Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилттэй “Монгол-Хятадын хамтарсан инновацын загвар паркийг түшиглэн ухаалаг газар тариалан, мал аж ахуйн үндсэн технологийг хоршин хөгжүүлэх нь” сэдэвт төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, хөгжлийн судалгааны төв, “Ухаалаг хүлэмжийн аж ахуй” төв хамтран нарны эрчим хүчний системд суурилсан ухаалаг хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, хөрсгүй орчинд шинэ ургацын ногоо ургуулах цогц аргын анхан шатны мэдлэг, ойлголт өгөх зорилготой “Ухаалаг хүлэмжийн аж ахуйг эрхлэх анхан шатны сургалт”-ыг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Сургалтыг Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгоны Бурхантын аманд байрлах “Ухаалаг хүлэмжийн аж ахуй” төвд онол-практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж Анхан шатны мэдээ мэдээллийг хүлэмжийн аж ахуй эрхлэгч, хөрөнгө оруулагч, гидропоник технологиор шинэ ургацын ногоо ургуулах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, Дархан-Уул аймгийн тариаланчид, Хэнтий аймаг дахь Политехник коллежид ХАА-н мэргэжлийн багш, МУБИС багш, ХААИС-ийн Экосистемийн мэргэжилтэн, Ус сувгийн удирдах газрын мэргэжилтэн, Сонгинохайрхан дүүргийн жимс, жимсгэнэ, мод, бут, сөөг, хүнсний ногооны тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 30 гаруй оролцогч хамрагдлаа. Онол-практикийн хичээл сургалтыг “Ухаалаг хүлэмжийн аж ахуй” төвийн захирал, доктор Т.Насанжаргал удирдан
Сургалтад хамрагдсанаар оролцогчид хоорондоо танилцаж туршлага солилцохоос гадна оролцогч болон зохион байгуулагч талууд хамтран ажиллах хэд хэдэн тодорхой ажилд хамтран ажиллах боломж бүрдсэн байна.
Энэ удаагийн сургалт нь “Ухаалаг хүлэмжийн аж ахуйг эрхлэх анхан шатны сургалт” бөгөөд дараагийн дунд, ахисан төвшний сургалтыг зохион байгуулах юм. Сургалтыг улирал бүр системэйгээр анхан, дунд, ахисан 3 шатлалаар зохион байгуулж тухай бүр нь зар түгээн оролцогчдыг хамруулах ажээ.