ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “ГАВАЛ ТОЛГОЙ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

О. Отгондэлгэр
2022-05-17 08:04

Төрийн өмчийн нэр бүхий 6 их сургуулийн захирлуудын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС-ийн оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах “Гавал толгой” уралдааныг ХААИС-иас санаачлан Монголын инновацын 7 хоногийн хүрээнд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгууллаа.

   

Оюутнуудын, суралцах хугацаандаа эзэмшсэн мэдлэг, ур чадвараа үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бүтээлчээр ашиглах дадал олгох, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, улмаар улс орны хөгжлийн тулгамдсан асуудлыг дэвшилтэт техник, технологи, инновац ашиглан оновчтой шийдвэрлэх, гарааны бизнес эрхлэх сонирхлыг хөхиүлэн дэмжих зорилготойтоор анх удаа төрийн өмчийн 6 их сургуулийн оюутны инновацын шилдэг бүтээлийг III үе шаттай шалгаруулсан юм.   

“Гавал толгой” уралдааны эхний шат 2022 оны 05 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд хамтран зохион байгуулагч их сургууль тус бүрдээ шалгаруулалт зохион байгуулагдсан бөгөөд сургууль тус бүрээс шалгарсан шилдэг 5 бүтээл нийт 25 шилдэг бүтээлийг 2 дугаар шатанд танилцуулахаар шийдвэрлэсэн болно.

“Гавал толгой” уралдааны II шатнышалгаруулалт 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний парк (МТҮП)-д амжилттай зохион  байгуулагдаж,  шилдэг 10 бүтээлийг шалгаруулж, 3 дугаар шатанд оруулахаар болсон билээ.

Уралдаанд үйлдвэрлэл, үйлчилгээнд ухаалаг технологи ашиглах, хүн эмнэлгийн эмчилгээний дэвшилт технологи боловсруулж, практикт нэвтрүүлэх, органик технологиор хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх органик бордоо үйлдвэрлэл, хүнсний ногооны үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологийн шийдэл зэрэг улс орны хөгжлийн тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэхэд чиглэгдсэн маш сонирхолтой бүтээлүүд өрсөлдөж “Гавал толгой” уралдааны II шатын шалгаруулалтаас III шатны шалгаруулалтад

- ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Сүү үйлдвэрлэлийн  IV ангийн оюутан Н.Батчимэгийн “Мойлтой ээдэм үйлдвэрлэх технологийн судалгаа”

- ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн III ангийн оюутан О.Хаш-Эрдэнэ, Ц.Жаргалдалай, Э.Мөнх-Оргил, Г.Ням-Очир, Э.Анударь нарын “Дайвар бүтээгдэхүүн (5 цул)-ий шөлний бэлдмэл”

- МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Программ хангамжийн IV ангийн оюутан Г.Эрдэнэчимэг, Б.Энхцэнгүүн нарын “Ухаалаг хөгжмийн программ  хөгжүүлэлт”

- АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Био-Анагаах судлаачын I ангийн оюутан Н.Халиунаа, Анагаах ухааны сургуулийн Хүний их эмчийн VI ангийн оюутан Г.Доржбалам “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах апп”

- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Гадаад хэл, орон судлалын II ангийн оюутан С.Гантуяа,, Эрх зүйн I, IV ангийн оюутан Б.Болдсайхан, Г.Сүлд-Эрдэнэ, Б.Энгүүн нарын “LegalTech хууль зүйн туслалцаа үзүүлэх веб сайт”

- ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Компьютерийн ухаан, Хиймэл оюун ухаан, Мэдээлэл технологи, программ хангамжийн Э.Мөнх-Оргил, Б.Очирсүх, Б.Баттулга, Ж.Марал, Д.Ууганбаяр, А.Дашням, М.Болортоль нарын “Ухаалаг видео аналитикийн системийн хөгжүүлэлт”

- ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулийн Агрономийн IV ангийн оюутан 3 Б.Насанжаргал, III ангийн оюутан Ч.Бямбадорж нарын “Компост бордоо”

- ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамжийн IV ангийн оюутан Г.Хуягсүрэн, Б.Өлзийсайхан, Ш.Анхцэцэг, Б.Гүнжидмаа нарын “Чоно үргээх төхөөрөмж”

- ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн инженерийн IV ангийн оюутан И.Цэдэнжав, Н.Баасандамба, Б.Төрсайхан нарын “Төрөл бүрийн хүнсний ногоо үрлэх олон үйлдэлт үрлүүр зохион бүтээж туршсан дүн”

- ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Үйлдвэрлэлийн автоматжуулалтын IV ангийн оюутан М.Мөнх-Эрдэнэ, Г.Цэдэндамба нарын “Усанд шумбагч сорил шинжилгээний робот”  гэсэн 10 бүтээл шалгарлаа.

“Гавал толгой” уралдааны III шат буюу шилдгийн шилдгийг шалгаруулах эцсийн шатны уралдаан 2022 оны 05 дугаарын 17-ны 11:00 цагаас Мэдээллийн технологийн үндэсний паркийн 302 тоот танхимд зохион байгуулагдлаа.

Шалгаруурлалтын журмын дагуу I байрт нэг, II байрт хоёр, III байрт гурав, тусгай байрт дөрвөн бүтээл шалгаруулж дүгнэлээ.  Үүнд

I байрт

ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Үйлдвэрлэлийн автоматжуулалтын IV ангийн оюутан М.Мөнх-Эрдэнэ, Г.Цэдэндамба нарын “Усанд шумбагч сорил шинжилгээний робот”  шалгарч 2 000 000 төгрөг, Мэдээллийн технологийн үндэсний паркийн Вертуал инкубаторт 2 жил орох 450.000 төгрөгийн үнэ бүхий эрхийн бичиг, ОУ-ын Мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг төлбөргүй өгөх эрхийн бичгээр,

  

II байрт

  1. ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн инженерийн IV ангийн оюутан И.Цэдэнжав, Н.Баасандамба, Б.Төрсайхан нарын “Төрөл бүрийн хүнсний ногоо үрлэх олон үйлдэлт үрлүүр зохион бүтээж туршсан дүн”
  2. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн III ангийн оюутан О.Хаш-Эрдэнэ, Ц.Жаргалдалай, Э.Мөнх-Оргил, Г.Ням-Очир, Э.Анударь нарын “Дайвар бүтээгдэхүүн (5 цул)-ий шөлний бэлдмэл” шалгарч тус бүр 1.000.000 төгрөг, Мэдээллийн технологийн үндэсний паркийн 350.000 төгрөгийн үнэ бүхий сургалтын эрхийн бичгээр,

 

III байрт

  1. ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулийн Агрономийн IV ангийн оюутан 3 Б.Насанжаргал, III ангийн оюутан Ч. Бямбадорж нарын “Компост бордоо”
  2. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Гадаад хэл, орон судлалын II ангийн оюутан С.Гантуяа,, Эрх зүйн I, IV ангийн оюутан Б.Болдсайхан, Г.Сүлд-Эрдэнэ, Б.Энгүүн нарын “LegalTech хууль зүйн туслалцаа үзүүлэх веб сайт”
  3. ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Компьютерийн ухаан, Хиймэл оюун ухаан, Мэдээлэл технологи, программ хангамжийн Э.Мөнх-Оргил, Б.Очирсүх, Б.Баттулга, Ж.Марал, Д.Ууганбаяр, А.Дашням, М.Болортоль “Ухаалаг видео аналитикийн системийн хөгжүүлэлт” шалгарч тус бүр 500.000 төгрөг, Мэдээллийн технологийн үндэсний паркийн 300.000 төгрөгийн үнэ бүхий сургалтын эрхийн бичгээр,

   

Тусгай байрт

  1. ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамжийн IV ангийн оюутан Г.Хуягсүрэн, Б.Өлзийсайхан, Ш.Анхцэцэг, Б.Гүнжидмаа нарын “Чоно үргээх төхөөрөмж”
  2. ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Сүү үйлдвэрлэлийн  IV ангийн оюутан Н.Батчимэгийн “Мойлтой ээдэм үйлдвэрлэх технологийн судалгаа”
  3. АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Био-Анагаах судлаачын I ангийн оюутан Н.Халиунаа, Анагаан ухааны сургуулийн Хүний их эмчийн VI ангийн оюутан Г.Доржбалам “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах апп”
  4. МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Программ хангамжийн IV ангийн оюутан Г.Эрдэнэчимэг, Б.Энхцэнгүүн нарын “Ухаалаг хөгжмийн программ  хөгжүүлэлт” шалгарч тус бүр 200.000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.

   

  

Хариуцан зохион байгуулагч: Хөдөө аж ахуйн их сургууль

Хамтран зохион байгуулагч: Төрийн өмчийн 6 их сургууль, Мэдээлэл технологийн үндэсний парк

newsImage
2022-12-06 06:39
ХҮНСНИЙ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХУВАНЦАР САВ
newsImage
2022-12-06 06:32
ТЭЖЭЭЛТ БОР МАЛЫН ЭРДЭСТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-12-06 06:23
УУРАГТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-10-21 07:16
АРЬС ШИРНИЙ СУРГАЛТ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН “LEATHUB ТӨВ” НЭЭГДЛЭЭ
newsImage
2022-09-21 08:04
АНХНЫ УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
newsImage
2022-07-06 09:01
З.МЭНДСАЙХАН: МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:47
МОНГОЛ ЯМААН ҮР ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АРГААР АЛЬПИН ИШИГ ГАРГАН АВЛАА
newsImage
2022-06-13 05:45
МАЛ АМЬТАНД ЗОРИУЛСАН КАЛДВЕТ БЭЛДМЭЛ
newsImage
2022-05-20 11:33
"INNOWEEK-2022" ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
newsImage
2022-05-10 08:43
II ШАТНЫ ШИЛДЭГ 10 БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА
newsImage
2022-05-03 08:03
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ “ГАВАЛ ТОЛГОЙ”-Н ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
newsImage
2022-04-07 11:28
“ГАВАЛ ТОЛГОЙ” СЭДЭВТ ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2022-03-14 07:24
IT, BUSINESS & INNOVATION DAYS - ERDENET 2022 АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
newsImage
2021-10-12 06:16
“Азийн бүс нутагт хүнсний ногооны сорт сайжруулалт” төсөл амжилттай хэрэгжиж байна
newsImage
2021-06-18 09:34
"Залуу инноватор"-уудад шагнал гардууллаа
newsImage
2021-05-20 11:49
ХААИС-ИЙН ОЮУТНЫ "ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2021-05-19 03:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО
newsImage
2021-05-11 08:06
“МОНГОЛЫН ИННОВАЦЫН 7 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
newsImage
2021-04-22 04:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" ХААИС-ИЙН ОЮУТНУУДЫН ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 08:46
ХААИС-ИЙН ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ "ЗАЛУУ ИННОВАТОР-2021" УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 02:40
“ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ”: МЭДЛЭГ ШИНГЭСЭН ИННОВАЦИЙН БҮТЭЭЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ
newsImage
2021-04-16 01:42
“ИННОВАЦИ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
newsImage
2021-04-07 12:33
“ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ АРГА ЗАМУУД” ОНЛАЙН СУРГАЛТ
newsImage
2021-03-30 04:53
ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
newsImage
2020-05-21 02:28
Барааны тэмдгийн мэдүүлгийг хэрхэн гаргах вэ
newsImage
2020-05-20 09:14
Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг инновацийн төслийн үр дүн
newsImage
2020-05-14 01:07
БСШУСЯ-Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно
newsImage
2020-05-13 09:53
Академич Б.Бямбаагийн бүтээлд 100 сая төгрөг олгохоор боллоо
newsImage
2020-05-13 09:05
Хятад-Монголын хөдөө аж ахуйн технологи дамжуулалтын хурал, инновацын үр бүтээлийн үзэсгэлэн 2019.08.10-2019.08.12 өдрүүдэд зохион байгуулагдлаа
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.