“AGRI SHOWCASE TOUR”: ХААИС-ИЙН СУДЛААЧ БАГШ НАР САЛБАРЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТ ГАРДЛАА

О. Отгондэлгэр
2023-06-08 12:26

      Инновацын соёлыг түгээх, харилцан мэдлэг туршлага солилцох, түншлэлийг бэхжүүлэх зорилгоор 2015 оноос хойш 9 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Монголын инновацын 7 хоног-2023”-ийн хүрээнд олон бүтээлч үр өгөөжтэй арга хэмжээг зохиог байгуулагдаж байна.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-аас санаачлан хөдөө аж ахуйн салбарын эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд бий болсон инновацын бүтээгдэхүүн үйлчилгээг хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж, бизнес эрхэлж буй үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн төлөөллүүдэд танилцуулах, хамтын ажиллагааны боломж бий болгож, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор “Agri showcase tour”-ыг Хөдөө аж ахуйн их сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагууд, “Стартап Маркетинг Спэйс Инвестмент” ХХК хамтран зохион байгуулсан нь “Төр-эрдэм шинжилгээ-хувийн хэвшил” гэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц болж байна. 
     Уг арга хэмжээд Монгол Улсад инновацыг хөгжүүлж, тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжилт, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх гэсэн нэгдсэн зорилгод хөтлөгдсөн хөдөө аж ахуйн салбарын бүтээлч залуус, эрдэмтэн, судлаачид, шинийг санаачлагч энтрепренер, нэмүү өртгийн сүлжээг үүсгэх хүсэл эрмэлзэл бүхий үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хуран цугларснаараа  чухал ач холбогдолтой болсон юм.  
      “Agri showcase tour”-ийн нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгчийн боловсрол, шинжлэх ухаан технологийн зөвлөх Ч.Лодойравсал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ганхүлэг, Боловсол шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр нар хүрэлцэн ирж нээлтийн үг хэлсэнээр эхэлж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант гардуулах үйл ажиллагаа,  салбарын судлаачдын судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүн болсон шилдэг инновацын төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах “Бүтээгдэхүүний танилцуулга”, эрдэм шинжилгээний байгууллагууд, гарааны компаниудын үйл ажиллага, лабораторитай бодит байдалд нь танилцах “Танилцах аялал”, бизнесийн боломж, гарц шийдэл ярилцах “Бизнес уулзалт”-аар үргэлжилж, ХААИС-ийн бүрэлдэхүүний таван сургууль, харьяаллын дөрвөн хүрээлэнгийн эрдэмтэн судчлаачид, ХАА-н инкубаторуудын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний үр дүн 40 гаруй бүтээлийн “Инновацын үзэсгэлэн”-г зохион байгуулсан нь бодит үр дүнд тэмүүлсэн үйл ажиллагаа байлаа. 
       Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грантыг тус яамны дэд сайд М.Ганхүлэг гардууллаа. Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.4.1 зорилтын 3 дах арга хэмжээ шинэ мэдлэг патентийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад хөнгөлөлттэй зээл, грантыг олгоно. Хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын шинжлэх ухаан технологийн тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны үр дүнг эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор уламжлал болгон зохион байгуулж буй сайдын нэрэмжит грантын сонгон шалгарлуулалтад салбарын бүтээлүүдээс 
- Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн импортын бүтээгдэхүүнийг орлох “Грийн биобэлдмэл” бүтээлийн баг 
- Инженер технологийн сургуулийн “Монгол авга брэнд бүтээгдэхүүн” хүнсний хамгийн чухал хэрэгцээ болсон ургамлын тосыг шинэ технологиор гаргаж авах оновчтой санал
- Шинжлэх ухаан технологийн сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хөвсгөл аймгийн “Нүнжиг хангайн жимс” ХХК-ийн хамтарсан “Орон нутгийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт бүтээл” шалгарч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит батламж, 10 сая төгрөгийн грантыг тус тус гардан авлаа.    
          “Бүтээгдэхүүний танилцуулга”-д хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдын 29 инновацын бүтээгдэхүүн оролцсоноос нэр бүхий есөн бүтээгдэхүүнийг онцлон танилцуулсан билээ. 
- Мал эмнэлгийн зориулалтаар ашиглах сувиллын нэмэлт иж бүрдэл /Пробиотик, пребиотик
- Импортыг орлох мал эмнэлгийн шинэ эмийн технологи /Зесел бэлдмэл/
- Жимс жимсгэнийн нутагшсан сортын үржүүлэг төв
- Грийн биобэлдмэл
- Хүнсний ногоо тариалах төхөөрөмжийн иж бүрдэл инновацын бүтээгдэхүүн
- Камелина сатива таримлаас хүнсний тос, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэл
- Ухаалаг газар тариалан 
- Аргалын цаас
- Хонины ноосон органик бордоо зэрэг бүтээгдэхүүнийг оролцогч, хөрөнгө оруулагчдад дэлгэрэнгүй танилцууллаа

“Agri showcase tour”-д нийт 30 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, 30 гаруй эрдэмтэн судлаачид, 20 гаруй төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Мөн Тус арга хэмжээнд танилцуулагдсан төслүүдтэй хамтран ажиллах, цаашид уулзалт хийх хүсэлтээ 31 бизнес эрхлэгч илэрхийлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Энэхүү арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулж эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид нэгдмэл нэг байр суурьтай байж хамтран ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэд сайд М.Ганхүлэг хаалтын үгэндээ онцоллоо. 

newsImage
2023-06-20 08:51
УЛАМЖЛАЛТ АРГААР БЭЛТГЭСЭН САРЛАГИЙН БОРЦЫГ ХУДАЛДААНД НИЙЛҮҮЛЛЭЭ
newsImage
2023-06-20 08:49
МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН САРЫН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
newsImage
2023-06-20 08:46
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ногоочин А.Эрдэнэчимэг: ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮР АШГИЙГ ҮЗЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
newsImage
2023-06-20 08:41
НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН ОРШИН ТОГТНОХ ҮНДЭС НЬ БАЙГАЛИЙН БЭЛЧЭЭР
newsImage
2023-06-20 08:39
ХААИС-ИЙН ДЭРГЭД “ФЕРМЕНТЖҮҮЛСЭН ТЭЖЭЭЛИЙН СУДАЛГАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ” нээгдлээ
newsImage
2023-06-20 08:36
МОНГОЛ УЛС 2400 ЦАА БУГАТАЙ
newsImage
2023-06-20 08:31
“AGRI SHOWCASE TOUR”: 100 КГ ЦААСЫГ АРГАЛААС ГАРГАЖ АВСАНААР 5 ШИРХЭГ МОДЫГ АВАРНА
newsImage
2023-06-20 08:26
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт ИЖИЛ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ШИНЖЛЭХ УХААНЧ БАЙДЛААРАА ЯЛГАРНА
newsImage
2023-06-20 08:22
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт “МОНГОЛ АВГА” БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН
newsImage
2023-06-20 08:16
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт “GREEN БИОБЭЛДМЭЛ”
newsImage
2023-06-12 01:12
УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-ЫН ХОЛБОГДОХ ТАЛУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
newsImage
2023-06-07 07:08
ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ “AGRI SHOWCASE TOUR” БОЛНО
newsImage
2023-05-01 03:24
“МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН ИННОВАЦЫН ЗАГВАР ПАРКИЙГ ТҮШИГЛЭН УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ҮНДСЭН ТЕХНОЛОГИЙГ ХОРШИН ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ҮР ДҮНГИЙН ХАМТАРСАН ХУРАЛ БОЛЛОО
newsImage
2023-04-18 08:23
“УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2023-01-25 03:03
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КОБАЯШИ ХИРОЮКИ ХААИС-Д АЙЛЧИЛЛАА
newsImage
2022-12-13 01:15
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭКО КЛУБИЙНХЭН ТУРШЛАГАА СОЛИЛЦЛОО
newsImage
2022-12-06 07:20
ХААИС “АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГАТАЙ ОЮУТАН” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
newsImage
2022-12-06 07:16
ХААИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУДАД D-Parliament ЦАХИМ СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ, АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
newsImage
2022-12-06 07:08
БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛЪЁ
newsImage
2022-12-06 07:06
“ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСГИЙН ХОНИНЫ ГЕНЕТИК НӨӨЦ АШИГ ШИМИЙН ТҮВШИНГ БИОТЕХНОЛОГИЙН АРГААР САЙЖРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ” ТӨСӨЛ
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.