Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Тайваний Шинжлэх ухаан, технологийн яам (ШУТЯ) хамтын ажиллагааны хүрээнд 2021 оноос эхлэн хэрэгжүүлэх МОНГОЛ-ТАЙВАНИЙ хамтарсан төслийн уралдааныг зарлаж байна.
Хамтарсан төслийн чиглэлүүд:
- Biotechnology, Bio-Science and traditional Medicine /Биотехнологи, Био-шинжлэх ухаан болон уламжлалт анагаах ухаан/
- Artifical Intelligence, Internet of Things, Smart Machines /Хиймэл оюун ухаан, Зүйлсийн интернет болон Ухаалаг тоног төхөөрөмж/
- Innovative Science Education and Entrepreneurship /Шинжлэх ухааны инновацилаг боловсрол болон энтерпренершип/
- Green Energy and Ecology /Ногоон эрчим хүч болон экологи/
- New Agriculture and Recycling Economics /Шинэ төрлийн хөдөө аж ахуй болон дахин ашиглалттай холбоотой эдийн засаг/
Төсөл хэрэгжих хугацаа: 3 хүртэлх жил байх
Төслийн санхүүжилт:
- Монгол эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 10,000 ам доллар,
- Тайваний эрдэмтдийн багийн санхүүжилт жилд 20,000 ам доллар.
Төслийн төслийн саналыг ирүүлэх хугацаа:
Төсөл хэрэгжүүлэгч Монгол талын төслийн саналыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл монгол, англи хэл дээр, цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл харах
Эх сурвалж: Шинжлэх ухаан технологийн сан