ХААИС-ИЙН ДЭРГЭД “ФЕРМЕНТЖҮҮЛСЭН ТЭЖЭЭЛИЙН СУДАЛГАА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ” нээгдлээ

О. Отгондэлгэр
2023-06-20 08:39

       БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн газрын харьяа Монгол Копиа төвийн санхүүжилтээр ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Ж.Шинэхүүгийн удирдан хэрэгжүүлж буй “Монгол Улсад ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийн технологийг нутагшуулах төсөл”-ийн хүрээнд ХААИС-ийн дэргэд “Ферментжүүлсэн тэжээлийн судалгаа үйлдвэрлэлийн төв” байгуулагдаж өнөөдөр (2023-06-09) үүдээ нээлээ. 
      Тус төвийн нээлтэд Монгол Копиа төвийн захирал У Мён Гюү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны тэргүүн, доктор,профессор Ч.Даваабаяр, ХААИС-ийн Захиргаа удирдлагын газрын захирал Д.Гансэлэм, Академич Х.Тогтохбаяр, Төслийн удирдагч, доктор Ж.Шинэхүү болон сургуулийн удирдлага, багш нарын төлөөлөл оролцлоо. 
Төвийн үйл ажиллагааг нээж Монгол Копиа төвийн захирал У Мён Гюү хэлсэн үгэндээ, Монгол улс өргөн уудам газар нутагтай, тэжээлийн хэрэгцээ шаардлага бага байсантай холбоотойгоор энэ чиглэлийн үйлдвэрлэл хожуу хөгжиж байна. Өдгөө эрчимжсэн мал аж ахуй хөгжиж буй энэ үед тэжээлийн эрэлт цаашид ч нэмэгдэх нь тодорхой юм. Монгол Копиа төв, ХААИС-ийн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд, төслийн удирдагч, хамтран ажиллаж буй багш, судлаачдын хичээл зүтгэлийн үр дүнд “Ферментжүүлсэн тэжээлийн судалгаа, үйлдвэрлэлийн төв” нээгдэж, тэжээл үйлдвэрлэлийн салбарт шинэ боломжийг бүрдүүлж буйд талархаж байна. Цаашид бидний хамтын ажиллагаа олон талаар хөгжих болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Монгол Улсын ерөнхийлөгчийн зөвлөх, “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны тэргүүн, доктор, профессор Ч.Даваабаяр; Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой төсөл хэрэгжүүлж, техник, технологийн эрин үед хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн бүтээгдэхүүн,  үйлдвэрлэлийн шинэ технологи нэвтрүүлж буй төслийн хамт олон, эрдэмтэн судлаачдад баяр хүргэж, амжилт хүсье гэв.
     Төслийн хүрээнд хоёр баг хамтран ажиллаж буй бөгөөд нэгдүгээр баг болох биотехнологийн баг ашигтай бичил биетнийг өсгөвөрлөж, тэжээл судлалын баг дээрх бичил биетнийг боловсруулан баяжуулсан тэжээл үйлдвэрлэж байна. 
     Энэхүү төсөл нь 2022-2024 онд хэрэгжих бөгөөд Төв аймгийн Аргалант суманд 20 өрх, СХД 21-р хороо Партизанд 20 өрх, Сэлэнгэ аймгийн Сант суманд 20 өрх, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 20 өрх нийт 80 малчин өрхийн малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх замаар амьжиргааг нь дэмжих буцалтгүй тусламж юм. 
Төслийн үр дүнд эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийн тэжээлийн хангамж, тэжээл үйлдвэрлэлийг дэмжих (FTMR) замаар тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологийг нутагшуулж өрхийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, амьжиргааны түвшнийг нэмэгдүүлнэ хэмээн төслийн удирдагч, гүйцэтгэгч эрдэмтэн судлаачдын баг онцоллоо.

newsImage
2023-06-20 08:51
УЛАМЖЛАЛТ АРГААР БЭЛТГЭСЭН САРЛАГИЙН БОРЦЫГ ХУДАЛДААНД НИЙЛҮҮЛЛЭЭ
newsImage
2023-06-20 08:49
МАЛ, АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН САРЫН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
newsImage
2023-06-20 08:46
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ногоочин А.Эрдэнэчимэг: ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮР АШГИЙГ ҮЗЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
newsImage
2023-06-20 08:41
НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙН ОРШИН ТОГТНОХ ҮНДЭС НЬ БАЙГАЛИЙН БЭЛЧЭЭР
newsImage
2023-06-20 08:36
МОНГОЛ УЛС 2400 ЦАА БУГАТАЙ
newsImage
2023-06-20 08:31
“AGRI SHOWCASE TOUR”: 100 КГ ЦААСЫГ АРГАЛААС ГАРГАЖ АВСАНААР 5 ШИРХЭГ МОДЫГ АВАРНА
newsImage
2023-06-20 08:26
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт ИЖИЛ ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ШИНЖЛЭХ УХААНЧ БАЙДЛААРАА ЯЛГАРНА
newsImage
2023-06-20 08:22
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт “МОНГОЛ АВГА” БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН
newsImage
2023-06-20 08:16
“AGRI SHOWCASE TOUR”: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грант шагналт “GREEN БИОБЭЛДМЭЛ”
newsImage
2023-06-12 01:12
УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНХАУ-ЫН ХОЛБОГДОХ ТАЛУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
newsImage
2023-06-08 12:26
“AGRI SHOWCASE TOUR”: ХААИС-ИЙН СУДЛААЧ БАГШ НАР САЛБАРЫН САЙДЫН НЭРЭМЖИТ ГРАНТ ГАРДЛАА
newsImage
2023-06-07 07:08
ИННОВАЦЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНИЛЦУУЛАХ “AGRI SHOWCASE TOUR” БОЛНО
newsImage
2023-05-01 03:24
“МОНГОЛ-ХЯТАДЫН ХАМТАРСАН ИННОВАЦЫН ЗАГВАР ПАРКИЙГ ТҮШИГЛЭН УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН, МАЛ АЖ АХУЙН ҮНДСЭН ТЕХНОЛОГИЙГ ХОРШИН ХӨГЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН ҮР ДҮНГИЙН ХАМТАРСАН ХУРАЛ БОЛЛОО
newsImage
2023-04-18 08:23
“УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2023-01-25 03:03
ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КОБАЯШИ ХИРОЮКИ ХААИС-Д АЙЛЧИЛЛАА
newsImage
2022-12-13 01:15
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ЭКО КЛУБИЙНХЭН ТУРШЛАГАА СОЛИЛЦЛОО
newsImage
2022-12-06 07:20
ХААИС “АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГАТАЙ ОЮУТАН” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
newsImage
2022-12-06 07:16
ХААИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУДАД D-Parliament ЦАХИМ СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ, АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
newsImage
2022-12-06 07:08
БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛЪЁ
newsImage
2022-12-06 07:06
“ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСГИЙН ХОНИНЫ ГЕНЕТИК НӨӨЦ АШИГ ШИМИЙН ТҮВШИНГ БИОТЕХНОЛОГИЙН АРГААР САЙЖРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ” ТӨСӨЛ
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.