ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ “ГАВАЛ ТОЛГОЙ”-Н ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

О. Отгондэлгэр
2022-05-03 08:03

        “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд ХААИС-иас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг Оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг энэ удаад цар хүрээг өргөтгөн төрийн өмчийн 6 их сургууль хамтран “Гавал толгой” нэртэйгээр зохион байгуулагч 6 сургуулийн оюутнуудын дунд зарласан билээ.

“Гавал толгой” уралдааны зорилго нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хөгжлийн тулгамдсан асуудлыг эзэмшсэн мэдлэг, дэвшилтэт техник, технологи, инновац ашиглан оновчтой шийдвэрлэх саналаа боловсруулж, бүтээлээ танилцуулах, тэдний гарааны компани байгуулах, бизнес эрхлэх сонирхлыг хөхиүлэн дэмжих юм.

 

Уралдаанд оролцогч оюутнуудын бүтээлийг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд сургуулиуд хүлээн авч 

-        Тухайн сургуулийн шилдэг бүтээлийн шалгаруулалт

-        6 их сургуулиийн шилдэг бүтээлийн шалгаруулалт

-        Шилдгийн шилдэг бүтээл

гэсэн 3 үе шаттайгаар шалгаруулахаар уралдааны удирдамжид тусгагдсаны дагуу Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвөөс Хөдөө аж ахуйн их сургуулийн эхний шатны шалгаруулалтыг 2022 оны 5-р сарын 03-ны танхим цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Уралдааныг шалгаруулаах шүүгчдийн бүрэлдэхүүнд комисст ХААИС-ийн Бакалаврын сургалтын хөтөлбөрийн эрхлэгч, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлийн ажлын албаны дарга, бүтээл ирүүлсэн бүрэлдэхүүн сургуулиудын эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн захирал гэсэн нэр бүхий 5 хүн томилогдон ажиллалаа.

“Гавал толгой” уралдаанд оюутнууд инновацын 9 бүтээл ирүүлж оролцсоноос таван шалгуур үзүүлэлтийн дагуу шүүгч тус бүр 0-5 оноогоор дүгнэж дараах 5 бүтээлийг дараагийн шатанд дэвшин оролцох эрхээр шагналаа.

-   “Төрөл бүрийн хүнсний ногоо үрлэх олон үйлдэлт үрлүүр зохион бүтээж туршсан дүн” Инженер, технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн инженерийн 4 дүгээр ангийн  оюутан И.Цэдэнжав, Н.Баасандамба, Б.Төрсайхан нар

-     “Чоно үргээх төхөөрөмж” Инженер, технологийн сургуулийн Цахилгаан хангамжийн 4 дүгээр ангийн оюутан Г.Хуягсүрэн, Б.Өлзийсайхан, Ш.Анхцэцэг, Б.Гүнжидмаа

-      “Сарлагийн болон үнээний сүүгээр хийсэн ИВЭН бяслагийн харьцуулсан судалгаа” Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Мах, сүү үйлдвэрлэлийн технологийн 4 дүгээр ангийн оюутан Г.Цэрмаа

-     “Мойлтой ээдэм үйлдвэрлэх технологийн судалгаа” Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Сүү үйлдвэрлэлийн 4 дүгээр ангийн оюутан Н.Батчимэг

-     “Компост бордоо” Дархан-Уул аймаг дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн  Агрономийн 4 дүгээр ангийн оюутан Б.Насанжаргал, мөн мэргэжлийн 3 дугаар ангийн оюутан Ч.Бямбадорж нар

Эдгээр шалгарсан бүтээл дараагийн шатанд төрийн өмчийн бусад 5 их сургуулийн оюутнуудын шилдэг инновацын бүтээлтэй өрсөлдөх юм. Уралдаанд бүтээлээ ирүүлж идэвхтэй оролцсон оюутнууд, удирдагч багш нартаа талархал илэрхийлж сургуулийнхаа шилдэг бүтээлээр шалгарсан оролцогчдодоо дараагийн шатны шалгаруулалтад амжилт хүсье.

 

newsImage
2022-12-06 06:39
ХҮНСНИЙ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХУВАНЦАР САВ
newsImage
2022-12-06 06:32
ТЭЖЭЭЛТ БОР МАЛЫН ЭРДЭСТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-12-06 06:23
УУРАГТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-10-21 07:16
АРЬС ШИРНИЙ СУРГАЛТ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН “LEATHUB ТӨВ” НЭЭГДЛЭЭ
newsImage
2022-09-21 08:04
АНХНЫ УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
newsImage
2022-07-06 09:01
З.МЭНДСАЙХАН: МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:47
МОНГОЛ ЯМААН ҮР ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АРГААР АЛЬПИН ИШИГ ГАРГАН АВЛАА
newsImage
2022-06-13 05:45
МАЛ АМЬТАНД ЗОРИУЛСАН КАЛДВЕТ БЭЛДМЭЛ
newsImage
2022-05-20 11:33
"INNOWEEK-2022" ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
newsImage
2022-05-17 08:04
ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “ГАВАЛ ТОЛГОЙ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2022-05-10 08:43
II ШАТНЫ ШИЛДЭГ 10 БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА
newsImage
2022-04-07 11:28
“ГАВАЛ ТОЛГОЙ” СЭДЭВТ ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2022-03-14 07:24
IT, BUSINESS & INNOVATION DAYS - ERDENET 2022 АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
newsImage
2021-10-12 06:16
“Азийн бүс нутагт хүнсний ногооны сорт сайжруулалт” төсөл амжилттай хэрэгжиж байна
newsImage
2021-06-18 09:34
"Залуу инноватор"-уудад шагнал гардууллаа
newsImage
2021-05-20 11:49
ХААИС-ИЙН ОЮУТНЫ "ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2021-05-19 03:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО
newsImage
2021-05-11 08:06
“МОНГОЛЫН ИННОВАЦЫН 7 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
newsImage
2021-04-22 04:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" ХААИС-ИЙН ОЮУТНУУДЫН ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 08:46
ХААИС-ИЙН ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ "ЗАЛУУ ИННОВАТОР-2021" УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 02:40
“ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ”: МЭДЛЭГ ШИНГЭСЭН ИННОВАЦИЙН БҮТЭЭЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ
newsImage
2021-04-16 01:42
“ИННОВАЦИ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
newsImage
2021-04-07 12:33
“ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ АРГА ЗАМУУД” ОНЛАЙН СУРГАЛТ
newsImage
2021-03-30 04:53
ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
newsImage
2020-05-21 02:28
Барааны тэмдгийн мэдүүлгийг хэрхэн гаргах вэ
newsImage
2020-05-20 09:14
Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг инновацийн төслийн үр дүн
newsImage
2020-05-14 01:07
БСШУСЯ-Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно
newsImage
2020-05-13 09:53
Академич Б.Бямбаагийн бүтээлд 100 сая төгрөг олгохоор боллоо
newsImage
2020-05-13 09:05
Хятад-Монголын хөдөө аж ахуйн технологи дамжуулалтын хурал, инновацын үр бүтээлийн үзэсгэлэн 2019.08.10-2019.08.12 өдрүүдэд зохион байгуулагдлаа
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.