2. 
Нефелинийн баяжмалыг боловсруулах явцад хөнгөнцагааны исэл, цемент, сод, поташ буюу карбонат калия (K2CO3) зэрэг бүтээгдэхүүн гардаг аж. 
Карналлитын хүдрээс магнийг ялгасны дараа магнийн үйлдвэрлэлийн хаягдал болох хлорт кали-элетролит бордоог гаргаж авдаг.
Калийн давсны дэлхийн нөөцийн талаас илүү хувь нь Саскачеван (Канад), Верхнекамск (Орос) сав газарт төвлөрдөг. Мөн Беларусь, Герман, Бразил, Израиль, Иордан зэрэг улс нөөцийн томоохон эзэмшигчид юм.
Калийн давс олборлох, боловсруулах ажлыг голчлон Канад, Беларусь улсууд гүйцэтгэнэ. Калийн бордооны дэлхийн үйлдвэрлэлийн бараг 81 хувийг ОХУ, БНХАУ, ХБНГУ бүрдүүлдэг. Канадад арав орчим уурхай ажилладаг бөгөөд дэлхийн калийн давсны үйлдвэрлэлийн 30 орчим хувийг хангадаг. 
ОХУ-ын калийн үйлдвэрлэл Пермийн нутаг дэвсгэр дэх аварга том Верхнекамское талбайд төвлөрдөг. Калийн бордооны дэлхийн үйлдвэрлэлд ОХУ-ын эзлэх хувь ойролцоогоор 16% байдаг бөгөөд бүтээгдэхүүний чанар нь дэлхийн төвшинд нийцдэг.
Израйль, Иордан улсууд Сөнөсөн тэнгисийн давсны уусмалыг түүхий эдийн эх үүсвэр болгон ашигладаг бол БНХАУ-ын калийн түүхий эдийн гол эх үүсвэр нь Чархан нуурын давсны уусмал юм. БНХАУ-аас бусад улс калийн бордооны ихэнх хэсгийг экспортолдог. Харин Беларусь улс жилдээ 10 сая тонн калийн бордоо экспортолдог бөгөөд үүний 9 сая тонныг БНХАУ авч бусдыг нь зүүн өмнөд азийн арлын орнууд авдаг аж. Калийн бордоо үйлдвэрлэгч орнуудаас ОХУ 5.507, Канад 8.984, Беларусь 15.65, Хятад-3.9, Германи-3.0 сая тонныг үйлдвэрлэдэг.

АЗОТ:  Азотын бордоо үйлдвэрлэх нь аммиак болох түүхий эд дээр суурилдаг. Саяхныг хүртэл аммиакийг коксоос (коксын хий) гаргаж авдаг байсан тул бордоо үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн олон аж ахуйн нэгжүүд металлургийн үйлдвэрийн ойролцоо байрладаг байв.
Азотын бордооны тэргүүлэх үйлдвэрлэгчид нь байгалийн хийн томоохон олборлогчид болох ОХУ, АНУ, Саудын Араб, Катар, Египет, Канад, Индонез, Нидерланд улсууд юм.
Улс орнууд хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх шаардлагатай ч бордооүйлдвэрлэх нөөц боломж улс орон бүрт байдаггүй. Ихэнх орон бордоогүйн улмаас их хэмжээний ургац хураах боломж хязгаарлагдмал. Энэтхэг, БНХАУ хүн ам ихтэй учир хөдөө аж ахуй болон хүнс үйлдвэрлэл маш их хэрэгцээтэй.
Өндөр хэрэгцээтэй ч хэрэгцээгээ хангах боломжгүй улс орнууд гадаад зах зээлээс худалдаж авахаас өөр аргагүй болдог. Бразил, Тайланд ба далайн орнууд, Өмнөд америк, ази, африкийн олон улс ийм замаар бордоо худалдан авдаг.
Эдийн засгийн хувьд хүчирхэг Япон, Өмнөд Солонгос улсууд хөдөө аж ахуйн эдийн засгаа оюуны хөрөнгө оруулалтаар хөгжүүлдэг аж.
Дэлхийн хамгийн том бордоо үйлдвэрлэгч улсууд: БНХАУ (30% орчим), АНУ (13%), ОХУ (12%), Энэтхэг (10%), Канад (9%). ОХУ-аас бусад томоохон үйлдвэрлэгчид дотоодын зах зээлд төвлөрдөг бол ОХУ дэлхийн хамгийн том экспортлогч орон юм.
Хамгийн том бордоо импортлогч орнууд: Бразил нь дэлхийн нийт бордооны 12.5%, Энэтхэг 10.4%, АНУ 8.5%, БНХАУ 4.2%, Франц 2.9%-ыг үйлдвэрлэдэг. Дэлхийд хамгийн том эрдэс бордоо үйлдвэрлэгч нь дэлхийн зах зээлийн 25 гаруй хувийг эзэлдэг БНХАУ, Энэтхэг, АНУ (ойролцоогоор 10%), ОХУ (ойролцоогоор 8%) юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн бордооны зах зээлд АНУ-ын эзлэх хувь аажмаар буурч байна.
ОХУ-ын эрдэс бордоо үйлдвэрлэгч ба экспорлогч компаниууд бол ПАО «ФосАгро». Группа «МХК «Еврохим». ПАО «Уралкалий». ПАО Акрон зэрэг олборлогч, үйлдвэрлэгч компаниуд ОХУ-ын Европын хэсэгт, Уралын нуруу орчимд байршилтай юм.
Олон улсын судлаачдын дэлхийн эрдэс бордоо үйлдвэрлэлийн талаар хийсэн дүгнэлтээс үзэхэд бордооны түүхий эдийн ашигт малтмалын байршил гол үйлдвэрлэгчид нь Монгол Улсаас хэдэн мянган км хол ба далайн чанад дахь газар нутгууд байгаа юм. Үүнээс үзэхэд Монгол Улс боломжит бордооны түүхий эд, ашигт малтмалаа ашиглаж, бордоо үйлдвэрлэгч болон экспортлогч орон болох ирээдүйтэй билээ. Ингэж байж хөдөө аж ахуй амжилттай хөгжих болно.

newsImage
2023-06-20 08:51
УЛАМЖЛАЛТ АРГААР БЭЛТГЭСЭН САРЛАГИЙН БОРЦЫГ ХУДАЛДААНД НИЙЛҮҮЛЛЭЭ
newsImage
2023-06-20 08:49
МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН САРЫН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
newsImage
2023-06-20 08:46
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ногоочин А.Эрдэнэчимэг: ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮР АШГИЙГ ҮЗЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
newsImage
2023-06-20 08:41
НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН ОРШИН ТОГТНОХ ҮНДЭС НЬ БАЙГАЛИЙН БЭЛЧЭЭР
newsImage
2023-06-20 08:39
ХААИС-ИЙН ДЭРГЭД “ФЕРМЕНТЖҮҮЛСЭН ТЭЖЭЭЛИЙН СУДАЛГАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ” нээгдлээ
newsImage
2023-06-20 08:36
МОНГОЛ УЛС 2400 ЦАА БУГАТАЙ
newsImage
2023-06-20 08:31
“AGRI SHOWCASE TOUR”: 100 КГ ЦААСЫГ АРГАЛААС ГАРГАЖ АВСАНААР 5 ШИРХЭГ МОДЫГ АВАРНА
newsImage
2023-06-20 08:26
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт ИЖИЛ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ШИНЖЛЭХ УХААНЧ БАЙДЛААРАА ЯЛГАРНА
newsImage
2023-06-20 08:22
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт “МОНГОЛ АВГА” БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН
newsImage
2023-06-20 08:16
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт “GREEN БИОБЭЛДМЭЛ”
newsImage
2023-06-12 01:12
УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-ЫН ХОЛБОГДОХ ТАЛУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
newsImage
2023-06-08 12:26
“AGRI SHOWCASE TOUR”: ХААИС-ИЙН СУДЛААЧ БАГШ НАР САЛБАРЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТ ГАРДЛАА
newsImage
2023-06-07 07:08
ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ “AGRI SHOWCASE TOUR” БОЛНО
newsImage
2023-05-01 03:24
“МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН ИННОВАЦЫН ЗАГВАР ПАРКИЙГ ТҮШИГЛЭН УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ҮНДСЭН ТЕХНОЛОГИЙГ ХОРШИН ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ҮР ДҮНГИЙН ХАМТАРСАН ХУРАЛ БОЛЛОО
newsImage
2023-04-18 08:23
“УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2023-01-25 03:03
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КОБАЯШИ ХИРОЮКИ ХААИС-Д АЙЛЧИЛЛАА
newsImage
2022-12-13 01:15
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭКО КЛУБИЙНХЭН ТУРШЛАГАА СОЛИЛЦЛОО
newsImage
2022-12-06 07:20
ХААИС “АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГАТАЙ ОЮУТАН” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
newsImage
2022-12-06 07:16
ХААИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУДАД D-Parliament ЦАХИМ СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ, АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
newsImage
2022-12-06 07:08
БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛЪЁ
newsImage
2022-12-06 07:06
“ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСГИЙН ХОНИНЫ ГЕНЕТИК НӨӨЦ АШИГ ШИМИЙН ТҮВШИНГ БИОТЕХНОЛОГИЙН АРГААР САЙЖРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ” ТӨСӨЛ
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.