Төрийн өмчийн 6 их сургуулийн дунд байгуулсан санамж бичгийн хүрээнд төрийн өмчийн /АШУҮИС, МУИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС/-ийн оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах “Гавал толгой” уралдааныг Монголын инновацын 7 хоногийн хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 3 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хөгжлийн тулгамдсан асуудлыг эзэмшсэн мэдлэг, дэвшилтэт техник, технологи, инновац ашиглан оновчтой шийдвэрлэх саналаа боловсруулж, бүтээлээ танилцуулах, тэдний гарааны компани байгуулах, бизнес эрхлэх сонирхлыг хөхиүлэн дэмжих зорилготой “Гавал толгой” төрийн өмчийн 6 их сургуулийн оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах уралдааны II шатны шалгаруулалт 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Мэдээлэл технологийн үндэсний паркад боллоо.
“Гавал толгой” уралдаанд ХААИС 5, ШУТИС 5, АШУҮИС 5, МУБИС 3, МУИС 2 бүтээл, нийт 20 бүтээлийг тус бүр 5 минут илтгэн танилцуулж, бүтээлийн биет үзэсгэлэнг дэлгэн сонирхуулсаныг Хөдөө аж ахуйн их сургууль, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн захирал, академич А.Бакей, Монгол улсын боловсролын их сургууль, Дүрслэх урлаг технологийн сургуулийн хөтөлбөрийн мэргэжилтэн, магистр Н.Нармандах, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Эмгэг физиологийн тэнхимийн ахлах багш, анагаах ухааны доктор О.Зэсэмдорж, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Технологи дамжуулах төвийн мэргэжилтэн, магистр Н.Бадрах, Монгол улсын их сургууль, Нийгмийн үйлчилгээ, оюутны байгууллага хариуцсан мэргэжилтэн, магистр Ц.Билгүүн нарын шүүгчдийн бүрэлдэхүүн шүүгчид шүүн хэлэлцэж дараах шилдэг 10 бүтээлийг шалгарууллаа.
- ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Сүү үйлдвэрлэлийн IV ангийн оюутан Н.Батчимэгийн “Мойлтой ээдэм үйлдвэрлэх технологийн судалгаа”
- ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн III ангийн оюутан О.Хаш-Эрдэнэ, Ц.Жаргалдалай, Э.Мөнх-Оргил, Г.Ням-Очир, Э.Анударь нарын “Дайвар бүтээгдэхүүн (5 цул)-ий шөлний бэлдмэл”,
- МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Программ хангамжийн IV ангийн оюутан Г.Эрдэнэчимэг, Б.Энхцэнгүүн нарын “Ухаалаг хөгжмийн программ хөгжүүлэлт”,
- АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Био-Анагаах судлаачын I ангийн оюутан Н.Халиунаа, Анагаах ухааны сургуулийн Хүний их эмчийн VI ангийн оюутан Г.Доржбалам “Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах апп”
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Гадаад хэл, орон судлалын II ангийн оюутан С.Гантуяа,, Эрх зүйн I, IV ангийн оюутан Б.Болдсайхан, Г.Сүлд-Эрдэнэ, Б.Энгүүн нарын “LegalTech хууль зүйн туслалцаа үзүүлэх веб сайт”
- ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн Компьютерийн ухаан, Хиймэл оюун ухаан, Мэдээлэл технологи, программ хангамжийн Э.Мөнх-Оргил, Б.Очирсүх, Б.Баттулга, Ж.Марал, Д.Ууганбаяр, А.Дашням, М.Болортоль нарын “Ухаалаг видео аналитикийн системийн хөгжүүлэлт”
- ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулийн Агрономийн IV ангийн оюутан Б.Насанжаргал, III ангийн оюутан Ч. Бямбадорж нарын “Компост бордоо”
- ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамжийн IV ангийн оюутан Г.Хуягсүрэн, Б.Өлзийсайхан, Ш.Анхцэцэг, Б.Гүнжидмаа нарын “Чоно үргээх төхөөрөмж”
- ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн Хөдөө аж ахуйн инженерийн IV ангийн оюутан И.Цэдэнжав, Н.Баасандамба, Б.Төрсайхан нарын “Төрөл бүрийн хүнсний ногоо үрлэх олон үйлдэлт үрлүүр зохион бүтээж туршсан дүн”
- ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн Үйлдвэрлэлийн автоматжуулалтын IV ангийн оюутан М.Мөнх-Эрдэнэ, Г.Цэдэндамба нарын “Усанд шумбагч сорил шинжилгээний робот”
“Гавал толгой” уралдааны II шатнаас шалгарсан эдгээр 10 бүтээлээс шилдгийн шилдгээ шалгаруулж, шагнал гардуулах III шатны уралдаан 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагаас Мэдээлэл, технологийн үндэсний паркийн 302 тоот танхимд болно.
Хамтран зохион байгуулагч: Төрийн өмчийн 6 их сургууль, Мэдээлэл технологийн үндэсний парк
Хариуцан зохион байгуулагч: Хөдөө аж ахуйн их сургууль
Мэдээлэл авах хаяг:
Веб: muls.edu.mn, caeid.muls.edu.mn
Утас: 90119904, 96001155
Мэйл: caeid@ muls.edu.mn