З.МЭНДСАЙХАН: МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

О. Отгондэлгэр
2022-07-06 09:01

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” үндэсний зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд З.Мэндсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.-

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, гадаадын зочид төлөөлөгчид, Хатагтай, ноёдоо,

Зөвлөгөөнд оролцож байгаа салбарын Эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд, үйлдвэрлэгчид Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “Олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацын тогтолцоог хөгжүүлэх” зорилт тусгагдсан. Энэхүү зорилтын I үе шат (2021-2030)-г  хэрэгжүүлснээр мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор судалгаа хөгжүүлэлт, инновацын санхүүжилтийн олон эх үүсвэрт тогтолцоо бүхий төр-шинжлэх ухаан-үйлдвэрлэл, бизнесийн түншлэлийн таатай орчин бүрдэнэ гэж тодорхойлсон. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийг хамтдаа бүтээх их үйлсийн эзэд болсон Та бүхэн хамтаараа энэ танхимд хуран цуглаад байна.

Дэлхийн улс орнууд хүнсний баталгаат байдлаа сайжруулахад онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийгийн Хүрэлсүх “Хүнсний хангамж-аюулгүй байдал”-ын бодлого, зохицуулалтыг Үндэсний хэмжээнд эрс сайжруулах санаачилга гаргаж, 5 жилийн хугацаанд хэрэгжих үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлээд байна. 

Энэхүү хөдөлгөөнийг салбарын эрдэмтэн судлаачид маань түүчээлэн дэмжиж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал - Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци” зөвлөгөөн, мөн эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээл, инновацийн бүтээгдэхүүний “Үзэсгэлэн”-г зохион байгуулж байгаад талархаж байна. 

Манай эрдэмтэд, судлаачид, шинэ шинэлэг инновацийг бүтээгчид оюуны бүтээл, амжилтаар дүүрэн байж, дэлхийн түвшний олон арван бүтээл туурвин, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 

Өнөөдөр дэлхийн топ 100 гаруй компани оюуны өмчийн үнэлгээнд суурилсан инновацийн чиг хандлага, технологийн манлайллыг тодорхойлдог боллоо. Энэ нь шинжлэх ухааны үүрэг үнэнийг нотлоход байсан уу, эсхүл асуудлыг шийдвэрлэхэд байсан уу гэдэгт хариу өгөх, шинжлэх ухааны удирдлага, төлөвлөлтийн үзэл баримтлалд өөрчлөлт, шинэчлэлийг бий болгож байна. Азийн орнууд дэлхийд хамгийн өндөр инновацийн идэвхжилттэй байгаа нь бидний зайлшгүй анхаарлын төвд байх асуудал юм.

Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбараас тухайлбал, мал эмнэлгийн судлаачдаас дэлхийн шинжлэх ухааны ноён оргил импакт фактор нь 41 буюу хамгийн өндөрт эрэмбэлэгддэг Наачер (Nature) сэтгүүлд 2 өгүүлэл болон олон улсын судлаачдын анхаарлыг татаж дэлхийн шинжлэх ухааны судалгааны эргэлтэд орж байдаг сэтгүүлүүдэд өгүүллээ хэвлүүлж тэдгээрээс жил бүр 600 гаруй удаа ишлэгдэж байгаа нь манай судлаачид олон улсын түвшинд өрсөлдөхүйц чадвартайг харуулах чухал үзүүлэлт юм. 

Эрдэмтэд судлаачдын судалгааны дүнд дөнгөж өнгөрсөн сард 05-р сарын 25- ны өдөр Монгол Улс олон улсын худалдааны хорио цээрт 6 өвчний нэг болох гоц халдварт үхрийн цээж өвчнөөс тайван улс болохыг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрч дэлхий дахинд зарласныг онцлох нь зүйтэй. 

Дотооддоо ч хүнсний хэрэгцээг бүрэн хангасан мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүнээр хүн амыг бүрэн хангахын тулд зөвхөн гоц халдварт өвчинтэй тэмцэх гэж туйлшралгүйгээр бусад халдварт болон шимэгчтэх өвчин, байгаль экологийн нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүдэн гарч байгаа малын хордлогот болон халдваргүй өвчнүүд, эмийн бодисын үлдэгдэл, бичил биетний тэсвэржилтийн тархалттай тэмцэхэд анхаарлаа хэрхэвч сулруулж болохгүйг мал эмнэлгийн байгууллага, эрдэмтэн судлаачдад анхааруулж байна.

Одоогийн байдлаар Монгол орны хэрэгцээг бүрэн хангах вакцины 90 гаруй хувийг Биокомбинатад, эм бэлдмэлийн дөнгөж 10 орчим хувийг, оношлуурын өчүүхэн бага хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа нь өнөөгийн нөхцөлд нэн хангалтгүй байна. 

Энэ нь эм, оношлуур импортлож буй цөөхөн хэдэн компани малын эм, оношлуурын үнэ дээр монополи тогтоох байдал нэгэнт бий болж, улмаар улс орны эдийн засаг, хүнсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг дарангуйлж байгааг илтгэж байна. 

Эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их оюуны бүтээл, эрдэм шинжилгээ, технологи, инновацийн ажлын үр дүнд буй болсон малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн 60 гаруй нэр төрлийн оюуны өмч, зохиогчийн эрхээр баталгаажсан вакцин, оношлуур, элдэв төрлийн малын өвчнийг эмчлэх эм зэрэг инновацийн бүтээгдэхүүний технологи бэлэн байна. Тэгвэл бид хувийн хэвшлийн малын эмийн үйлдвэрүүдтэй хамтран дээрх оюуны бүтээлүүдээ үйлдвэрлэн эдийн засгийн эргэлтэд оруулбал малын гадар, дотор шимэгчээр үүсгэгддэг өвчнөөс сэргийлэх, халдваргүй өвчтэй малыг эмчлэх үйлчилгээтэй эм, бэлдмэл пробиотикт бэлдмэлүүдийг үйлдвэрлэж эх орны хэрэгцээг бүрэн хангах боломж байна гэж салбарын Сайдын хувьд харж байна. 

Цаашдаа, Монгол Улсад зайлшгүй шаардлагатай төдийгүй, эдийн засгийн чухал ач холбогдолтой, ихээхэн хэмжээний валютын урсгалыг зогсоох боломжтой технологи нь боловсрогдож баталгаажсан эм бэлдмэл, вакцин оношлуурыг дотооддоо үйлдвэрлэх, технологи нутагшуулах, үйлдвэрлэлд яаралтай нэвтрүүлэх, технологи шингэсэн дотоодын бүтээгдэхүүний нэн шаардлагатай хэсгийг төр худалдан авч хэрэглээнд нэвтрүүлэх асуудалд онцгой анхаарах нь чухал байна.  

Дээр дурдсан асуудлууд хэрэгжсэнээр Монгол Улсын Мал аж ахуй (70 гаруй сая мал сүрэг), Мал эмнэлгийн салбар (Малын эмч, малчин өрх, нийт ард иргэд) Үндэсний эрдэмтдийн зохион бүтээж буй болгосон эм бэлдмэл, вакцин, оношлуураар бүрэн (100 хувь) хангагдаж, энэ чиглэлээр гадаад орноос хараат байдал арилж, эдийн засаг, бизнесийн хувьд бие дааж, эрдэмтдийн оюуны бүтээл зах зээлийн эргэлтэд орж эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн гинжин хэлхээ цогцоороо хөгжинө.

Монгол төрийн оновчтой бодлого, тариалангийн салбарын эрдэмтэн, судлаачдын ажлын бодитой үр дүн, тариаланчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд газар тариалангийн үйлдвэрлэл дотоодын үр тариа, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногоог 50 хувь хангасан амжилтад хүрлээ.

Тариалангийн шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн бүтээл үйлдвэрлэлд амжилттай нэвтэрч улсын хэмжээнд буудайн үйлдвэрлэлийн 40 хувь, төмсний 80 хувьд үндэсний эрдэмтэд, судлаачдын бүтээсэн, нутагшуулсан сортууд тариалагдаж, тариалангийн хөрс хамгаалах технологи дээр суурилсан үр тариа болон бусад таримал ургуулах эрчимжсэн технологи, болон үр үржүүлэх технологиуд үйлдвэрлэлд нэвтэрч эх орны хүнсний хангамжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Төрийн шагналт буудайн “Орхон” сорт монголын тариаланд 50 жил амжилттай тариалж талх гурилын хэрэгцээг хангасан бол сүүлийн 10 орчим жил буудайн Дархан-144 сорт, Дархан-131 сортууд томоохон үүрэг гүйцэтгэж байна. 

Буудайн элит үр үйлдвэрлэх хурдавчилсан технологи боловсруулж нэвтрүүлсний үр дүнд элит үр үйлдвэрлэл жилд 400-450 т болж нэмэгдсэн бол төмсний үрийн аж ахуйг богиносгон G2 системийн нэвтрүүлж, үрийн чанарыг сайжруулсны үр дүнд төмсний нутагшсан сортуудын хэрэгцээт элит үрийн 40 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бөгөөд эдгээр системийг ашиглаж элит үрийг дотооддоо  100 хувь үйлдвэрлэх боломж бүрдээд байна. 

Манай судлаачид олон жилийн судалгааны үр дүнд 70 гаруй таримал ургамлын 20000 сорт бүхий Монгол улсын таримал ургамлын генетик нөөцийн үнэ цэнэтэй санг байгуулж, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Генетик Нөөцийн Олон Улсын Гэрээний Байгууллагатай хамтран ажилласны үр дүнд ургац болон чанарын бүтээмж өндөр шинэ сортууд бүтээх генетик нөөцийн үндэсний санг бүрдүүлээд байна. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд тариалангийн хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, үржил шимийг сайжруулахад үр тарианы тариалангийн элдэншүүлэггүй технологийн судалгааны үр дүн үйлдвэрлэлд амжилттай нэвтэрч нийт уриншийн 40 гаруй хувь элдэншүүлэггүй технологид шилжсэн амжилттай үр дүнгүүдийг тэмдэглэхэд таатай байна.

Гэвч цаашид хүнсний ногоо, тэжээл, тосны ургамал, жимс жимсгэний тариалалт, хураан авч байгаа ургацын хэмжээ нэн чамлалттай байгаа учраас энэ чиглэлийн судалгааны ажлуудыг нэмэгдүүлж, үр дүнг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон хучлагатай тариалангийн технологийг тариаланд хэвшил болгохыг судлаачид анхааруулж байна. 

Монгол Улсад Ургамал хамгааллын Шинжлэх ухаан нь  1. Үр тариа, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн таримал ургамал хамгаалал, 2. Бэлчээрийн ургамал хамгаалал, 3. Ой-модлог ургамал, жимс жимсгэний ургамал хамгаалал гэсэн гурван үндсэн салбараар хөгжиж байна. Энэ салбарын эрдэмтэн судлаачид маань Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг бохирдуулагч хөнөөлт организмуудын тархалт олшролтын прогноз гаргах, илрүүлэх, оношлох, тэдгээрээс хамгаалах, сэргийлэх, арвин их, эрүүл чанартай ургац авах их үйлсэд шинэ дэвшилтэт технологуудыг  боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсээр байна. 
Тухайлбал, Ургамал хамгааллын салбарын эрдэмтэн судлаач нар Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ургамалд өвчин үүсгэгч, хөнөөлт шавьж, мэрэгч амьтдын эсрэг байгальд халгүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй Грийн, Монбатацид, Бассиана, Бт, Бактобромидлион, Шар цаасан урхи зэрэг биобэлдмэл, бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, химийн пестицидийн хэрэглээг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байна.

Мөн улсын хэмжээнд  төмсний хэрэгцээгээ бүрэн  хангахад  энэ салбарын эрдэмтдийн санаачлан гаргасан биотехнологийн аргаар гарган авсан вирусгүй төмсний үр үржүүлгийн ажлын үр дүн байсныг хэлэхэд таатай байна. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжих, таримлын нэр төрөл нэмэгдэх, мөн байгаль цаг уурын нөхцөлүүдээс шалтгаалан бидний тарьсан үр тариа, төмс, хүнсний ногоо, бэлчээрийн ургамал төрөл бүрийн хөнөөлт организмуудаас  болж чанар нь алдагдах, цаашлаад ургацаа алдах  зэрэг аюулууд зэрэгцэн байсаар байна. Иймд бид ургацаа бүрэн авахын тулд ургамал хамгаалах төрөл бүрийн арга технологиудыг хэрэглэж байгаа ч зонхилон химийн арга буюу Пестицидийг  түлхүү хэрэглэсээр л байна. 

Харин  манай салбарын эрдэмтэн судлаачид эдгээр пестицидийн  хэрэглээ, тун норм, үлдэгдлийн шинжилгээг хийх, судлан тогтоох, хүн амыг пестицидийн бохирдолгүй хүнсээр хангахад чухал үүрэгтэй байдгийн бас нэг жишээ нь Ургамал хамгаалалд ашиглагдаж буй пестицид, бордооны үлдэгдэл, агууламжийг судлан тогтоодог “Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүний нэгдсэн лаборатори” нь  орчин үеийн өндөр мэдрэмжит багажаар бүрэн тоноглогдсон, энэ чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчнээ бэлтгэж эхлээд байгаа нь судалгаа шинжилгээний ажил шинэ түвшинд гарсныг илтгэж байна. Гэвч одоо байгаа хүчин чадал нь улсын хэмжээний пестицидийн асуудлыг бүрэн тодорхойлоход хараахан хүчин чадал хүрэлцэхгүй байгааг нэн тэргүүнд анхаарч, энэхүү лабораторийн үйл ажиллагааг яаралтай өргөжүүлэн, сайжруулах, хөрөнгө оруулалт хийх нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болоод байна. 

Мөн ургамал хамгаалах дэвшилтэт арга технологиудыг нэмэгдүүлэх, эрдэмтдийнхээ гаргасан ургамал хамгаалах биологийн бэлдмэлийн технологийг ашиглан ургамал хамгаалах бэлдмэлийн үйлдвэрийг дотооддоо байгуулж,  химийн пестицид худалдан авч буй олон тэрбум төгрөгийн  гадагшаа урсаж буй  урсгалыг зогсоох,  ургамал хамгаалах бэлдмэл,  эрдэс ба органик бордооны хэрэглээ, нэр төрлийг нэмэгдүүлэх судалгааны ажлуудыг  улам өргөжүүлэх нэн шаардлагатай байна. 

Хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологи, инновацийг судалгаа ба хөгжилд тулгуурлан хөгжүүлэх нь салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх суурь байх болно. Ингэж бид бодлогоо тодорхойлсон. 
Салбарын инновацийн суурь бүтцийг бий болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар, үр өгөөжийг сайжруулах, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, эрчимжүүлэхэд эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид Та бүхний мэдлэг туршлага, идэвхитэй оролцоо, манлайлал өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэх байна.

Хүн ам цөөтэй орны хувьд оюуны чадавхитай судлаачдын мэдлэг, оюуны чадамжид тулгуурлан технологийн өндөр багтаамжтай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөгжүүлэх, гарааны компаниудыг бойжуулахад дэмжлэг үзүүлэх нь эдийн засгийн өсөлтийг түргэсгэх, инновацийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 
Цаашид оюуны багтаамж өндөртэй технологи, дэлхийд өрсөлдөхүйц инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглэгдсэн судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чөлөөт бүсийг байгуулах, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын байгууллагуудыг нэгтгэн паркийн зарчмаар ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх талаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллана.

Энэхүү зөвлөгөөн нь талуудын өргөн оролцоотойгоор цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.

newsImage
2022-12-06 07:20
ХААИС “АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГАТАЙ ОЮУТАН” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
newsImage
2022-12-06 07:16
ХААИС-ИЙН БАГШ, ОЮУТНУУДАД D-Parliament ЦАХИМ СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭЭ, АЧ ХОЛБОГДЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
newsImage
2022-12-06 07:08
БОРДОО ҮЙЛДВЭРЛЭГЧ ОРОН БОЛЪЁ
newsImage
2022-12-06 07:06
“ЕРӨӨ ҮҮЛДРИЙН ХЭСГИЙН ХОНИНЫ ГЕНЕТИК НӨӨЦ АШИГ ШИМИЙН ТҮВШИНГ БИОТЕХНОЛОГИЙН АРГААР САЙЖРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРҮҮЛЭХ” ТӨСӨЛ
newsImage
2022-12-06 06:46
“МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
newsImage
2022-12-06 06:39
ХҮНСНИЙ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХУВАНЦАР САВ
newsImage
2022-12-06 06:32
ТЭЖЭЭЛТ БОР МАЛЫН ЭРДЭСТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-12-06 06:23
УУРАГТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-12-06 06:18
НЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ОЮУТНУУД НЭГДЭЖ БАЙНА
newsImage
2022-12-06 06:11
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НИЙСЛЭЛД ЭХЛҮҮЛЛЭЭ
newsImage
2022-12-02 01:47
"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" ШИНЖЛЭХ УХААНЫ ОРОЛЦОО
newsImage
2022-12-01 07:17
ХААИС ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
newsImage
2022-11-14 07:47
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭРХЭН БИЧИХ ВЭ?
newsImage
2022-11-14 02:08
ДОКТОР Ш.АЛТАНБАДРАЛ "УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД" ЛЕКЦ УНШЛАА
newsImage
2022-11-03 01:37
ХААИС-ИЙН ХАРЬЯА ХҮРЭЭЛЭН, ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-11-02 07:59
ХААИС-ИЙН ПРОФЕССОР БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨСЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
newsImage
2022-11-01 06:48
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-10-24 01:34
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛД ШАЛГАРСАН ОЮУТАН, СУДЛААЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА
newsImage
2022-10-24 01:26
“ШИЛМЭЛ МАЛ 2022” ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН, ДУУДЛАГА ХУДАЛДААГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
newsImage
2022-10-24 01:24
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-МАЛ АЖ АХУЙ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО
newsImage
2022-10-21 07:16
АРЬС ШИРНИЙ СУРГАЛТ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН “LEATHUB ТӨВ” НЭЭГДЛЭЭ
newsImage
2022-10-20 06:35
“БӨӨРӨНХИЙ СОНГИНЫН ИРЭЭДҮЙТЭЙ СОРТЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ" ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
newsImage
2022-10-20 06:29
2022 ОНЫ НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
newsImage
2022-10-17 07:46
ХЭНИЙГ Ч ОРХИГДУУЛАХГҮЙ ХӨГЖИХ УРИАТАЙ ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР
newsImage
2022-09-21 08:06
“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН БОЛОВСРОЛ, ЭКСТЕЙНШН, БОЛОВСОН ХҮЧИН” УУЛЗАЛТ БОЛЛОО
newsImage
2022-09-21 08:04
АНХНЫ УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
newsImage
2022-09-21 08:00
"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2022" ДОЛОО ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
newsImage
2022-08-18 01:02
“МОНГОЛ УЛСЫН ХААИС-ИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХОЛБОО УЯЛДААГ САЙЖРУУЛАХ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
newsImage
2022-08-18 12:49
"МАЛ АЖ АХУЙН ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ" ТӨСӨЛ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА
newsImage
2022-07-06 08:49
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХҮНСНИЙ САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:53
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА БА ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
newsImage
2022-06-13 05:47
МОНГОЛ ЯМААН ҮР ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АРГААР АЛЬПИН ИШИГ ГАРГАН АВЛАА
newsImage
2022-06-13 05:45
МАЛ АМЬТАНД ЗОРИУЛСАН КАЛДВЕТ БЭЛДМЭЛ
newsImage
2022-06-13 05:42
МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
newsImage
2022-06-13 05:39
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ , АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ГАЗАР ТАРИАЛАН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
newsImage
2022-06-13 05:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД
newsImage
2022-06-13 05:33
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ТАНАА
newsImage
2022-06-13 05:30
Монгол Улсын зөвлөх агрономич, Сэнжит-Оюу ХХК-ийн захирал Ц.Оюунчимэг: МАНАЙ ОРНЫ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД НАРЛАГ ХҮЛЭМЖ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ
newsImage
2022-06-13 05:22
БОЙЖУУЛСАН ТӨЛ 2021 ОНД 20.3 САЯ БОЛЖ, БОЙЖИЛТЫН ХУВЬ 92.3% БАЙНА
newsImage
2022-06-13 05:13
МАХ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
newsImage
2022-06-13 05:04
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА
newsImage
2022-06-13 05:02
МАЛЫН ТОО 67.3 САЯ БОЛЖЬ ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-06-09 07:25
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД УУЛЗЛАА
newsImage
2022-06-02 08:20
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
newsImage
2022-05-24 07:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-05-20 11:33
"INNOWEEK-2022" ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
newsImage
2022-05-17 08:04
ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “ГАВАЛ ТОЛГОЙ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2022-05-12 06:49
ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТӨСЛИЙНХӨН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2022-05-10 08:43
II ШАТНЫ ШИЛДЭГ 10 БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА
newsImage
2022-05-09 09:47
ХААИС-ИЙН ГАРААНЫ КОМПАНИУД ЭРДЭНЭТ ХОТЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДААЛНА
newsImage
2022-05-09 09:30
ХАМТРАН АЖИЛЛАЖ УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АЖУЙГ ХӨГЖҮҮЛНЭ
newsImage
2022-05-03 08:03
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ “ГАВАЛ ТОЛГОЙ”-Н ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
newsImage
2022-03-10 09:08
МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ V ЧУУЛГАН ГАЗАР ТАРИАЛАН - ХАМТЫН ШИЙДЭЛ НЭРИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-02-11 04:30
МАЛЫН ТОО 2021 ОНД 67.3 САЯ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-01-20 11:15
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, СУДАЛДАА ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БАТАЛГААЖУУЛЛАА
newsImage
2021-11-25 03:02
-
newsImage
2021-11-14 05:17
ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ УРГАМЛЫН ҮРИЙН ЭКОЛОГИЙН ЛАБОРАТОРИ НЭЭЛЭЭ
newsImage
2021-11-09 02:49
МОНГОЛ-ХЯТАДЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.