Мэдээлэл, технологийн үндэсний паркаас инкубатор компаниудын
“Хоггүй эрүүл орчны төлөө” хөдөлгөөнд Мэдээлэл, технологийн үндэсний паркийн инкубатор кампаниуд болон Хөдөө аж ахуйн их сургуулийн гарааны компаниуд тухайлбал, Мал эмнэлгийн хүрээлэнгийн “Гарааны Ветбиотек” ХХК, “Гарааны Праймер” ХХК, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн “Ургамлын эмч” ХХК, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн “Гарааны Лейдир хаб” ХХК-иуд оролцож Гачуурт тосгоны Хар усан тохой, Туул голын эрэг орчмын хогийг түүж цэвэрлэжээ. Ийнхүү гарааны компаниудын төлөөллүүд байгальд аялангаа ажиллаж, амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн байна.
“Хоггүй эрүүл орчны төлөө” хөдөлгөөний хоёр дах үе 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ням гарагт болох юм.