Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг инновацийн төслийн үр дүн

Ц. Цэрэндулам
2020-05-20 09:14

Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн төслийн баг “Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг” инновацын төслийн үр дүнг хүлээлгэн өглөө. 

Энэ төслийг Монгол орны байгаль, хөрс цаг уурын нөхцөлд дасан зохицсон ирээдүйтэй болон  нутагшсан хүнсний ногооны шинэ сортын үрийг анхдагч үрийн аж ахуйн хэмжээнд бий болгон, улмаар I, II-р репродукцийн үе шатанд үржүүлэн үйлдвэрлэлд нийлүүлж, хүнсний ногооны дотоодын үрийн хангамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэгжүүлсэн. 

Захиалагчийн нэр: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 
Төслийн нэр: Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг 
Төслийн хугацаа: 2016-2018 он
Төслийн удирдагчийн нэр: Ц.Нарандэлгэр, Ph.D
Гүйцэтгэгч байгууллага: Ургамал газар тариалангийн хүрээлэн  
Төслийн гүйцэтгэгчид: Л.Алтай, С.Энхцэцэг, Ц.Доржсүрэн, Ж.Байгалмаа, Б.Одончимэг болон түр ажилчид. 

Төслийн үр дүн:

  1. Алтайн уулархаг нутаг, их нууруудын хотгорт болон  тариалангийн төв бүсэд хүнсний ногооны 4 таримлын 10 сортын 5446 кг үр үржүүлсэн. 
  2. Тариалангийн төв бүсэд бөөний сонголтын аргыг хэрэглэн анхдагч үрийн аж ахуйн зохион байгуулалттайгаар шинээр нутагшуулсан  хүрэн манжингийн Одноростковая сортын супер элит үр 14 кг, элит үр 8 кг, шар луувангийн Шантенэ Роял сортын супер элит үр  22 кг, элит үр 8 кг, болон шар  манжингийн Хараа 5 сортын супер элит үр 28 кг, элит үр 12 кг үр гарган авч, үрийн нөөцийг бүрдүүлсэн.  
  3. Шар лууван, эртийн байцааны үр үржүүлэх  технологид  тариалах сорт, үрийг  тарилтанд бэлтгэх, үрслэг бойжуулах арга ажиллагаа, хөрс элдэншүүлэлт, сэлгээ, бордох, тариалах хугацаа, тэжээлийн талбай, услах, арчлах, өвчин хортон ба  хог ургамалтай тэмцэх агротехникийн арга ажиллагаа, ургац хураах, сортын эх ургамал сонгох, арчилгаа хийх,  үр хураан авах талаар дэлгэрэнгүй тусгаж, технологийн үйлдлүүдээр зураглал гаргаж, календарь хэлбэрт оруулан  өнгөт зөвлөмжийг  шинэчлэн боловсруулсан.
  4. Төслийн хугацаанд Шар луувангийн Шантенэ Роял, хүрэн манжингийн Одноростковая,  бөөрөнхий цагаан байцааны эртийн болцтой байцааны Июньская 3200, дунд оройн болцтой Белорусская 455  зэрэг 3 таримлын 4 сортыг ХХААХҮЯ ны Улсын сорт сорилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Монгол оронд “Нутагшсан сорт”-оор батлуулж, нутагшсан сортын батламжийг тус тус хүлээн авсан.
  5. Төслийн үр дүнгээр  шинээр нутагшуулсан “Шар луувангийн Шантенэ Роял сортыг тариалах арга” боловсруулан Ашигтай загварын гэрчилгээ авсан ба  үрийн чанарын талаар явуулсан  судалгааны үр дүнгээр магистрын нэгэн сэдэвт бүтээл туурвисан байна (С.Энхцэцэг-2017 он).
  6. Шинээр нутагшсан сортуудын талаар танилцуулга болон үрийн тариалангийн хянан баталгааны чиглэлээр  аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл бүхий Увс аймгийн хүнсний ногооны үр үржүүлэгч 1 байгууллага, 34 иргэний шар лууван, шар манжин, хүрэн манжин зэрэг таримлуудын эх ургамал ба үрийн талбайд сортын хээрийн хянан баталгааг УМХГ-аас баталсан зааврын дагуу хийхийн зэрэгцээ эх ургамал болон үрийн ургамлын сонголт хийхэд зөвлөгөө өгөх ажлыг 3 удаа зохион байгуулсан байна.

Инновацын бүтээгдэхүүний танилцуулга:

ХҮРЭН МАНЖИНГИЙН “ОДНОРОСТКОВАЯ” СОРТ

Тодорхойлолт:
Биохимийн найрлага: хуурай бодис 15.2-17.1%, витамин С 23.8-35.2 мг%, сахар 9.9-14.3%-ийн агуулалттай. Дундын болцтой, арвин ургацтай. Бөөрөнхий хэлбэрийн үндэс үртэй, индекс нь 1.17, дундаж жин 150-240 г. Үндэс үрийн хальсны өнгө хар хүрэн, гөлгөр гадаргуутай.

Бүтээгдэхүүний онцлог:
Дунд болцтой. махлаг эд нягт, хүрэн өнгийн, цагаан цагираг тод мэдэгдэхгүй. Өвчин хортонд тэсвэртэй, болц жигд, 8-р сарын дунд үеэс үндэс үр үүсэж, хурдан томордог онцлогтой. Ургац болон бүтээгдэхүүнт чанар өндөртэй.  адгалалт сайн даадаг.
Баталгаажилт:
ХХААХҮЯ-ны Улсын сорт сорилтын зөвлөлөөр 2016 онд нутагшсан сортоор батлагдсан.

ШАР ЛУУВАНГИЙН “ШАНТЕНЭ РОЯЛ” СОРТ

Бүтээгдэхүүний онцлог:
Шантенэ хэв шинжийн конус хэлбэрийн, үндэс үрийн үзүүр нь бага зэргийн мохоодуу, үндэс үрийн индекс 5.9, үндэс үрийн дундаж жин 170-210 г, үндэс үрийн ксилем бага, гөлгөр гадаргуутай, махлаг эд нягт, маш шүүслэг, тод улбар шар, хагардаггүй, хадгалалт маш сайн даадаг.
Тодорхойлолт:
Дунд эртийн болцтой /110-130 хоног/. Үндэс үрийн жигдрэлт сайтай. Шантенэ Роял сорт нь 1 га талбайгаас 380.5 ц хэрэглээний ургац өгч, хяналт сортоос 117.5 ц илүү ургацтай, таваарлаг чанар 86.9%-тай байдаг. Хажуугийн салаа үндэс үүсдэггүй. 2016 оноос Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбарт сортын үрийг үржүүлж, их нууруудын хотгор болон газар тариалангийн төв бүсэд өргөнөөр тариалагдаж байна.
Баталгаажилт:
ХХААХҮЯ-ны Улсын сорт сорилтын зөвлөлөөр 2014 онд нутагшсан сортоор батлагдсан.

ЭРТИЙН БАЙЦАЙНЫ “ИЮНЬСКАЯ-3200” СОРТ

Бүтээгдэхүүний онцлог:
Үр болон таваарын бүтээгдэхүүн. Толгой хагардаггүй, таваарлаг чанар сайтай, толгойн жин 2.2-2.5 кг, хортонд нэрвэгдэлт - 2 балл, үрийн ургац өндөр.
Тодорхойлолт:
Эртийн болцтой, үрслэг шилжүүлснээс хойш 63-70 хоногт ургац өгдөг, ургацын жигдрэлт сайтай. Тариалангийн төв болон баруун бүсийн нөхцөлд нутагшсан Номерпервый-147 сорттой харьцуулахад нэгж талбайгаас 143.2 ц илүү ургацтай.
Баталгаажилт:
ХХААХҮЯ-ны Улсын сорт сорилтын зөвлөлөөр 2018 онд нутагшсан сортоор батлагдсан.

ОРОЙН БАЙЦАЙНЫ “БЕЛОРУССКАЯ -455” СОРТ

Бүтээгдэхүүний онцлог:
Үр болон таваарын бүтээгдэхүүн. Таваарлаг чанарын үзүүлэлт өндөр, тээвэрлэлт, хадгалалт сайн даадаг, гол богинотой, өвчинд нэрвэгдэлт бага, эх ургамал хадгалалт сайн даадаг.
Тодорхойлолт:
Тариалангийн төв болон баруун бүсийн нөхцөлд нутагшсан Ширхэнцэг-13 сорттой харьцуулахад ургацын жигдрэлт сайтай, ургацын жигдрэлт сайтай. Толгойн боолт маш нягт. Толгойн хэлбэр хавтгайдуу бөөрөнхий. Жин 3.6-4.5 кг хүрдэг. 2016 оноос УГТХ-ийн Увс аймаг дахь салбарт сортын үрийг үржүүлж их нууруудын хотгор болон Газар тариалангийн төв бүсэд тариалж байна.
Баталгаажилт:
Улсын сорт сорилтын зөвлөлөөр 2017 онд нутагшсан сортоор батлагдсан.

 

newsImage
2022-12-06 06:39
ХҮНСНИЙ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХУВАНЦАР САВ
newsImage
2022-12-06 06:32
ТЭЖЭЭЛТ БОР МАЛЫН ЭРДЭСТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-12-06 06:23
УУРАГТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-10-21 07:16
АРЬС ШИРНИЙ СУРГАЛТ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН “LEATHUB ТӨВ” НЭЭГДЛЭЭ
newsImage
2022-09-21 08:04
АНХНЫ УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
newsImage
2022-07-06 09:01
З.МЭНДСАЙХАН: МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:47
МОНГОЛ ЯМААН ҮР ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АРГААР АЛЬПИН ИШИГ ГАРГАН АВЛАА
newsImage
2022-06-13 05:45
МАЛ АМЬТАНД ЗОРИУЛСАН КАЛДВЕТ БЭЛДМЭЛ
newsImage
2022-05-20 11:33
"INNOWEEK-2022" ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
newsImage
2022-05-17 08:04
ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “ГАВАЛ ТОЛГОЙ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2022-05-10 08:43
II ШАТНЫ ШИЛДЭГ 10 БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА
newsImage
2022-05-03 08:03
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ “ГАВАЛ ТОЛГОЙ”-Н ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
newsImage
2022-04-07 11:28
“ГАВАЛ ТОЛГОЙ” СЭДЭВТ ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2022-03-14 07:24
IT, BUSINESS & INNOVATION DAYS - ERDENET 2022 АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
newsImage
2021-10-12 06:16
“Азийн бүс нутагт хүнсний ногооны сорт сайжруулалт” төсөл амжилттай хэрэгжиж байна
newsImage
2021-06-18 09:34
"Залуу инноватор"-уудад шагнал гардууллаа
newsImage
2021-05-20 11:49
ХААИС-ИЙН ОЮУТНЫ "ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2021-05-19 03:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО
newsImage
2021-05-11 08:06
“МОНГОЛЫН ИННОВАЦЫН 7 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
newsImage
2021-04-22 04:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" ХААИС-ИЙН ОЮУТНУУДЫН ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 08:46
ХААИС-ИЙН ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ "ЗАЛУУ ИННОВАТОР-2021" УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 02:40
“ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ”: МЭДЛЭГ ШИНГЭСЭН ИННОВАЦИЙН БҮТЭЭЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ
newsImage
2021-04-16 01:42
“ИННОВАЦИ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
newsImage
2021-04-07 12:33
“ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ АРГА ЗАМУУД” ОНЛАЙН СУРГАЛТ
newsImage
2021-03-30 04:53
ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
newsImage
2020-05-21 02:28
Барааны тэмдгийн мэдүүлгийг хэрхэн гаргах вэ
newsImage
2020-05-14 01:07
БСШУСЯ-Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно
newsImage
2020-05-13 09:53
Академич Б.Бямбаагийн бүтээлд 100 сая төгрөг олгохоор боллоо
newsImage
2020-05-13 09:05
Хятад-Монголын хөдөө аж ахуйн технологи дамжуулалтын хурал, инновацын үр бүтээлийн үзэсгэлэн 2019.08.10-2019.08.12 өдрүүдэд зохион байгуулагдлаа
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.