"ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НИЙСЛЭЛД ЭХЛҮҮЛЛЭЭ

О. Отгондэлгэр
2022-12-06 06:11

       Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Энэхүү санаачилгын хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол гарсан. 
     Улаанбаатар хотод тус хөдөлгөөний нээлтийг Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран  2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд хүндэт зочдоос гадна хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин оролцлоо.
Хүн амын хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүний зохистой хэрэгцээг 2021 оны байдлаар тооцож үзвэл, нийслэлийн иргэд жилд 54.3 мянган тонн малын мах, 18.1 мянган тонн шувууны мах, 72.4 мянган тонн сүү, 81.4 мянган тонн сүүн бүтээгдэхүүн, 45.2 мянган тонн гурил, 81.4 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 54.3 мянган тонн төмс, 117.6 мянган тонн хүнсний ногоо, 9 мянган тонн өндөг, 10.4 мянган тонн ургамлын тос, 4.6 мянган тонн цөцгийн тос хэрэглэдэг. Эдгээрээс мах, гурил, төмсийг 100 хувь дотоодоос хангаж байгаа бөгөөд сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөгний хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Харин ургамлын тос, давс, цөцгийн тос, тахианы мах, хүлэмжийн ногооны хангамж импортоос шууд хамааралтай бөгөөд сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос, давсны үйлдвэрлэлийг дотоодоос хангах боломжтой юм.
     Иймд Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад  нийслэлийн хүнс боловсруулах 600 гаруй үйлдвэрийн 15,000 гаруй ажилтан, газар тариалангийн салбарын 120 гаруй аж ахуйн нэгжид ажиллаж буй 2800 гаруй иргэн, тариаланч, эрчимжсэн мал аж ахуйгаа уламжлалт соёлтойгоо уялдуулан хөгжүүлж буй 5000 гаруй өрх, 300 гаруй фермер эрхлэгч, хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдын ажил хэрэгч санал санаачилга, идэвх оролцоо, хандлага, хамтын ажиллагаа туйлын чухал юм.

 

newsImage
2022-11-14 07:47
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?
newsImage
2022-11-14 02:08
ДОКТОР Ш.АЛТАНБАДРАЛ "УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД" ЛЕКЦ УНШЛАА
newsImage
2022-10-24 01:34
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ШАЛГАРСАН ОЮУТАН, СУДЛААЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА
newsImage
2022-10-24 01:26
“ШИЛМЭЛ МАЛ 2022” ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН, ДУУДЛАГА ХУДАЛДААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
newsImage
2022-10-17 07:46
ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ ХӨГЖИХ УРИАТАЙ ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР
newsImage
2022-09-21 08:00
"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2022" ДОЛОО ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
newsImage
2022-08-18 01:02
“МОНГОЛ УЛСЫН ХААИС-ИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОО УЯЛДААГ САЙЖРУУЛАХ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
newsImage
2022-06-09 07:25
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД УУЛЗЛАА
newsImage
2022-04-19 02:46
ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДРИЙГ УГТАН ГАРААНЫ БОЛОН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО
newsImage
2022-04-18 03:22
"ХОГГҮЙ ЭРҮҮЛ ОРЧНЫ ТӨЛӨӨ" ХӨДӨЛГӨӨНД ХААИС-ИЙН ГАРААНЫ КОМПАНИУД ОРОЛЦЛОО
newsImage
2021-10-12 06:08
МАЛ, АМЬТНЫ ЭМНЭЛГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
newsImage
2021-10-12 05:41
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021”-ИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2021-10-07 11:08
ҮР ТАРИАНЫ ХУРААЛТ 26.4 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
newsImage
2021-10-06 12:04
Д.БАТСҮРЭН: МАЛАА БҮРТГЭЛЖҮҮЛСНЭЭР МАЛЧДАД ОЛОН ТАЛЫН БОЛОМЖ БИЙ БОЛНО.
newsImage
2021-06-18 09:16
ГАРААНЫ ПРАЙМЕР ХХК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
newsImage
2021-04-17 06:13
АКАДЕМИЧ Ж.ТЭМҮҮЖИН ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭН, БАГШ НАРТ ЛЕКЦ УНШЛАА
newsImage
2021-01-19 01:34
Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэлээ
newsImage
2020-10-14 12:00
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСАГ, ИННОВАЦЫН ХӨГЖЛИЙН ТӨВ “ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭ” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-10-06 08:40
ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 26, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 56 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
newsImage
2020-10-06 05:11
МОНГОЛ ОРНЫ МАЛ АМЬТНЫ ПАРАЗИТЫН АНГИЛАЛ ЗҮЙН НЭГДСЭН АТЛАС ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-10-05 08:04
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД -2020” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2020-10-05 07:14
БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАЛААР ЛЕКЦ УНШЛАА
newsImage
2020-09-29 10:21
СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
newsImage
2020-09-29 09:05
"Монгол орны бэлчээрийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл" эмхтгэлийн төслийг танилцуулах уулзалт боллоо
newsImage
2020-09-29 08:46
Хөдөө аж ахуйн их сургууль Сант сумтай хамтран ажиллахаар боллоо
newsImage
2020-05-17 06:12
"Rangeland plants of Mongolia" I, II боть бүтээл хэвлэгдэн гарлаа
newsImage
2020-05-13 02:03
“Хүнсний аюулгүй байдал ба инноваци” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.
newsImage
2020-05-13 01:48
Оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах уралдаан -2019 болж өнгөрлөө.
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.