ӨМӨЗО-ын Шинжлэх Ухаан Технологийн Танхим, Манжуур хотын Ардын Засгийн Ордон хамтран зохион байгуулах БНХАУ-ын /Манжуур/ Хойд Бүсийн Олон Улсын Шинжлэх Ухаан, Технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэн 2019 оны 9-р сарын 10-12-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдана.
Энэ жилийн ЭКСПО-д эрчим хүч, машин механизм, тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй, анагаах ухаан, сансрын салбарын дэвшилтэт технологитой бүтээгдэхүүн түлхүү оролцох ба үзэсгэлэнгийн үеэр Технологи дамжуулах форум хэлэлцүүлэг, хамтран ажиллах “Санамж бичиг” үзэглэх арга хэмжээ тус тус болно.
БСШУСЯ-ны харьяа ШУТСангаас санхүүжилттэй ЭШБ болон инновацийн төслийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүнтэй төр, хувийн хэвшил, их, дээд сургуулийн дэргэдэх гарааны компаниуд 2019 оны 08 сарын 23-ны 12 цагаас өмнө ШУТСангийн доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.