“ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСГИЙН ХОНИНЫ ГЕНЕТИК НӨӨЦ АШИГ ШИМИЙН ТҮВШИНГ БИОТЕХНОЛОГИЙН АРГААР САЙЖРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ” ТӨСӨЛ

О. Отгондэлгэр
2022-12-06 07:06

Академич Г.Чадраабал  Говийн бүсэд ширүүвтэр ноост хонины шинэ сүрэг бий болгож, үржлийн ажлын аргыг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь хонин сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэрлэг чанарыг дээшлүүлэхэд дорвитой хувь нэмэр үзүүлсэн юм.
1964-1974 онд ойт хээрийн бүсэд Кроссбред хэвшлийн хонины аж ахуйг бий болгох эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн ажлыг гардан удирдаж мах-ноосны үржлийн баазыг бий болгосон нь хонины аж ахуйд гарсан шинэ чиглэл болж үнэлэгдэж байв. 
1975-1985 он Хангай, Байдраг, Ерөө, Торгууд, Жаргалант үүлдэр, үүлдрийн хэсгийн хонийг бий болгох эрдэм шинжилгээ туршлагын ажлыг удирдаж, шинэ үүлдэр, үүлдрийн хэсгүүдийг бий болгосон нь хонины аж ахуйд чанарын өөрчлөлт болж үлдсэн билээ. Үүний үрээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдсэн болно. 
1965-1982 онд ойт хээрийн бүсэд мах-ноосны хурдан өсөлттэй хонин сүрэг бий болгох үржил селекцийн ажлыг гардан явуулж, үржүүлгийн онолын үндэс, технологи шийдлийг боловсруулснаар  мах-ноосны шинэ хэвшлийн үүлдрийн хэсэг “Ерөө” хонийг бий болгож эх орны хонины аж ахуйн удмын санг шинэ үүлдрээр баяжуулсан нь түүний эрдмийн бүтээлийн томоохон хэсэг юм.
Академич, профессор Г.Чадраабал эрдэм шинжилгээний 6 ажилтны бүтээлийн удирдагчаар ажиллаж, ХАА-н ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалуулжээ. Эдгээр бүтээлийн дийлэнх нь шинэ үүлдэр, хэвшлийн хонин сүрэг буй болгоход чиглэгдсэн байна.
Г.Чадраабалын эрдэм шинжилгээний ажлын нэг хэсэг нь Монголын нийгэмд онцгой байр суурь эзэлдэг бэлчээрийн мал аж ахуй, түүнийг эрхэлж ирсэн өвөг дээдсийн өв уламжлал, арга ажиллагааг судлан тодорхойлж, шинжлэх ухааны үндэслэл өгөх, нэгтгэх, дүгнэх, мэдээлэхэд чиглэгдсэн байна. 
Г.Чадраабал олон жилийн турш хонь судлалын салбарыг арга зүйн талаар удирдаж Хангай, Байдраг, Ерөө, Торгууд, Жаргалант үүлдэр, хэсгийн хонийг баталгаажуулсан нь эх орны ноос, нэхмэл, хивс, сүлжмэлийн үйлдвэрүүдэд нэн хэрэгцээтэй түүхий эдийн шинэ нэр төрлийг бий болгосон. Дээрх бий болгосон үүлдэр, омог, хэвшлийн хониноос “Ерөө” үүлдрийн хонины ноос улсын ангиллаар чанарын тэргүүн бүтээгдэхүүнээр шалгарч алтан медаль, диплом, мөн Ерөө үүлдрийн үржлийн хуц, эм хонь улс орон нутгийн үзэсгэлэн, шалгаруулалтад оролцож 10 гаруй алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
Хонь судлалын салбарт 60 жил зүтгэсэн хөдөлмөрийнхөө үр дүнгээр ном товхимол 22-ыг хэвлүүлж, бичсэн, удирдсан диссертаци, автореферат 22, редакторлосон ном 6, үйлдвэрлэлд 6 төрлийн заавар, зөвлөмж, арга аргачлал, зураг төсөл, стандарт, бүтээл нэвтрүүлж, эрдэм шинжилгээний  болон сурталчилгааны өгүүлэл 44-ийг хэвлэн нийтлүүлж, онол, эрдэм шинжилгээний бага хуралд 55 илтгэл хэлэлцүүлж, 2 кино бүтээл туурвилцаж, 25 Олон улсын болон шинжлэх ухаан, технологи, инновац, цөм технологийн төслүүд, ОСС-ны сэдэвт ажлуудыг боловсруулан, удирдан хэрэгжүүлж тайланг хүлээлгэн өгч байсан билээ. 

“Ерөө үүлдрийн хэсгийн хонины генетик нөөц ашиг шимийн түвшинг биотехнологийн аргаар сайжруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэх”

технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл

Академич Г.Чадраабалын эдүгээ хийж бүтээсэн үйл хэргийг түүний ач хүү, хөдөө аж ахуйн магистр Д.Энхдэлгэр, Ерөө үүлдрийн хэсгийн хонийг хамтран зохиогч доктор Д.Лхагвасүрэн нар үргэлжлүүлэн хийж байна. Д.Энхдэлгэрийн байгуулсан Миг-Усун ХХК нь 2019 онд Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэйгээр технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөлд хамрагдаж, ерөө үүлдрийн хонины үүлдэрлэг байдал, генофондыг хамгаалах, сэргээн сайжруулах, генетик нөөцийг алдагдуулалгүй ашиглах, тоо толгойг олшруулах, тархалтын хүрээг өргөтгөх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршилтын ажлыг гүйцэтгэн ажиллаж байна. 
Хонины аж ахуйд үржил, селекци, биотехнологийн орчин үеийн шинэлэг аргуудыг ашиглаж, Кроссбред ноостой, нэхийний чиглэлийн бүтээмж өндөртэй хонины тоог богино хугацаанд олшруулах, үйлдвэрлэлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд төслийн зорилго оршиж байгаа юм. 
“Миг-Усун” ХХК нь төслийн хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтарч тус төвийн технологийн бааз суурийг ашиглан Ерөө үүлдрийн хонины үр үйлдвэрлэн хадгалуулах, махан ашиг шимийг сайжруулах, тоо толгойг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, тодорхой үр дүнгүүд гарсан. Төслийн хугацаанд дараах асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажилласан билээ.
• Нарийвтар ноост хонь үржүүлж буй иргэд, аж ахуйн нэгж болон цөм сүргийн үржлийн хонинд үзлэг сонголт хийж бие цогцос, өсөлт хөгжилт, ашиг шим, үүлдэрлэг байдлын түвшинд үнэлгээ өгч шилмэл сүрэг бүрдүүлэх

• Ноос-нэхийн хосолмол ашиг шимт төрөлжсөн Австралийн меринос, Северкавказ үүлдрийн хонины гүн хөлдөөсөн үрийг импортоор авч, цөм сүргийн хонинд цус сэлбэж, гетерозис чанарыг ашиглаж удмын санг сайжруулах

• Шилж сонгосон шилмэл хониноос үр үйлдвэрлэх, гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэх зэрэг биотехнологийн аргуудыг ашиглан шилмэл хонины тоог богино хугацаанд олшруулах
• Кроссбред ноосны “Ерөө” хонийг өсгөн бойжуулах, үржүүлэг, тэжээллэг, арчилгаа маллагааны оновчтой технологи, аргачлал, загвар боловсруулж маллагааны технологийг хэвшүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, малчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах     
Эрдэмтэн судлаачдын оюун ухаан, ур чадварыг шингээсэн хонины шинэ үүлдрүүд бий боловч тэдгээрийн цар хүрээ бага, тоо хэмжээ цөөн байгаагаас эдийн засгийн үр ашиггүй байгаа тул хөдөлмөр шингээсэн бүтээлийг тусгай захиалан үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь чухал юм. Иймээс үндэсний нэхмэл, сүлжмэл, нэхий эдлэлийн үндсэн түүхий эд болох нарийн, нарийвтар ноос, чанар сайтай нэхий үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний шинэ нэр төрлийг олшруулж, экспортлоход хосолмол бөгөөд өндөр ашиг шимтэй хонины аж ахуй чухал байр суурийг эзэлж байгаад эдийн засгийн ач холбогдол оршино. 
       Цаашид “Миг-Усун” ХХК нь “Ерөө” нэрийн брэнд бий болгож, ноосны чиглэлээр бүтээгдэхүүн хөгжүүлэх, улмаар БНХАУ-д цахим худалдаагаар дамжуулан өөрсдийн брэндийн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, худалдаалах зорилттой ажиллаж байна.

newsImage
2023-06-20 08:51
УЛАМЖЛАЛТ АРГААР БЭЛТГЭСЭН САРЛАГИЙН БОРЦЫГ ХУДАЛДААНД НИЙЛҮҮЛЛЭЭ
newsImage
2023-06-20 08:49
МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН САРЫН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
newsImage
2023-06-20 08:46
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ногоочин А.Эрдэнэчимэг: ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮР АШГИЙГ ҮЗЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
newsImage
2023-06-20 08:41
НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН ОРШИН ТОГТНОХ ҮНДЭС НЬ БАЙГАЛИЙН БЭЛЧЭЭР
newsImage
2023-06-20 08:39
ХААИС-ИЙН ДЭРГЭД “ФЕРМЕНТЖҮҮЛСЭН ТЭЖЭЭЛИЙН СУДАЛГАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ” нээгдлээ
newsImage
2023-06-20 08:36
МОНГОЛ УЛС 2400 ЦАА БУГАТАЙ
newsImage
2023-06-20 08:31
“AGRI SHOWCASE TOUR”: 100 КГ ЦААСЫГ АРГАЛААС ГАРГАЖ АВСАНААР 5 ШИРХЭГ МОДЫГ АВАРНА
newsImage
2023-06-20 08:26
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт ИЖИЛ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ШИНЖЛЭХ УХААНЧ БАЙДЛААРАА ЯЛГАРНА
newsImage
2023-06-20 08:22
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт “МОНГОЛ АВГА” БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН
newsImage
2023-06-20 08:16
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт “GREEN БИОБЭЛДМЭЛ”
newsImage
2023-06-12 01:12
УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-ЫН ХОЛБОГДОХ ТАЛУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
newsImage
2023-06-08 12:26
“AGRI SHOWCASE TOUR”: ХААИС-ИЙН СУДЛААЧ БАГШ НАР САЛБАРЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТ ГАРДЛАА
newsImage
2023-06-07 07:08
ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ “AGRI SHOWCASE TOUR” БОЛНО
newsImage
2023-05-01 03:24
“МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН ИННОВАЦЫН ЗАГВАР ПАРКИЙГ ТҮШИГЛЭН УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ҮНДСЭН ТЕХНОЛОГИЙГ ХОРШИН ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ҮР ДҮНГИЙН ХАМТАРСАН ХУРАЛ БОЛЛОО
newsImage
2023-04-18 08:23
“УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2023-01-25 03:03
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КОБАЯШИ ХИРОЮКИ ХААИС-Д АЙЛЧИЛЛАА
newsImage
2022-12-13 01:15
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭКО КЛУБИЙНХЭН ТУРШЛАГАА СОЛИЛЦЛОО
newsImage
2022-12-06 07:20
ХААИС “АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГАТАЙ ОЮУТАН” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
newsImage
2022-12-06 07:16
ХААИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУДАД D-Parliament ЦАХИМ СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ, АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
newsImage
2022-12-06 07:08
БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛЪЁ
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.