logo caeidХААИС-ийн Гарааны компаниуд

2020 оны байдлаар Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэргэд 14 гарааны компани үйл ажиллагаа явуулж байна.

Гарааны компаний нэрс:

  1. Гарааны рецептор, 2015 он
  2. Гарааны дархан элит, 2015 он
  3. Гарааны ветбиотех, 2016 он
  4. Гарааны нэмэлт тун, 2016 он
  5. Гарааны монбиотик, 2016 он
  6. Гарааны праймер, 2016 он
  7. Гарааны бичил булцуу, 2016 он
  8. Гарааны ургамлын эмч, 2016 он
  9. Гарааны монгол экологийн бордоо, 2016 он
  10. Гарааны био ундарга, 2017 он
  11. Гарааны тэжээлийн ургамлын элит үр, 2017 он
  12. Гарааны агро мото сервис, 2016 он
  13. Гарааны шинэ-эко, 2016 он
  14. Гарааны агро энержи, 2016
 

1. Гарааны “Гарааны рецептор” ХХК 

Үйл ажиллагаа:

  • Мал эмнэлгийн зориулалттай эм, бэлдмэлийн технологи боловсруулах
  • Мал эмнэлгийн шинэ эм, бэлдмэлийн технологийг нэвтрүүлэх
  • Мал, амьтны эмийн үйлчилгээнд мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх 

Захирал: Я.Ганболд, шинжлэх ухааны доктор, профессор
Байгуулагдсан  он: 2015 он
Харьяалал: ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн

Онцлох бүтээгдэхүүн:    


АКРИТРАКТ:  Мал болон хүний амьсгалын замын төрөл бүрийн эмгэг,  уушгины үрэвслийг намдаах үр дүнтэй
КАРБИТИН:  Малын ходоод, гэдэсний замын болон хордлогот өвчнүүдийн үед хэрэглэх  бэлдмэл
КРЕМКОЛ бэлдмэл:  Төл болон бусад малын ходоод, гэдэсний замын хордлогот өвчнүүдийн үед хэрэглэх бэлдмэл

Хаяг: УБ-17024, Зайсангийн гудамж, ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, 201 тоот
Утас: +(976) 99021249

И-Мэйл: ganboldvt@gmail.com

2. Гарааны “Дархан Элит” ХХК 

Үйл ажиллагаа: Үр тарианы инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх 
Захирал: Д.Өлзийсайхан 
Байгуулагдсан он: 2015 он
Харьяалал: ХААИС, Ургамал, газар тариалангийн хүрээлэн 

Үндсэн бүтээгдэхүүн:


Зусах зөөлөн буудайн “Дархан-131” сорт: Эрт болцтой, ургалтын хугацаа 77-88 хоног, ургамлын өндөр 71см. Уг сорт нь ургацын чадавхи өндөртэй, усалгаагүй нөхцөлд 26.4 ц/га хүрдэг.  Усалгаа, бордоонд мэдрэмтгий тул эрчимжсэн технологитой тариаланд тохиромжтой, ишэн дээрээ ургадаггүй  сорт юм. 

Зусах зөөлөн буудайн “Дархан-144” сорт: Эрт, дунд, оройн болцтой, ургалтын хугацаа 87-93 хоног, дунджаар 90 хоногт боловсорно. Ургацын чадавх өндөртэй /33.4ц.га/. Судлагдсан жилүүдэд хяналт Бурятская-34 сортоос 0.6-9.4 ц/га илүү ургац өгч шалгарсан.  Хээрийн соёололт дунджаар 61.1%, амьдралт 96.2%.  

Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн төв байр 
Утас: +(976) 70378826, 88055742, 99929888 
И-Мэйл: ulzii_psari@yahoo.com   

3. Гарааны “Ветбиотех” ХХК 

Үйл ажиллагаа: Малын эм, үйлдвэрлэл 
Захирал: Т.Амгаланбаатар 
Байгуулагдсан он: 2016 он
Харьяалал: ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн 

Онцлох бүтээгдэхүүн:

Бабедазол Адууны хачгийн халуун өвчний эсрэг тарилгын бэлдмэл 
Түргэн оношлуур (ICT):  Адууны нийлүүлгийн өвчнийг оношлох түргэн тест 
Амимектин пур-он: Хачиг, шар ширх, хөх ширх, хүрд, шалз зэрэг шимэгчийн эсрэг дусаалга  

Хаяг: УБ-17024, Зайсангийн гудамж, ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, 116 тоот 
Утас:  +(976) 99004264 
И-Мэйл:  Amgalanbaatar_tovuu@yahoo.com

4. Гарааны “Нэмэлт тун” ХХК 

Үйл ажиллагаа: Байгалийн гаралтай эрдэст эм, бэлдмэлийн технологи, тэжээлийн нэмэлт бэлдмэл, мал, амьтанд зориулсан эм, бэлдмэлийн үйлдвэрлэл, сургалт, сурталчилгаа, зөвлөх  үйлчилгээ, экспорт
Захирал: Т.Энх-Оюун, доктор (Ph.D), дэд профессор 
Байгуулагдсан он: 2017 он
Харьяалал: ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн 

Онцлох бүтээгдэхүүн:

БАРАГШУН EN: Ясны хугарал, гэмтэл, ясны сийрэгжилт, дархлаа дэмжих бэлдмэл
БАРТАЗЕЛ: Арьсны бүх төрлийн шарх, шалбархай, урагдалт, түлэнхийн 1-р шат, өвдөг, шагайны үе болон нурууны өвдөлт зэрэгт хэрэглэх тос
БАРАГШУНТ:  Байран ба бэлчээрийн маллагаанд буй мал, амьтныг эрдсийн дутлаас сэргийлэх нэмэлт бэлдмэл

Хаяг: УБ-17024, Зайсангийн гудамж, ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, 125 тоот

Утас: +(976) 96647996, 96669301, 99140478
И-Мэйл: nemelttun@gmail.com, tulgaa.enkhoyun.ivm@gmail.com
 

5. Гарааны “Монбиотик” ХХК

Үйл ажиллагаа: Пробиотикийн судалгаа, үйлдвэрлэл, сургалт,  худалдаа 
Захирал: Ш.Дэмбэрэл, академич
Гүйцэтгэх захирал: Л.Цогтбаатар, магистр (MSc)
Байгуулагдсан он: 2016 он
Харьяалал: ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн

Онцлох бүтээгдэхүүн

Лактобактерин СТХ-I, II, III цуврал: Нялх төлийн ходоод, гэдэсний эмгэг эмчлэх 
Лактопаст:  Төл малын ходоод, гэдэсний суулгах шинжтэй хямрал арилгах 
Пробиотик аарц: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн

 

Хаяг: УБ-17024, Зайсангийн гудамж, ХААИС,  Мал эмнэлгийн хүрээлэн

Утас: +(976) 99024898, 96053321
И-мэйл: demberel2002us@yahoo.com, tsogtbaatar.vet@gmail.com

6. Гарааны “ Праймер ” ХХК 

Үйл ажиллагаа: 

  • Үйлдвэрлэл: Мах сүүний магадлан шинжилгээний цомог, ДНХ оношилгооны 5 төрлийн цомог үйлдвэрлэнэ
  • Зөвлөх үйлчилгээ: Мал аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн техник, технологи, эрүүл ахуйн зөвлөгөө, лабораторийн шинжилгээ, MNS/ISO 9001:2015, MNS/ISO22000:2018, MNS/ISO 17025, HACCP, GMP, GHP тогтолцооны сургалт, зөвлөх үйлчилгээ, нөхцөл байдлын үнэлгээ (GAP, SWOT)
  • Шинжлэх ухааны туршилт судалгаа: Мал эмнэлгийн ариун цэврийн магадлан шинжилгээ, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр судалгаа боловсруулалт
  • Инноваци- технологийн дамжуулалт: Мал эмнэлгийн ариун цэврийн магадлан шинжилгээ, хүнсний эрүүл ахуй аюулгүй байдлын хяналт, шинжилгээ, баталгаажуулалтын технологийн дэвшлийг өөрийн оронд дамжуулан нутагшуулах; 

Захирал: С.Лхагвасүрэн, доктор (Ph.D), дэд профессор 
Байгуулагдсан он: 2016 он
Харьяалал: ХААИС, Мал эмнэлгийн хүрээлэн, сурталчилгаа,  зөвлөх  үйлчилгээ, экспорт

Онцлох бүтээгдэхүүн:

  • “Махны үйлдвэрийн эрүүл ахуй, технологийн нөхцөлийн загвар” техникийн зөвлөгөө 
  • Сүүний магадлан шинжилгээний цомог: Сүүний эрүүл ахуй, аюулгүй байдлын анхан шатны 10 гаруй үзүүлэлтийг илрүүлэх
  • Махны магадлан шинжилгээний цомог: Махны технологи, эрүүл ахуй, аюулгүй байдлын анхан шатны 6-7 шалгуур үзүүлэлтийг хурдавчилсан аргаар илрүүлэх
  • Махны төрөл, мал, амьтны хүйс тодорхойлох праймерийн цомог  

Хаяг: УБ-17024, Зайсангийн гудамж, ХААИС,  Мал эмнэлгийн хүрээлэн

Утас: +( +(976) 99167455, 99194028 
И-мэйл: lhasus_s@yahoo.com, sodnomlkhagvasuren@gmail.com 
 

7. Гарааны “Бичил булцуу’’ ХХК 

Үйл ажиллагаа: Төмсний үр үржүүлэг, гадаад дотоод худалдаа, сургалт, мэргэжлийн  зөвлөгөө өгөх  
Захирал: Я.Аззаяа
Байгуулагдсан он: 2016 он
Харьяалал: ХААИС, Ургамал, газар тариалангийн хүрээлэн
 
Онцлох бүтээгдэхүүн:


 АЭРОПОНИКИЙН АРГААР ГАРГАСАН ТӨМСНИЙ БИЧИЛ БУЛЦУУ: Аэропоникийн системийг түшиглэн бэсрэг булцуу гаргах арга нь лабораторид ургуулсан бичил ургамлыг өлчиржүүлэн үндсийг нь тайраад, хүлэмжид шилжүүлэн тариалж, гэрэлгүй нөхцөлд ургамлын агаарт байрлах иш рүү шаардлагатай макро микроэлемент, өсөлтийн бодис бүхий уусмалыг ион хэлбэрээр өгч, булцууг ургуулснаар нэг ургамлаас  20-50 ширхэг булцуу авах боломжтой. Ургалтын хугацаанд нэг ургамлаас 9-10 удаа шинэ ургац авна. 

Хаяг:  Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг, Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн төв байр 

Утас: +(976) 99024086, 70378826 
И-Мэйл: Sdazaa0913@gmail.com 
 

8. Гарааны “Ургамлын эмч” ХХК

Үйл ажиллагаа: Ургамал хамгааллын бэлдмэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх,  инновацийн төсөл хэрэгжүүлэх хүрээлэн
Захирал: С.Ариунаа 
Байгуулагдсан он: 2016 он
Харьяалал: ХААИС, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний 

Онцлох бүтээгдэхүүн:


“Грийн” биобэлдмэл: Биобэлдмэлийг бэлчээрийн хөнөөлт шавж болох царцаатай тэмцэхэд 1-3 л/га тунгаар, ойн хөнөөлт шавж болох сибирийн хүр, якобсоны төөлүүрч эрвээхэйн хүрэнцэртэй тэмцэхэд 3 л/га тунгаар шүршиж хэрэглэнэ. Хүн, амьтан, байгаль орчинд аюулгүй, сонгомол үйлчилгээтэй.
“Б-Субтил-99” биобэлдмэл: Биобэлдмэлийг  өвчний эсрэг болон урьдчилан сэргийлэх, хөрс сайжруулах зорилгоор хэрэглэж болно. 
 
Хаяг: УБ-17024, ХУД, 11-р хороо, Зайсангийн гудамж, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн

Утас : +(976) 11-341054, 345212 
И-мэйл: urgamal_hamgaalal@yahoo.com

9. Гарааны “Монгол экологийн бордоо” ХХК

Үйл ажиллагаа: Экологид ээлтэй Мон эрдэст, Мон шимт- эрдэс, Мон шимт зэрэг үрлэн, төрөл бүрийн шингэн бордоо үйлдвэрлэл
Захирал: Ч.Батбаяр
Байгуулагдсан он: 2013 он
Дуусах хугацаа: 2021 он
Харъяалал: ХААИС, Агроэкологийн сургууль

Онцлох бүтээгдэхүүн:

Мон эрдэст бордоо: (40, 46): Үр тарианы ургамал: улаан буудай, гурвалжин будаа, арвай, овьёос, хөх тариа, рапс
Шингэн бордоо: Буудай, үр тариа, төмс, манжин, лууван, байцай, эрдэнэшиш, буурцагт ургамал, цэцэгт ба ногоон байгууламж, нэг ба олон наст

Хаяг: УБ, БГД-ийн 4 хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Нарны замын гудамж 14 байр

Утас: +(976)  99006691 94096691
И-мэйл: bayaraachoi@yahoo.com      
  

10. Гарааны “Био ундарга” ХХК

Үйл ажиллагаа: Био шингэн болон хуурай бордоо үйлдвэрлэл
Захирал: Б.Цэрэнчимэд
Байгуулагдсан он: 2016 он
Харьяалал: ХААИС, Ургамал, газар тариалангийн хүрээлэн

Үндсэн бүтээгдэхүүн:

Ризобактерийн шингэн болон хуурай бордоо: Агаарын азотыг хөрсөнд нийлэгжүүлэх, хөрсөн дэх шингэцгүй хэлбэрийн фосфорыг ургамалд хялбар ашиглагдах хэлбэрт шилжүүлэх онцлогтой. 
’Jiga’’ био идэвхжүүлэгч бактерь: Био идэвхжүүлэгчийг бүх төрлийн нүхэн жорлон, септик систем болон бусад бохирдсон газар, хөрсийг биологийн аргаар цэвэрлэж, нөхөн сэргээхэд ашиглана.

Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15-р баг, Ургамал, газар тариалангийн хүрээлэн 

Утас: +(976)  99380777, 86000970
И-мэйл: biobordoomongolia@gmail.com

11. Гарааны “Тэжээлтийн ургамлын элит үр’’ ХХК 

Үйл ажиллагаа: Тэжээлийн олон наст ургамлын элит үр үйлдвэрлэх
Захирал: Ц.Дэжидмаа
Харьяалал: ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн
Байгуулагдсан он: 2017 он

Үндсэн бүтээгдэхүүн:


Саман ерхөг Чулуут сорт: Ургац нь буурч доройтсон нугын   хадлан бэлчээрийг тордож сайжруулах, холимогоор болон дангаар  тариалж,  таримал бэлчээр хадлан бий болгох, уул уурхайн  чиглэлээр ашиглаж байсан газрыг нөхөн сайжруулж, сэргээх, элэгдэл, эвдрэл доройтолд  орсон хөрсийг  сайжруулахад тус тус ашиглана.
Соргүй согоовор Тамир сорт: Ургац нь буурч доройтсон нугын   хадлан бэлчээрийг тордож сайжруулах, холимогоор болон дангаар  тариалж,  таримал бэлчээр хадлан бий болгох, хот суурин газрыг зүлэгжүүлэх, уул уурхайн  газрыг нөхөн сайжруулахад ашиглаж байсан.  

Хаяг: УБ-17024, Зайсангийн гудамж, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн

Утас: +(976) 89003822, 11-341936
И-мэйл: dejid_68@yahoo.com, info@riah.mn  

12. Гарааны “Агромото сервис’’ ХХК

Үйл ажиллагааны чиглэл:   
  • Сервис үйлчилгээМашин тоног төхөөрөмжийг угсрах, суурилуулах, холбогдох засвар үйлчилгээ хийх
  • Гэрээт ажил (Машин ашиглалтын нөөц тодорхойлох, техникийн бичиг баримт боловсруулах, техник сервисийн чиглэлийн төсөл боловсруулах)
  • Сургалт, зөвлөх үйлчилгээ
Захирал: О.Эрдэнэсайхан
Харьяалал: ХААИС, Инженер, технологийн сургууль
Байгуулагдсан он: 2016 он

Үйлчилгээ:    

-Мэргэжлийн өндөр төвшинд  техникийн сервисийн үйлчилгээ үзүүлэх
-Машин оношилгоо, засвар үйлчилгээ, сэлбэгийн менежментийн чиглэлээр шаардлагатай сургалт-судалгаа-үйлдвэрлэл

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. Зайсан-17024, ХААИС,  Инженер, технологийн сургууль
Утас:  +(976) 99888833, 88081389
И-мэйл: erdenesaixan@muls.edu.mn