Хятад-Монголын хөдөө аж ахуйн технологи дамжуулалтын хурал, инновацын үр бүтээлийн үзэсгэлэн 2019.08.10-2019.08.12 өдрүүдэд зохион байгуулагдлаа

О. Отгондэлгэр
2020-05-13 09:05

        Монгол Улсын Шинжлэх ухааны парк, БНХАУ-ын Өвөр Монголын Хятад-Монголын технологи дамжуулах төв санаачилж, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төв болон Шилийн хотын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн товчоотой хамтран зохион байгууллаа.

Хурлын үр дүнд:

  • Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн нь БНХАУ-ын Өвөр Монголын Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн профессортой хамтарч “Мал эмнэлгийн зарим эмийн дасан зохицол, тандан судалгаа, сэргийлэх арга, технологи” чиглэлээр төсөл хэрэгжүүлэх харилцан тохиролцсон. Мөн Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс БНХАУ-ын Бугат хотын “RINJPU BIOLOGICAL” компанитай зарим эм бэлдмэлийн эмнэл зүйн туршилтыг Хятад болон Монголд хамтран явуулах талаар хамтран ажиллахаар тохиролцсон.
  • Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн Шилийн хотын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн товчоотой хамтарч Шилийн гол аймагт өсгөж байгаа үзэмчин хонь болон адууны генетик судалгааг Монгол Улсын үзэмчин хонь, барга адуутай харьцуулсан судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон. Мөн Шилийн гол аймгийн нутаг бэлчээрийн ажил өртөөний эрдэмтэн судлаач, доктор Оюунцэцэгтэй холбогдож доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, тэжээлийн олон наст ургамлын үр үржүүлгийн чиглэлээр хамтрах ажиллах талаар тохиролцсон. БНХАУ-ын Өвөр Монголын Хятад, Монголын технологи дамжуулах төвийн захирал Цогттой хамтарч Хятад-Монгол хоёр улсын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр магистр, докторын тэтгэлэгт сургалтад 2 оюутан Хятад улсад сургахаар урьдчилсан байдлаар тохиролцсон.
  • Мал аж ахуйн биотехнологийн сургуулиас Уламжлалт цагаан идээ боловсруулах чиглэлээр хамтран судалгаа хийх, цаашид харилцаа холбоотой ажиллахаар тохиролцсон.
  • Инженер, технологийн сургуулиас Өвөр Монголын Төв үзэмчин хошууны хөдөө аж ахуйн шинжилгээ компанийн хаягдал тос дахин боловсруулах, өөх тосноос бүтээгдэхүүн гаргаж авах чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон байна.

        Мөн үеэр Өвөр Монголын "Zhong yun Horse industry group"-ийн Шилийн хот дахь салбар, БНХАУ-ийн мах боловсруулах чиглэлээр тэргүүлэх үйлдвэр болох "Grand farm" болон ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургууль болон ӨМӨЗО-ны хамтарсан “Сүүн сацал” уламжлалт сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэртэй танилцаж туршлага судаллаа.

 

newsImage
2022-12-06 06:39
ХҮНСНИЙ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХУВАНЦАР САВ
newsImage
2022-12-06 06:32
ТЭЖЭЭЛТ БОР МАЛЫН ЭРДЭСТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-12-06 06:23
УУРАГТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-10-21 07:16
АРЬС ШИРНИЙ СУРГАЛТ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН “LEATHUB ТӨВ” НЭЭГДЛЭЭ
newsImage
2022-09-21 08:04
АНХНЫ УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
newsImage
2022-07-06 09:01
З.МЭНДСАЙХАН: МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:47
МОНГОЛ ЯМААН ҮР ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АРГААР АЛЬПИН ИШИГ ГАРГАН АВЛАА
newsImage
2022-06-13 05:45
МАЛ АМЬТАНД ЗОРИУЛСАН КАЛДВЕТ БЭЛДМЭЛ
newsImage
2022-05-20 11:33
"INNOWEEK-2022" ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
newsImage
2022-05-17 08:04
ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “ГАВАЛ ТОЛГОЙ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2022-05-10 08:43
II ШАТНЫ ШИЛДЭГ 10 БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА
newsImage
2022-05-03 08:03
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ “ГАВАЛ ТОЛГОЙ”-Н ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
newsImage
2022-04-07 11:28
“ГАВАЛ ТОЛГОЙ” СЭДЭВТ ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2022-03-14 07:24
IT, BUSINESS & INNOVATION DAYS - ERDENET 2022 АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
newsImage
2021-10-12 06:16
“Азийн бүс нутагт хүнсний ногооны сорт сайжруулалт” төсөл амжилттай хэрэгжиж байна
newsImage
2021-06-18 09:34
"Залуу инноватор"-уудад шагнал гардууллаа
newsImage
2021-05-20 11:49
ХААИС-ИЙН ОЮУТНЫ "ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2021-05-19 03:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО
newsImage
2021-05-11 08:06
“МОНГОЛЫН ИННОВАЦЫН 7 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
newsImage
2021-04-22 04:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" ХААИС-ИЙН ОЮУТНУУДЫН ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 08:46
ХААИС-ИЙН ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ "ЗАЛУУ ИННОВАТОР-2021" УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 02:40
“ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ”: МЭДЛЭГ ШИНГЭСЭН ИННОВАЦИЙН БҮТЭЭЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ
newsImage
2021-04-16 01:42
“ИННОВАЦИ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
newsImage
2021-04-07 12:33
“ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ АРГА ЗАМУУД” ОНЛАЙН СУРГАЛТ
newsImage
2021-03-30 04:53
ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
newsImage
2020-05-21 02:28
Барааны тэмдгийн мэдүүлгийг хэрхэн гаргах вэ
newsImage
2020-05-20 09:14
Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг инновацийн төслийн үр дүн
newsImage
2020-05-14 01:07
БСШУСЯ-Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно
newsImage
2020-05-13 09:53
Академич Б.Бямбаагийн бүтээлд 100 сая төгрөг олгохоор боллоо
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.