"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2022" ДОЛОО ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ

О. Отгондэлгэр
2022-09-21 08:00

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022” нэгдсэн арга хэмжээг 17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн нэгдсэн арга хэмжээ нь Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд долоо хоног үргэлжилж, хүнс үйлдвэрлэл, газар тариалангийн үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 2000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэн нь урьд өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээг хамарсан юм.


Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ болон Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Энэхүү арга хэмжээг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-аас Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай 36-р тогтоолыг батлан хүнсний үйлдвэрлэлээ дэмжих, дотоодын зах зээлийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Уг тогтоол нь таван томоохон зорилтын хүрээнд 42 үйл ажиллагааны чиглэл, 114 багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Монгол Улс хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох шаардлагатай учир эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байна” гэлээ.

Монгол Улсын нийт ажиллах хүчний 50 хувь нь ХХААХҮ-ийн салбарт ажиллаж, ДНБ-ий 30 хувийг бүрдүүлж байдаг нөлөө бүхий салбар. Дотоодын хүнсний ногооны үнийг импортын үнээр унагааж байсан цаг үе ард хоцорсныг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун онцлоод “Технологийн хугацаанд хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх, 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох асуудлыг шуурхай зохион байгуулж, хүнсний зарим төрлийн ногоонд импортын татварыг үе шаттай нэмж, хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс түүхэндээ анх удаа 125.0 мянган тонн хүнсний ногоо хураан авч, хэрэгцээний 70 хувийг хангах боломж бүрдээд байна. Цаашид ойрын 2 жилийн хугацаанд хүнсээ 100 хувь дотоодоосоо бүрэн хангах зорилтыг төрийн оновчтой бодлого, бодит дэмжлэгтэйгээр тариаланчид, үйлдвэрлэгчидтэйгээ хамтран  хэрэгжүүлж, шинэ техник техологи ашиглан, өндөр үр ашигтай эцсийн бүтээгдэхүүн бий болгох нөхцөл бүрдүүлэхийг зорино. Зөвхөн намрын өдрүүдэд бус жилийн 4 улиралд ногоон байхын төлөө ажиллана” гээд шинэ технологи, өндөр үр ашигтай эцсийн бүтээгдэхүүн, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийг бий болгоход төрийн бодлого, дэмжлэгийг салбарын сайдын хувьд бүрдүүлж ажиллахаа илэрхийллээ.  

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ “Даяаршлын энэ үед амьдралын хэв маяг улам харилцан хамааралтай болж байна. Хүнсний аюулгүй байдал, хүнсийг хаягдалгүй хураах, хадгалах, биологийн олон янз байдлыг хүний нөлөөллөөс хамгаалах, эрүүл хооллох зэрэг үйл ажиллагаа хамгийн чухал. Бид хоорондоо холбоотой учир энэ өөрчлөлтөөс хэнийг ч орхигдуулж болохгүй. Манай байгууллагаас Монгол Улсын Засгийн газартай хамтран хүнсний баталгаат байдлыг хангах, шим тэжээлийн дутагдлыг арилгахаар хамтран ажиллаж байна. Хүнсээ хэрхэн боловсруулж, хурааж, түгээж, хэрэглэж байгаад анхаарах хэрэгтэй”-г дурдсан юм.

Тээвэр, худалдаа, эдийн засаг, байгаль цаг уурын энэ хүнд хэцүү цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих, нөгөө талдаа нийслэлчүүдэд шинэ ургац, орон нутгийн брэнд болон үндэсний үйлдвэрийн шинэ, шилдэг бүтээгдэхүүнийг нэг цэгээс хямд үнээр худалдан авах, өвлийн нөөцөө бэлтгэх, бизнес эрхлэгчид хамтран ажиллах, туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлж

-        Эх орны хөрсөнд ургасан монгол ургацын дээж

-        Хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн

-        Орон нутгийн зан заншил, онцлогийг харуулсан брэнд бүтээгдэхүүн

-        Газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмжийн үзэсгэлэн

-        Үндэсний үйлдвэрлэгчдийн ур ухаан шингэсэн бүтээлүүдийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчид шууд хүргэх зорилготой энэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байна.

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээнд нийслэл, хөдөө орон нутгаас 400 гаруй үйлдвэрлэгч, тариаланч нийт 2000 орчим төрлийн шинэ ургацын хүнсний ногоо, бараа бүтээгдэхүүнийг 7 өдрийн турш түрээсийн төлбөргүйгээр худалдан борлуулж байна. Үүнээс гадна шинэ ургацын хүнсний ногоог үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд ойртуулахаар нийслэлийн хэмжээнд шууд борлуулах 350 цэг, дэлгүүр ажиллуулах юм.

 

 

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Газар тариалангийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа”, “Үндэсний уламжлалт хоол үйлдвэрлэл үйлчилгээний өдөрлөг”-өөр мастер тогооч нар “Алтан намар” нэртэй ногоотой хуургаар, Дархан-Уул аймгаас ирсэн оролцогчид  айргийн шар тостой сүүтэй  цайгаар хүмүүсийг дайлж байлаа.

“Хүнсний үйлдвэрийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа” “Хөдөө аж ахуйн зохистой дадлын сургалт” “Төвийн бүсийн аймгуудын соёлыг танилцуулах өдөрлөг” “Алсыг харъя органикийг сонгоё” органик хүнс үйлдвэрлэгчдийн өдөрлөг, “Төвийн бүсийн аймгуудын соёлыг танилцуулах өдөрлөг” болсон.

Энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэгч-2022” нэгдсэн арга хэмжээнд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгч борлуулагчдын лангууг тусгайлан зассан нь хэрэглэгч болон үйлдвэрлэгчдэд давуу тал бий болгож өгсөн санаачилга байлаа.

Үзэсгэлэнд оролцож байсан үндэсний үйлдвэрлэгч, тариаланчид “Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн” жил бүр зохион байгуулагдаж хийсэн бүтээсэн зүйлээ олон түмэнд үзүүлэх, үр шимээ харуулах боломжийг олгодог хэмээн сайшааж байлаа.

“Намрын ногоон өдрүүд -2022” арга хэмжээнээс олны сонирхол, талархалыг хүлээсэн хэд хэдэн бүтээгдэхүүнийг онцлон хүргэж байна.

Монпеллетс хонины ноосон бордоо

Монпеллетс ХХК нь 2018 оны 9 дүгээр сараас эхлэн хамгийн сүүлийн үеийн хонины ноосон био бордоог Монпеллетс нэрийн дор үйлдвэрлэж байна.

Төв аймгийн Эрдэнэ сум, I баг, Өгөөмөр, Аржанчивлан сууринд Монпеллетс бордоог ХБНГУ-ын инновацын технологи ноу-хоу-аар үйлдвэрлэж байгаа ба жилд 1600 тн био бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай.

Үйлдвэр нь 14 ажилтантай ба ажилчдын байр үйлдвэр, агуулах оффис зэрэг нийт 2312м2 талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолбортой. Европийн холбооны 1096/2009 тоот захирамжийн шаардлагыг бүрэн ханган европийн орнуудад бүтээгдэхүүн экспортлогчоор бүртгэгдсэн.

Монпеллетс гэж юу вэ?

Азот 10%, кали 6% зэрэг тэжээллэг бодисоор баялаг 100% хонины ноосоор хийсэн дээд зэргийн био бордоо юм. 10 сараар буюу урт хугацаанд үйлчилнэ. Байгалийн аргаар өөртөө ус агуулна. Өөрийн хувийн жингээс 3.5 дахин их усыг өөртөө шингээн хадгалах ба шаардлагатай үед буцааж ялгаруулна. Газрын хөрсийг сийрэгжүүлэн хөвсийлгөж, хорхой шавжаас хамгаална. Норм тун хэтэрнэ гэсэн зүйлгүй ургамлыг байгалийн аргаар тэжээл болон усаар хангана. Химийн болон ямар нэгэн нэмэлт бодис агуулаагүй, экологид ээлтэй.

100% нөхөн сэргээгддэг түүхий эд Монгол хонины ноос

Хонины ноосон био бордоо Монпеллетсийг үйлдвэрлэхэд зөвхөн хонины ноос хэрэглэж байгаа ба ямар ч химийн болон нэмэлт, туслах бодис, ус хэрэглэгдэггүйгээрээ онцлог. Ургамалд хэрэгтэй тэжээллэг бодисоор баялаг буюу тэжээллэг бодисыг ургамал өөрийн хэрэгцээт хэмжээгээр шингээн авч илүүдэл хэсэг нь газрын хөрсөнд, бордоонд хадгалагдан үлдэнэ. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, урт хугацаанд үйлчилнэ.

Хөрсөнд шингэх процесс жигд, удаанаар явагддаг тул бороо, усанд амархан урсаж алга болохгүй. Монпеллетс нь газрын хөрс, ургамалд 10 сар хүртэл хугацаанд үйлчилнэ.

Органик бодис 81.5%
Хүхэр 23000мг/кг
Нийт азот 10.45%
Фосфат /P2O5/ 0.32%
Калийн исэл /K2O/ 5.33%
Хатуулаг Ph- /Хатуу бодист/ 9.47%
Магнезийн исэл /MgO/ 0.47%

 

ШИНГЭН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ САВ

Чиглэл ХХК 1990 онд гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн засвар угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар ББХ хоршоо нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.

1996 оноос Чиглэл ХХК нэртэйгээр өргөжин тэлж дэлгүүр, цайны газар, ресторан, бар, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, амралт сувилал зэрэг газруудын гал зуухны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ угсралт худалдаа нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2005 онд БНХАУ-аас тоног төхөөрөмж үйлдвэрлэх машин техник, багаж оруулж ирснээр байгууллагуудын захиалгаар I хоол хийх зориулалтын “НМЗ-Я”маркийн олон үйлдэлт цахилгаан тогоо, II хоол хийх зориулалтын хайруулын УНЗ-Я” маркийн ширмэн тогоо, 1, 2, 4 ширэмтэй, шарах шүүгээтэй, шүүгээгүй цахилгаан зуух, гурил хайрагч, хэвийн боов чанах тогоо, тос шүүгч, цэвэр ус нөөцлөх сав, буузны цахилгаан жигнүүр, сүү боловсруулах цехийн бага оврын төхөөрөмж, ааруул хатаагч, ааруул шахагч, төрөл бүрийн хэмжээтэй нержин тавцантай бэлтгэлийн ширээ, тавиур, тавцан, аяга таваг хатаагч, тавиур зэрэг 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж үйлвэрлэхийн зэрэгцээ  “НМЗ-Я”маркийн тогоо, 4 ширэмтэй цахилгаан зуух, бэлтгэлийн ширээ зэрэгт евразийн эдийн засгийн холбооны тохирлын деклараци гаргуулаад байна.

Манай компани ОХУ, БНХАУ-аас хүнс, нийтийн хоол, бар рестораны зориулалтын тоног төхөөрөмжийг импортлон төөрийн 3 салбар дэлгүүрээдээр баталгаат хугацаатай худалдан борлуулж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

            Чиглэл ХХК нь мэргэжлийн үйл ажиллагааг олон жил тасралтгүй тогтвортой явуулж ирсэн, олонд танигдсан, хүнс, нийтийн хоолны салбартаа тэргүүлэгч, баялаг бүтээгч, шинийг санаачлагч хамт олон болсон бөгөөд МҮХАҮТ-ын, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны, Хөргөлтийн холбооны, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гишүүн байгууллага юм.

 

ХОНГОР БЯСЛАГТ ДУРЛАХ ШАЛТГААН

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Сүүн билэгдэл” ХХК элдэв амтлагч, үнэр оруулагч, бэхжүүлэгч агуулаагүй, зөвхөн сарлагийн сүү, хөрөнгө, ээдүүлэгч, хүнсний давсны орцтой “Хонгор” нэрийн 3 төрлийн бяслаг үйлдвэрлэж байна.

Хонгор бяслагийг сүүний уургийг ферментээр болон хүчлээр дангаар нь эсвэл фермент-хүчлээр хослуулан ээдүүлж шар уснаас нь ялган, шат дараалсан технологийн боловсруулалт хийж гарган авсан. Бэлчээрийн стрессгүй малын 7-10 л сүүнээс 1 кг бяслаг үйлдвэрлэж байна. Цөцгийн тос, бяслагаар дамжин хүн хордох нь тун ховор, эмгэг төрүүлэх бактери үржих боломжгүй. Сүүний лактоз шар сүүтэй ялгардаг, үлдэгдэл нь бяслаг бойжуулалтын 21-28 хоногт алга болдог тул эмчилгээний зориулалтаар хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн юм. 

Бяслаг бол уураг, тос, эрдэс, аминдэмийн төгс зохицсон хүнс. 50 гр бяслаг идэхэд том хүний 10 гр уураг, 12 гр тос авдаг, 1/3 амьтны гаралтай уургийн кальцын хоногийн хэрэгцээгээ бүрэн хангана.

Бяслаг биологийн үнэт чанартай

100 гр бяслаг нь 4.5 ш өндөг, 170 гр загас, 150 гр үхрийн махны уурагтай тэнцэх уураг агуулдаг. Бяслагны уураг өөрөө амин хүчлийн бүтцээрээ сайн чанарын уурагт тооцогддог. Сүү, бяслагт үл орлох лизин бий. Тэр тусмаа бяслаг дарсны адил аз жаргалын гормон ялгаруулахад дэм өгдөг.

 

"Хайнаг толгой" хоршоо

"Хайнаг толгой" хоршоо нь 2012 онд үндсэн 9 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Хоршооны гишүүд нь хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудаас бүрддэг. Үндэсний хувцас, гутал, асар майхан оёно, барилга байгууламжийн 2 нүхтэй блок үйлдвэрлэнэ, модон домбо, хувин, цацал, дэр урлаж борлуулах зэрэг олон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс нэгдэж “Хайнаг толгой” хоршоог байгуулжээ. “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл-2022” арга хэмжээний үеэр уг хоршооны уламжлалт буюу гар тээрмийн аргаар үйлдвэрлэдэг 5 төрлийн арвайн гурил хэрэглэгчдийн сонирхолыг ихэд татаж байсан. Тухайлбал: Сулийн гурил нь ядаргаа, элэг цөсөнд сайнаар нөлөөлдөг. Цулхирын гурил нь бөөр давсаг, ходоод, шар өвчнийг анагаадаг байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.

newsImage
2022-12-06 06:11
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НИЙСЛЭЛД ЭХЛҮҮЛЛЭЭ
newsImage
2022-11-14 07:47
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?
newsImage
2022-11-14 02:08
ДОКТОР Ш.АЛТАНБАДРАЛ "УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД" ЛЕКЦ УНШЛАА
newsImage
2022-10-24 01:34
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ШАЛГАРСАН ОЮУТАН, СУДЛААЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА
newsImage
2022-10-24 01:26
“ШИЛМЭЛ МАЛ 2022” ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН, ДУУДЛАГА ХУДАЛДААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
newsImage
2022-10-17 07:46
ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ ХӨГЖИХ УРИАТАЙ ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР
newsImage
2022-08-18 01:02
“МОНГОЛ УЛСЫН ХААИС-ИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОО УЯЛДААГ САЙЖРУУЛАХ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
newsImage
2022-06-09 07:25
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД УУЛЗЛАА
newsImage
2022-04-19 02:46
ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДРИЙГ УГТАН ГАРААНЫ БОЛОН ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТАД ОРОЛЦЛОО
newsImage
2022-04-18 03:22
"ХОГГҮЙ ЭРҮҮЛ ОРЧНЫ ТӨЛӨӨ" ХӨДӨЛГӨӨНД ХААИС-ИЙН ГАРААНЫ КОМПАНИУД ОРОЛЦЛОО
newsImage
2021-10-12 06:08
МАЛ, АМЬТНЫ ЭМНЭЛГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
newsImage
2021-10-12 05:41
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021”-ИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2021-10-07 11:08
ҮР ТАРИАНЫ ХУРААЛТ 26.4 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
newsImage
2021-10-06 12:04
Д.БАТСҮРЭН: МАЛАА БҮРТГЭЛЖҮҮЛСНЭЭР МАЛЧДАД ОЛОН ТАЛЫН БОЛОМЖ БИЙ БОЛНО.
newsImage
2021-06-18 09:16
ГАРААНЫ ПРАЙМЕР ХХК ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ
newsImage
2021-04-17 06:13
АКАДЕМИЧ Ж.ТЭМҮҮЖИН ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЭРДЭМТЭН, БАГШ НАРТ ЛЕКЦ УНШЛАА
newsImage
2021-01-19 01:34
Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэлээ
newsImage
2020-10-14 12:00
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСАГ, ИННОВАЦЫН ХӨГЖЛИЙН ТӨВ “ОЮУНЫ ӨМЧИЙН ҮНЭЛГЭЭ” СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-10-06 08:40
ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 26, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 56 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
newsImage
2020-10-06 05:11
МОНГОЛ ОРНЫ МАЛ АМЬТНЫ ПАРАЗИТЫН АНГИЛАЛ ЗҮЙН НЭГДСЭН АТЛАС ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-10-05 08:04
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД -2020” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2020-10-05 07:14
БЭЛЧЭЭРИЙН МАЛ АЖ АХУЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТАЛААР ЛЕКЦ УНШЛАА
newsImage
2020-09-29 10:21
СУДАЛГААНЫ ИХ СУРГУУЛИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
newsImage
2020-09-29 09:05
"Монгол орны бэлчээрийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл" эмхтгэлийн төслийг танилцуулах уулзалт боллоо
newsImage
2020-09-29 08:46
Хөдөө аж ахуйн их сургууль Сант сумтай хамтран ажиллахаар боллоо
newsImage
2020-05-17 06:12
"Rangeland plants of Mongolia" I, II боть бүтээл хэвлэгдэн гарлаа
newsImage
2020-05-13 02:03
“Хүнсний аюулгүй байдал ба инноваци” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа.
newsImage
2020-05-13 01:48
Оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах уралдаан -2019 болж өнгөрлөө.
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.