Герман Монголын хамтарсан "Тогтвортой хөдөө аж ахуй" төслөөс санаачлан ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төв хамтран байгуулсан Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээний ажлын хэсгийн байгуулан ажиллаж байгаа билээ. Тус ажлын хэсгийг санаачилсан болон хамтарч байгуулсан хоёр талын төлөөллүүд өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 09 өдөр ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээний ажлын хэсгийн гишүүдийн статус, ойрын хугацаанд зохион байгуулах ажил хэрэг, цаашдын ажлын төлөвлөгөөний талаар уулзаж хэлэлцлээ.