“Азийн бүс нутагт хүнсний ногооны сорт сайжруулалт” төсөл амжилттай хэрэгжиж байна

О. Отгондэлгэр
2021-10-12 06:16

Монгол улсын ХХААХҮЯ, БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөөгийн хөгжлийн удирдлагын газар (RDA), Азийн Хүнс хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны санаачлага байгууллага (AFACI), Тайвань улс дахь Дэлхийн Хүнсний ногооны төвтэй хамтран азийн 13 улсад хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Монгол орны нөхцөлд ил болон хүлэмжид тариалсан улаан лоолийн өвчинд тэсвэртэй сортуудыг шалгаруулах, цаашид селекцийн эх материалд ашиглах, улмаар фермерүүдэд сайн чанарын үр нийлүүлэх замаар  тэдгээрийн  орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Дархан уул аймаг дахь ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнд 2020 оноос  “Азийн бүс нутагт хүнсний ногооны сорт сайжруулалт” нэртэй төсөл амжилттай  хэрэгжиж  байна. 

Туршлагын тарилтанд шаардлагатай 40 сортын үрийг Тайвань улс дахь Дэлхийн хүнсний ногооны (World Vegetable Center) төвөөс хүлээж авсан. Төсөл хэрэгжүүлэгч гишүүн орнуудын хэмжээнд нэгдсэн арга зүйг баримтлан нийлэг хальсан хүлэмж болон ил талбайд туршлагын ажлыг гүйцэтгэсэн.  

Судалгаагаар лоолийн нутагшсан 2 сортыг хяналтаар авч, нийт 42 сортыг хамруулж, аж ахуй, биологийн 18 үзүүлэлтээр ургамлын өндөр, детерминант, детерминант бус хэлбэр, навчны тоо, нэгж талбарын ургац, нэг үр жимсний хэлбэр,  дундаж жин, махлаг эдийн зузаан, хэрэглээний ургац зэргийг хэмжиж, лоолийн үр жимсний биохимийн найрлагыг тодорхойлохын зэрэгцээ манай оронд түгээмэл тохиолддог өвчинд тэсвэрийн үнэлгээ өгөв. 

Төслийн үйл ажиллагааны явцын талаар болон лоолийн өвчин, тэдгээрийг таньж тодорхойлох орчин үеийн арга аргачлал, тоон боловсруулалтын талаар БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийн удирдлагын  газар, (RDA) Тайвань улс дахь Дэлхийн хүнсний ногооны төв (World Vegetable Center)-ийн удирдлага, эрдэмтдийг оролцуулсан цахим сургалт зохион байгуулагдаж, улирлын тайлангаа холбогдох байгууллагуудад танилцуулав. 

Төслийн үр дүнгээс харахад манай орны нөхцөлд эдгээр сортыг нийлэг хальсан хүлэмж болон ил талбайд тарьж туршихад  тогтвортой өндөр ургацтай /хүлэмжид нэгж талбайгаас 2.85-8.88 кг, ил талбайд 2.75-6.50 кг ургац өгч байна.  

Мөн эдгээр сорт нь үр жимсний хэмжээ 65-110г жинтэй, хальс болон мөн үр жимсний махлаг эд зузаантай байгаа нь манай орны нөхцөлд тээвэрлэлт, хадгалалтын нөхцөлийг даах чадвар бүхий селекцийн эх материал болох боломжтой нь  ажиглагдав. Сортуудаас үр гарган авч байгаа бөгөөд  үрийг  фермерүүдэд зөвлөж, цаашид тариалах боломжтой юм.  

Ургамал ургалтын хугацаанд хүлэмжид тариалсан сортууд огт өвчлөөгүй, харин ил талбайд тариалсан сортуудад альтернариоз, фитофтор, бактерийн толбожилт, үр жимсний оройн илжрэл зэрэг өвчний шинж тэмдэг илэрч үнэлгээ өгөгдсөн.

 

newsImage
2022-12-06 06:39
ХҮНСНИЙ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХУВАНЦАР САВ
newsImage
2022-12-06 06:32
ТЭЖЭЭЛТ БОР МАЛЫН ЭРДЭСТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-12-06 06:23
УУРАГТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-10-21 07:16
АРЬС ШИРНИЙ СУРГАЛТ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН “LEATHUB ТӨВ” НЭЭГДЛЭЭ
newsImage
2022-09-21 08:04
АНХНЫ УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
newsImage
2022-07-06 09:01
З.МЭНДСАЙХАН: МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:47
МОНГОЛ ЯМААН ҮР ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АРГААР АЛЬПИН ИШИГ ГАРГАН АВЛАА
newsImage
2022-06-13 05:45
МАЛ АМЬТАНД ЗОРИУЛСАН КАЛДВЕТ БЭЛДМЭЛ
newsImage
2022-05-20 11:33
"INNOWEEK-2022" ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
newsImage
2022-05-17 08:04
ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “ГАВАЛ ТОЛГОЙ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2022-05-10 08:43
II ШАТНЫ ШИЛДЭГ 10 БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА
newsImage
2022-05-03 08:03
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ “ГАВАЛ ТОЛГОЙ”-Н ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
newsImage
2022-04-07 11:28
“ГАВАЛ ТОЛГОЙ” СЭДЭВТ ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2022-03-14 07:24
IT, BUSINESS & INNOVATION DAYS - ERDENET 2022 АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
newsImage
2021-06-18 09:34
"Залуу инноватор"-уудад шагнал гардууллаа
newsImage
2021-05-20 11:49
ХААИС-ИЙН ОЮУТНЫ "ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2021-05-19 03:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО
newsImage
2021-05-11 08:06
“МОНГОЛЫН ИННОВАЦЫН 7 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
newsImage
2021-04-22 04:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" ХААИС-ИЙН ОЮУТНУУДЫН ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 08:46
ХААИС-ИЙН ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ "ЗАЛУУ ИННОВАТОР-2021" УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 02:40
“ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ”: МЭДЛЭГ ШИНГЭСЭН ИННОВАЦИЙН БҮТЭЭЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ
newsImage
2021-04-16 01:42
“ИННОВАЦИ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
newsImage
2021-04-07 12:33
“ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ АРГА ЗАМУУД” ОНЛАЙН СУРГАЛТ
newsImage
2021-03-30 04:53
ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
newsImage
2020-05-21 02:28
Барааны тэмдгийн мэдүүлгийг хэрхэн гаргах вэ
newsImage
2020-05-20 09:14
Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг инновацийн төслийн үр дүн
newsImage
2020-05-14 01:07
БСШУСЯ-Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно
newsImage
2020-05-13 09:53
Академич Б.Бямбаагийн бүтээлд 100 сая төгрөг олгохоор боллоо
newsImage
2020-05-13 09:05
Хятад-Монголын хөдөө аж ахуйн технологи дамжуулалтын хурал, инновацын үр бүтээлийн үзэсгэлэн 2019.08.10-2019.08.12 өдрүүдэд зохион байгуулагдлаа
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.