Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамтарсан "Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга" /BIOFIN/ "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь" төсөл, Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдө ө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төвтэй хамтран "Монгол орны бэлчээрийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл" эмхтгэлийн төслийг танилцуулах уулзалтыг өнөөдөр /2019.04.15/ Туушин зочид буудлын Сүлд хурлын танхимд зохион байгууллаа.
Уулзалтад бэлчээрийн тулгамдсан асуудлаар ажилладаг төрийн болон төрийн бус, судалгаа шинжилгээ, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож бэлчээр ашиглалтын чиглэлээр хийгдсэн олон төрлийн судалдгаа, боловсруулалтын ажлын нийтлэг үр дүнг багтаасан "Монгол орны бэлчээрийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл" эмхтгэлийн агуулгын талаар хэлэлцүүлж, холбогдох мэдээллийн эх сургалжийг баталгаажуулж санал солилцлоо. Уулзалт хэлэлцүүлгийн явцад гарсан санал, зөвлөмжийг уг эмхтгэлд тусган хэвлэж орон нутгийн шийдвэр гаргагчдад хүртээл болгох юм.



