“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2022”
Монгол мал Монголын баялгийг цаг наргүй хөдөлмөрлөн бүтээж буй малчид та бүхэнд байгалийн гаралтай Тэжээлт бор малын эрдэст тэжээлийг танилцуулж байна.
Тэжээлт бор малын эрдэст тэжээлийг эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд өвөл болон хаврын улиралд малын эрдэст тэжээлийн дутагдлыг нөхөх, зуны улиралд махан тарга авахуулах зорилгоор өгөх нь илүү тохиромжтой. Тамир тэнхээ муудсан, хээлийн хүндрэлтэй малд бодит үр дүн өгдөг тэжээл юм.
Энэ тэжээл нь биологийн өргөн хүрээний идэвхтэй, байгалийн органик эрдэс бүхий мал амьтны өсөлт хөгжлийг тэтгэх, тамир тэнхээ, дархлааны урвалыг нэмэгдүүлэх, хорыг гадагшлуулах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг багасгаж чацга алдалтыг зогсоох, гэмтсэн эд эсийг нөхөн төлжилтийг түргэтгэх, турж эцэхээс урьдчилан сэргийлэх, бордож таргалуулах үйлчилгээтэй. Мөн малын хээлтэй үеийн эрдэс дутагдлаас үүсэх төллөлтийн хүндрэл, жилбэгүй төллөх, амьдрах чадваргүй болон амьгүй төл гаргах зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
Найрлага:
Ургамлын хүлэрт ялзмаг-60гр/л, малд шаардлагатай био элементүүдийг малын бие махбодид нөлөөлөх хэмжээгээр агуулна. Дааврууд болон өнгө оруулагч агуулаагүй. Малын бүх төрлийн өвчин бактери, вирус, мөөгөнцөрийн эсрэг үйчилгээтэй тул гадуур болон дотуур хэрэглэж болно.
Хэрэглэх заавар, арга тун:
- Бод малд өдөрт амьдын жингийн 0.1мл/1кг-аар бодон уух усанд уусгаж, тэжээлд зууран өгнө.
- Бог малд өдөрт амьдын жингийн 0.09мл/1кг-аар бодон уух усанд уусгаж, тэжээлд зууран өгнө.
Анхаарах:
Устай найруулсан тэжээлийг 12 цагийн дотор хэрэглэнэ.
Өсвөр насны малын бордож таргалуулахад
Бод малын амьдын жингийн 1кг тутамд 0.1мл, бог малын амьдын жингийн 1кг тутамд 0.09мл-ээр бодож тэжээл зууран, уух усанд нь уусгаж 25 хоногийн турш өгнө. Энэ нь 120кг-ийн жинтэй шүдлэн үхэрт сард 300 мл бэлдмэл өгөх ба 5 хоногийн завсартайгаар давтан өгнө. Ингэж 5 сар бордоход 1л 500мл шингэн тэжээл хэрэглэх ба малын амьдын жингийн өсөлт 30-50% орчим илүү байдаг.
Бог малд 25 хоног дараалан өгөөд 5 хоног завсарлаад 5 сар дараалан өгөхөд гулуузны жин ердийн үед 20-23кг байх бол гумины тэжээлийг хэрэглэснээр төлөгний гулуузны жин 30-32 кг болно. Ингэж малын махны гарцыг нэмэгдүүлэхээс гадна нийт эх сүргийн махан тарга нэмэгдэж өвөл хаврыг өнтэй давах сайхан боломж бүрдэнэ.
Дэлхийн улс орнуудад 1986 оноос энэ төрлийн эрдэст тэжээлийг мал аж ахуйн салбарт өргөнөөр хэрэглэсээр байгаа ба ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам 1987 онд мал аж ахуйд гуминыг тэжээл болгон ашиглахыг зөвшөөрсөн. Мөн ОХУ-ын эрдэмтэд амьдын жинд нөлөөлөх хүч нь эхний сард 12.6%, хоёр дах сард 24.1%, гурав дах сард 43.6%-иар өсөхийг туршилтаар нотолсон байна.