Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит грантыг тус яамны дэд сайд М.Ганхүлэг гардууллаа. Монгол Улсын Засгийн Газрын 2020-2024 оны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.4.1 зорилтын 3 дах арга хэмжээ шинэ мэдлэг патентийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад хөнгөлөлттэй зээл, грантыг олгоно. Хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбарын шинжлэх ухаан технологийн тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны үр дүнг эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор уламжлал болгон зохион байгуулж буй сайдын нэрэмжит грантын сонгон шалгарлуулалтад салбарын бүтээлүүдээс
- Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнгийн импортын бүтээгдэхүүнийг орлох “Грийн биобэлдмэл” бүтээлийн баг
- Инженер технологийн сургуулийн “Монгол авга брэнд бүтээгдэхүүн” хүнсний хамгийн чухал хэрэгцээ болсон ургамлын тосыг шинэ технологиор гаргаж авах оновчтой санал
- Шинжлэх ухаан технологийн сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хөвсгөл аймгийн “Нүнжиг хангайн жимс” ХХК-ийн хамтарсан “Орон нутгийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт бүтээл” шалгарч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит батламж, 10 сая төгрөгийн грантыг тус тус гардан авлаа.
Ургамал хамгааллийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ой хамгааллын лабораторийн эрдэмтдийн судалгааны үр дүн болсон “Green bio” бэлдмэл бүтээгдэхүүн нь бэлчээрийн хөнөөлт царцааны эсрэг, ойн хөнөөлт шавжийн эсрэг, таримал ургамлын өвчин хортны эсрэг өндөр үр дүн үзүүлсэн. Одоогоор “Green bio” бэлдмэлийн үйлдвэрлэх технологийг боловсруулсан, стандартуудыг батлуулсанаас гадна олон улсын генбанканд эдгээр ашигтай бичил организмуудаа бүртгүүлсэн байна.
Монгол Улс химийн пестицидийн хэрэглээг 100 хувь импортоор оруулж ирэн газар тариалан, ой, бэлчээртээ ашиглаж байна. Химийн пестицидийнхээ хэрэглээг багасгахын тулд эх орондоо ургамал хамгаалах бэлдмэл үйлдвэрлэх, цаашлаад үйлдвэрлэх бэлдмэлийн цехтэй байгуулах хэрэгтэй. Ингэж чадвал Монгол орын ой, тариалан, бэлчээрт хэрэглэдэг химийн пестицидийн хэрэглээг хамгийн багадаа 50 хувь бууруулах боломжтой технологиуд өнөөдөр судлаачдад бэлэн байна.