ХААИС-ийг 2028 он хүртэл хөгжүүлэх “ХААИС-ийн хөгжлийн стратеги төлөвлөгөө”-ний эрдэм шинжилгээ, инновацын үйл ажиллагааг зах зээлийн эрэлт, хэрэгцээ, нийгмийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд “Гарааны компанийн үйл ажиллагааг дэмжиж, судлаачдын оюуны өмчийн бүтээлийн эзэмшлийг баталгаажуулж, арилжааны хэлбэрт оруулах” зорилт тавин ажиллаж байна.
Хөдөө аж ахуйн их сургуулийн оюуны өмчийн тогтолцооны бүтэц, зохион байгуулалт
1990 оноос хойш ХААИС-ийн нэр дээр 468 оюуны бүтээл бүртгэгдсэнээс патент 51, шинэ бүтээл 26, оновчтой санал 54, ашигтай загвар 209, барааны тэмдэг 5, зохиогчийн эрх 123 батлагдсан ба эдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор 23 гарааны компани байгуулагдан ажиллаж байна. Бүртгэгдсэн 468 бүтээлээс 293 нь буюу 62.6 хувь нь идэвхтэй, 204 нь буюу 31.0 хувь идэвхгүй, хүчингүй болсон, хугацаа дууссан, 6.4 хувь нь тодорхой бус байдалд байна. Эдгээрээс гадна ХААИС-ийн багш, судлаачдын оролцож боловсруулсан Монгол улсын стандарт 28, ирээдүйтэй сорт 19, нутагшсан сорт 19, тарималжсан хэлбэр 14, шинэ сорт 1, шинэ үүлдэр 8, шинэ омог 5-ийг илрүүлж холбогдох төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагад бүртгүүлсэн байна.
ХААИС-ийн оюуны өмчийн талаарх мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
ХААИС-ийн оюуны өмчийн харилцааг зохицуулах, технологи дамжуулах үүргийг Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төв хариуцан хэрэгжүүлдэг ба ХААИС-ийн оюуны өмчийг хамгаалах ба ашиглах, зах зээлийн эргэлтэд оруулах, технологийг үнэлэх, патент лицензийн тоог нэмэгдүүлэх, технологи дамжуулах, инновацын дэд бүтцийг хөгжүүлэх, оюуны өмчийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, бүрэлдэхүүний болон салбар сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нийгэмд дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна.