ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСАГ, ИННОВАЦЫН ХӨГЖЛИЙН ТӨВ “ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭ” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

О. Отгондэлгэр
2020-10-14 12:00

ХААИС-ийн эрдэмтэн судлаачдын бий болгосон оюуны өмчийг үнэлэх хэрэгцээ, шаардлага, үнэлгээний аргачлал, үнэлгээ хийхэд тулгамдаж буй асуудал тэдгээрийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар оюуны өмчийн үнэлгээчин, мэргэжилтнүүд зөвлөгөө өгөх зорилготой “Оюуны өмчийн үнэлгээ” семинарыг зохион байгуулж дээрх зорилтот бүлгийн төлөөлөл болсон 40 гаруй эрдэмтэн судлаач, мэргэжилтэн оролцож санал бодлоо солилцлоо.

Семинарыг нээж Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Г.Гантулга үг хэлэхдээ, “... Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэн боловч оюуны өмчийг эргэлтэд оруулах асуудал орхигдсон. Салбарын судлаачид үүргээ сайн гүйцэтгэж олон жилийн судалгаа, туршилтын үр дүнд Монгол орны нөхцөлд дасан зохицсон үр тариа, таримлын сорт, өндөр ашиг шимт малын үүлдэр, үүлдрийн хэсэг, омгууд, малын эрүүл мэндийг хамгаалах оношлуур, эмчлэх арга, технологи, вакциныг бий болгож баталгаажуулсан ч улсад, хувь судлаачдад ч ашигтай байдлаар үр шимийг хүртэх нь учир дутагдалтай байна. ХААИС дээд боловсролын шинэчлэлээр судалгаа, инновацын ажилд ач холбогдол өгч ажилласнаар төсөл хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй том, 60 орчим жижиг лабораториор судалгааны орчныг  шинэчилсэн. Мөн хууль эрх зүйн орчин харьцангуй шинэчлэгдэж, УИХ  Инновац, цахим бодлогын байнгын хороотой болж оюуны өмчийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлүүлэх, дэмжлэг авах боломж бүрдэж байна” гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.  

Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг  “Оюуны өмчийн үнэлгээний эрх зүйн орчин” сэдэвт илтгэлдээ оюуны өмчийн олон улсын болоод Монгол Улсын эрхзүйн орчин, оюуны өмчийн үнэлгээ хийх аргууд, судлаачид эрхийн хамгаалалт аваад орхих биш эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд зуучлалын үйлчилгээ авах хэрэгтэйг онцолсон бол Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор Б.Батцэцэг “Оюуны өмчийн үнэлгээ хийлгэсэн туршлага”-аа хуваалцахдаа оюуны өмчийн үнэлгээ хийлгэхэд тулгамдаж байгаа гол гол бэрхшээлийг тодорхойллоо.

АТЕН хөрөнгийн үнэлгээний компанийн дэд захирал, мэргэшсэн үнэлгээчин, доктор П.Болормаа “Оюуны өмчийн үнэлгээний ач холбогдол, онцлог” илтгэлдээ оюуны хөрөнгө, биет бус хөрөнгө, оюуны өмч түүний төрөл, үнэлгээ хийлгэх эрэлт хэрэгцээ, стандарт, үе шатыг тайлбарлаж, оюуны өмчийг эргэлтэд оруулах аргачлалын үе шат бүрийг тодорхой жишээн дээр харуулж, Худалдаа хөгжлийн банкны Жижиг, дунд бизнес бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн ахлах менежер Ү.Оюунномин “Барааны тэмдэг барьцаалсан зээлийн үйлчилгээ” илтгэлээр юуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, барааны тэмдгийг барьцаалж банкны зээл авах арга, оюуны өмчийг банкны зээлд барьцаалах боломж нөхцөлүүдийг бусад орны хэрэгжүүлж буй арга хэлбэртэй харьцуулж үзүүлсэн юм.

Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн захирал, академич А.Бакей семинарын ач холбогдлыг дүгнэж хэлсэн үгэндээ “... Монгол Улс зах зээлд шилжээд 30 гаруй жил болсон ч шилжээгүй үлдсэн цорын ганц зүйл нь оюуны өмчийн эдийн засгийн асуудал юм. Бидний сул тал оюуны өмчөө баталгаажуулчихаад орхиод байгаа асуудал юм. Бид Хөдөө аж ахуйн их сургуулийн “Оюуны өмчийн бодлого” буюу оюуны өмчийг үнэлэх, хадгалах, ашиглах журмыг Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулах гэж байгаа бөгөөд та бүхний илтгэлд дурдагдсан гол санаануудыг харгалзан үзэх болно. Судлаачид, гарааны копманиуд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах маркетинг, менежментийн асуудлыг онцгой анхаарч, оюуны өмчөө дээдэлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, улсдаа хувь нэмрээ оруулцгаах”-ыг уриаллаа.



newsImage
2022-12-06 06:11
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НИЙСЛЭЛД ЭХЛҮҮЛЛЭЭ
newsImage
2022-11-14 07:47
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?
newsImage
2022-11-14 02:08
ДОКТОР Ш.АЛТАНБАДРАЛ "УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД" ЛЕКЦ УНШЛАА
newsImage
2022-10-24 01:34
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ШАЛГАРСАН ОЮУТАН, СУДЛААЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА
newsImage
2022-10-24 01:26
“ШИЛМЭЛ МАЛ 2022” ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН, ДУУДЛАГА ХУДАЛДААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
newsImage
2022-10-17 07:46
ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ ХӨГЖИХ УРИАТАЙ ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР
newsImage
2022-09-21 08:00
"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2022" ДОЛОО ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
newsImage
2022-08-18 01:02
“МОНГОЛ УЛСЫН ХААИС-ИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОО УЯЛДААГ САЙЖРУУЛАХ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
newsImage
2022-06-09 07:25
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД УУЛЗЛАА
newsImage
2022-04-19 02:46
ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДРИЙГ УГТАН ГАРААНЫ БОЛОН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО
newsImage
2022-04-18 03:22
"ХОГГҮЙ ЭРҮҮЛ ОРЧНЫ ТӨЛӨӨ" ХӨДӨЛГӨӨНД ХААИС-ИЙН ГАРААНЫ КОМПАНИУД ОРОЛЦЛОО
newsImage
2021-10-12 06:08
МАЛ, АМЬТНЫ ЭМНЭЛГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
newsImage
2021-10-12 05:41
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021”-ИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2021-10-07 11:08
ҮР ТАРИАНЫ ХУРААЛТ 26.4 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
newsImage
2021-10-06 12:04
Д.БАТСҮРЭН: МАЛАА БҮРТГЭЛЖҮҮЛСНЭЭР МАЛЧДАД ОЛОН ТАЛЫН БОЛОМЖ БИЙ БОЛНО.
newsImage
2021-06-18 09:16
ГАРААНЫ ПРАЙМЕР ХХК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
newsImage
2021-04-17 06:13
АКАДЕМИЧ Ж.ТЭМҮҮЖИН ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭН, БАГШ НАРТ ЛЕКЦ УНШЛАА
newsImage
2021-01-19 01:34
Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэлээ
newsImage
2020-10-06 08:40
ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 26, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 56 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
newsImage
2020-10-06 05:11
МОНГОЛ ОРНЫ МАЛ АМЬТНЫ ПАРАЗИТЫН АНГИЛАЛ ЗҮЙН НЭГДСЭН АТЛАС ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-10-05 08:04
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД -2020” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2020-10-05 07:14
БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАЛААР ЛЕКЦ УНШЛАА
newsImage
2020-09-29 10:21
СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
newsImage
2020-09-29 09:05
"Монгол орны бэлчээрийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл" эмхтгэлийн төслийг танилцуулах уулзалт боллоо
newsImage
2020-09-29 08:46
Хөдөө аж ахуйн их сургууль Сант сумтай хамтран ажиллахаар боллоо
newsImage
2020-05-17 06:12
"Rangeland plants of Mongolia" I, II боть бүтээл хэвлэгдэн гарлаа
newsImage
2020-05-13 02:03
“Хүнсний аюулгүй байдал ба инноваци” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.
newsImage
2020-05-13 01:48
Оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах уралдаан -2019 болж өнгөрлөө.
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.