Хөдөө аж ахуйн их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацын алба, Сургалтын бодлого зохицуулалтын алба, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын төв хамтран ХААИС-ийн оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах “Залуу инноватор” уралдааны анхан шатны шалгаруулалтыг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 28 оюутан 18 бүтээлээ ирүүлж хэлэлцүүлснээс зургаан бүтээл шалгарч хоёрдугаар шатанд өрсөлдөх эрх авсан.
Шалгарсан бүтээлийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 10 цагт илтгэлийг онлайнаар хэлэлцүүлж шилдэг бүтээлийг байр эзлүүлж шалгарууллаа.
I байр | “Улаан буудай болон царгасын соёолжны ханд агуулсан органик саван” | МААБС-ийн 4-р дамжаа | Г.Эрдэнэчимэг |
II байр | “Арвай хуурах төхөөрөмж” | ИТС-ийн 4-р дамжаа | Ч.Пэрэнлэй, Г.Төгөлдөр |
III байр | “Хөдөөгийн шаралзгана (Sonchus arvensis)-аас биогербицид гарган авах судалгаа” | МААБС-ийн 4-р дамжаа | Б.Нандинцэцэг |
IV байр | “Хөдөө орон нутагт малын хаягдал боловсруулах үйлдвэр барих замаар орчны бохирдлыг бууруулж, ажлын байр үүсгэх нь ” (Дорнод аймгийн нөхцөлд) | МААБС-ийн 4-р дамжаан | Э.Сайнхүү |
V байр | “ХСМ-06 маркын олон талын ажиллагаатай бага оврын бороожуулах машин ” | ИТС-ийн 4-р дамжаа | Д.Энэрэлбаяр |
VI байр | “Виртуал боловсрол” | АЭС-ийн 4-р дамжаа | О.Сарнай |