“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ

О. Отгондэлгэр
2021-02-09 04:36

Монгол Улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих эхний үед эдийн засгийн гадаад үг хэллэг, нэр томьёоны талаар олон нийтэд нэгдмэл ойлголтыг төлөвшүүлэхийн тулд эдийн засгийн нэр томьёог монгол хэл рүү хөрвүүлж, нийтийн хүртээл болгох хэрэгцээ шаардлага гарч байсан билээ. Энэхүү хэрэгцээ шаардлагын дагуу тухайн үед их дээд сургуулийн зарим багш, эрдэмтэн судлаач өөр өөрсдийн ойлголтоор эдийн засгийн гадаад үг хэллэгийг ихэчлэн англи, орос хэлнээс монгол хэл рүү өөрсдөө шууд орчуулан сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж байсан юм.

Тэдгээр орчуулын үг, өгүүлбэрийн утга, агуулга нь бүрэн бус, шууд үгчлэн хөрвүүлсэн учир оюутан, судлаач болон сонирхсон хүмүүст ойлгоход төвөгтэй байжээ. Эдийн засгийн үг хэллэг, нэр томьёоны талаар нэгдсэн ойлголт хараахан байгаагүй тул хүн болгон өөр өөрсдийн ойлгосноор тайлбарлан бичиж байлаа.

Монгол улсад зах зээлийн эдийн засгийн харилцаа төлөвшин хөгжихийн хэрээр эдийн засгийн шинэ ойлголтуудыг амьдрал, ахуйд өргөнөөр хэрэглэх болсон тул өмнөх ойлголтуудыг нэг мөр болгон цэгцлэн монгол хэл рүү зөв онож хөрвүүлэх, зах зээлийн эдийн засгийн талаарх иргэний мэдлэг, боловсролыг дээшлүүлэх эрэлт хэрэгцээ гарсаар байна.

Харин 2000-аад оны дунд үеэс эхлэн олон улсын байгууллагуудын санхүүгийн тусламжаар хэрэгжсэн төслүүдийн хүрээнд болон зарим их, дээд сургуулийн судлаач, эрдэмтэд, багш нарын эдийн засгийн нэр томьёоны толь бичгүүд зохиож, үг хэллэг, нэр томьёо цэгцлэхэд зохих хувь нэмэр оруулсан билээ.  

Даяарчлалын эрин үе эдийн засгийн шинжлэх ухаан шинэ онол, урсгалаар баяжиж, нийгмийн амьдралын өргөн хүрээ, бүх талын харилцааг хамарсан нэр томьёо, ойлголтуудыг монгол хэлнээ оновчтой буулган цэгцэлж зөв тайлбарлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Цаг үеийн ийм шаардлага хэрэгцээг харгалзан энэхүү дэлгэрэнгүй толь бичгийг бүтээх нарийн төвөгтэй, амаргүй, чимхлүүр, тэвчээр, чадвар шаардсан их ажлыг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн захиалгаар академич, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Түвдийн Доржийн эрдэмтдийн баг гүйцэтгэж, “Монголын эдийн засгийн дэлгэрэнгүй тайлбар толь” хэмээх хамтын бүтээл туурвисныг та бүхэндэ өргөн барьж байна. Тус багт академич, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) А.Бакей, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Б.Батхишиг, эдийн засгийн шинжлэх ухааны доктор А.Даваасүрэн нарын эрдэмтэд ажилласан тул олон нийтийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, чанар чансаатай бүтээл болжээ.

Энэхүү тайлбар толь бичигт эдийн засгийн нэр томьёо, үг хэллэгүүдийн гарал үүсэл, тодорхойлолт, утга, ангилал, нөлөөлөх хүчин зүйлийн талаар цэгцтэй тайлбарлахын зэрэгцээ бүдүүвч, зураг, хүснэгт, математикийн тэгшитгэл, томьёог оруулснаар тэдгээрийг ойлгоход хялбар дөхөм болсон гэж үзэж байна. Түүнчлэн эдийн засгийн шинжлэх ухааны хүрээнд багтах мөнгө, санхүү, төсөв, татвар, гааль, гадаад худалдаа, зээл тусламж, менежмент, маркетинг, зэрэг эдийн засгийн салбар шинжлэх ухааны олон ойлголтыг системтэй ойлгоход тус толь бичиг чухал ач холбогдолтой болсон байна.

Уншигч олонд толилуулж буй энэхүү толь бичиг нь эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутан, магистрант, докторант, судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг эрдэмтэн, судлаачид, эдийн засгийн чиг үүргийг хэрэгжүүлдэг төр засгийн байгууллагын ажилтан, албан хаагчид, бизнес эрхлэгчдэд гарын авлага болгон ашиглах боломжтой бөгөөд тэдний оюуны хэрэгцээг хангахад тус дөхөм болох юм.  

newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.