Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар цахим болон танхим хосолсон, хамтарсан цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.
Цуврал сургалтын хүрээнд 2022 оны 4 дүгээр сар 15-ны өдөр Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй гарааны болон жижиг, дунд бизнес эхлэгчдэд бизнесээ тэлж эрчимжүүлэх, өргөжүүлэхэд оюуны өмчийг ашиглах талаар мэдлэг мэдээлэл, чадвар олгох сургалтыг Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран зохион байгууллаа.
Сургалтад Оюуны өмчийн газрын барааны тэмдэг, газар зүйн заалтын ахлах шинжээч Б.Оюунцэцэн “Барааны тэмдэг, газар зүйн заалтын эрхийн хамгаалалт”, шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл “Шинэ бүтээл, ашигтай загварын эрхийн хамгаалалт”, эрсдэлийн менежер Б.Эгшиглэнт “Зээлийн батлан даалтын сангийн бүтээгдэхүүний танилцуулга” сэдвээр тус тус сургалт оров.
Мөн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар Бүтээмжийн төвтэй хамтран цахим сургалт зохион байгуулж
Сургалтад Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн мэдээлэл судалгаа болон хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Цуврал сургалтын дараагийн сургалт 2022 оны 4 дүгээр сар 22-ны өдөр