МАЛ АМЬТАНД ЗОРИУЛСАН КАЛДВЕТ БЭЛДМЭЛ

О. Отгондэлгэр
2022-06-13 05:45

 

 

Бүх төрлийн мал, амьтанд зориулсан Калдвет бэлдмэл
Мал эмнэлгийн хүрээлэнд 2018-2021 онд  ХХААХҮЯ-ны захиалгаар хэрэгжсэн шинжлэх ухаан технологийн төслийн үр дүнд доктор Ц.Долгорсүрэн, магистр Э.Үен нар кальци, Д витамин агуулсан Калдвет нэртэй инновацын шинэ бүтээгдэхүүнийг зохион бүтээгээд байна. 
Калдвет бэлдмэлийн гол үйлчлэгч бодис нь Кальцийн карбонат+Д3 аминдэм бөгөөд кальцийн карбонат нь ходоодны хүчлийн тусламжтай кальци болон задарч нарийн гэдэсний ханаар шимэгддэг бол Д аминдэм нь нарийн гэдсэн дэх кальцийн шимэгдэлтийг нэмэгдүүлж, фосфотаза ферментийг идэвхжүүлэн чөлөөт фосфорын хүчлийг ихэсгэснээр Са++ ионыг кальцийн фосфат хэлбэрт оруулж шимэгдэх явцыг хурдасгадаг. Ингэснээр бүх төрлийн мал, амьтанд хээлтэй болон төллөсний дараах үед тамир тэнхээ сайжруулах, дархлаа тэтгэх, кальци, Д аминдэмийн дутлыг нөхөх, төллөсний дараах саа, кетоз (бодис солилцооны эмгэг), төллөсний дараах сав урвах, хаг саатах өвчнөөс сэргийлэх, эмчлэх боломжийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн гахай, тахианы аж ахуйд эрдсийн дутлаас сэргийлэх, өндөгний шохойн бүрхүүлийн чанарыг сайжруулах зорилгоор хэрэглэх нь ач тустай. Мөн хурдан морины зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, төл болон өсвөр насны малын өсөлт хөгжилтийг дэмжих, ясны хугарал, гэмтлээс сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэх бүрэн боломжтой. Кальци+Д3 нийлмэл байдлаар хэрэглэхэд паратиреойд дааврын (ПТГ) ялгаралтыг саатуулж яснаас кальцийг зайлагдан гарах үйл явцыг (резорбцийг) бууруулдаг тул рахиттай гөлөг болон бусад мал, амьтанд Д аминдэмийн дутагдлаас шалтгаалсан яс зөөлрөх эмгэг, сульдаа өвчнөөс сэргийлэх, эмчлэх ясны хугарлын үед бороололтыг түргэсгэх зорилгоор хэрэглэнэ. 

Бие махбодод үзүүлэх нөлөө 
Калдвет бэлдмэлийн гол үйлчлэгч бодис нь кальцийн карбонат+Д3 аминдэм тул кальци болон Д3 аминдэмийн биед үзүүлэх нөлөөний талаар товч дурдах нь зүйтэй.  
Кальци-Бие махбодод онцгой ач холбогдолтой. Бие махбодод байх кальцийн 97% нь араг ясны найрлагад фосфорын ба нүүрсний хүчлийн давс хэлбэрээр оршиж араг яс болон ясны эдийн хэлбэржилт, шүд болон ясанд шаардлагатай нягтралыг хадгалахад тусалдаг үндсэн элемент юм. Тиймээс кальци нь бие махбодод дараах үүргийг гүйцэтгэнэ. Үүнд: 
• Булчингийн агшилтыг зохицуулах ба зүрхний булчингийн агшилтын үйл ажиллагааг хэвийн явуулна
• Биед явагдах өөх тос, нүүрс ус, ус давсны солилцоонд чухал үүрэгтэй
• Магни, кали, натри зэрэг бусад элементийн хамтаар цусны даралтыг зохицуулна
• Мэдрэлийн импульсийг зөв дамжуулахад туслах ба зарим мэдрэлийн хариу урвалд оролцож, төв мэдрэлийн тогтолцооны тасралтгүй үйл ажиллагааг хангана 
• К витаминтай хавсарч цусны бүлэгнэлтийг тогтворжуулж, хэвийн түвшинд барихад тусалдаг 
• Эсийн хананы нэвчимхий чанарыг сайжруулсанаар тэжээлийн бодисуудыг эсэд нэвтрэхэд чухал ач холбогдолтой
• Антиоксидант үйлчилгээтэй учир чөлөөт радикалуудын хор хөнөөлийг багасгахад тусална. Ингэснээр үрэвсэлт процессуудыг зогсоож халдварын дараах эдийн нөхөн төлжилтөд нөлөөлж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
• Түүнээс гадна: Дархлалын системийг бэхжүүлэх, тэжээл боловсруулалт, шүлс үүсэх, өөхний болон энергийн солилцоонд чухал үүрэгтэй олон тооны фермент, дааврын биед үүсэх, тэдгээрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцдог
Д аминдэм: Малын бие махбодод кальциферол нарны хэт ягаан цацрагийн нөлөөгөөр үүснэ. Аминдэм Д дутагдсанаас кальци, фосфорын солилцоо хямрах, яс сөнөрөх хэлбэрээр илрэх архаг явцтай өвчин үүсэх нөхцөл болдог.

Калдвет бэлдмэлийн хэрэглээ, шаардлага
Саалийн үнээнд хээлтэй болон тугалласны дараах үед хээлийн өсөлт хөгжилт болон саалийн хэмжээтэй холбоотойгоор эрдэс бодисын хэрэгцээ шаардлага өсөн нэмэгддэг. Манай орны байгаль цаг уурын нөхцөлтэй холбоотойгоор өвөл, хаврын улиралд мал сүрэг ялангуяа саалийн цэвэр үүлдрийн болон нутгийн монгол үнээ хээлтэй болон төллөх, төллөсний дараах үедээ эрдсийн дуталд ордог. Учир нь хээлтэй малд шим тэжээлт бодисын хэрэгцээ хээлгүй үеийнхээс 2-3 дахин нэмэгддэг бөгөөд хэрэгцээг өвлийн улиралд бэлчээрээс хангах боломжгүй юм. Хээлийн 2 дугаар  хагаст  ургийн араг ясны хөгжил эрчимжсэнтэй холбоотойгоор кальци, фосфор, натри, магни, төмөр кобальт, зэс, селен зэрэг эрдэс бодисын хэрэгцээ ихэсдэг. Мөн тугалласны дараа саалийн үнээ сүүгээрээ эрдэс бодис ялангуяа кальциа их хэмжээгээр алддаг. Кальцийн дутагдлаас шалтгаалан саалийн үнээнд тугалласны дараа гипокальциеми, тугалласны дараах саа, сав урвах, хаг саатах өвчнүүд тохиолддог бөгөөд нөхөн үржихүйн бусад өвчний, цаашлаад үргүйдэж, сувайрах нэг суурь болдог. Тиймээс саалийн үнээнд, хээлтэй болон тугалласны дараа эрдэс бодис ялангуяа кальцийг нэмэлтээр өгөх шаардлагатай. 
Кальци болон Д аминдэм нь бага насны адууны өсөлт хөгжил, ясны бэхжилтэд чухал ач холбогдолтой. Бүх насны адуунд ялангуяа бага насны адуунд тогтмол хэрэглэснээр ясыг бэхжүүлж бат бөх болгох, хээлтэй гүүнд хэрэглэснээр эрүүл, өсөлт хөгжилт, ясны хөгжил сайтай төл өгнө. Хурдан морины ясны гэмтэл, бэртлийн үед хэрэглэхэд эдгэрэлтийг түргэсгэнэ. 
Мал, амьтны бие махбодод кальци дутагдах, төрөл бүрийн эмгэгийн үед кальци бүрэн шимэгдэхгүй тохиолдолд ясны кальци дайчлагдан задарч цусанд орж физиологийн хэвийн үйлийг хангаж байдаг. Яснаас кальцийн давснууд хэт их дайчлагдан ашиглагдсанаас ясны эд дэх кальцийн агууламж эрс бууран, сийрэгжиж, зөөлөрснөөр тулгуур эрхтний ачаалал даах чадвар буурч, мөчдийн яс мурийж тахийх, хэлбэрээ алдах байдлыг нөхцөлдүүлдэг. Үүний хамгийн тод жишээ бол өсвөр насны нохойд тохиолддог кальци, фосфорын солилцооны хямрал буюу сульдаа өвчин юм. Сульдаа өвчний хүндэвтэр ба хүнд хэлбэрийн үед үүссэн ясны тогтолцооны өөрчлөлтүүд нь (мөчдийн ясны тахийлт, хавчгар цээж, гавлын ясны томрол г.м) уул амьтны бие бүтцэд насан турш хэвээр үлдэх нь олон байдаг. Тиймээс өсвөр насны нохойд кальци, Д аминдэмийг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай. 
Гахай, тахианы аж ахуйд эрдсийн дутагдлаас сэргийлэх, өндөгний шохойн бүрхүүлийн чанарыг сайжруулах зорилгоор зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг. Өндөглөгч тахианд кальци нь онцгой чухал шаардлагатай. Учир нь тахиа өндөглөх тоолондоо кальциа алдаж байдаг. Өндөгний шохойн бүрхүүлийн 38-40% нь кальци бөгөөд энэ хэмжээгээр өндөглөгчид кальци хэрэгцээтэй. Кальцийн дутагдлын анхны шинж тэмдэг нь өндөгний хальс хэврэгших, өндгөө цоолж идэх, өд сөдөө зулгаах, тонших зэргээр илэрдэг. Гахайнд хээл тээх болон хөхүүл үед кальцийн нэмэлт хэрэгцээ өсдөг бөгөөд кальци дутагдсанаар сульдаа, ламинит, яс хугарах эмгэгүүд тохиолдох эрсдэл нэмэгддэг байна. 
Бэлчээрийн маллагаатай бог мал дан бэлчээрээс шимт бодис тэр дундаа эрдэс бодисоо нөхөн авах боломжгүй юм. Мөн газар зүйн онцлогоос шалтгаалан тухайн газрын гадаргын хөрс, ус, ургамалд агуулагдах зарим төрлийн эрдсийн илүүдэл, дутлаас шалтгаалсан халдваргүй эндемик өвчин тохиолддог. Бэлчээрийн ургамлын навчит хэсгүүд нь кальци харьцангуй өндөр боловч кальцийн хэрэглээ өсдөг хээл тээх, төллөх үе болох өвөл, хаврын улиралд бэлчээрээс идэх боломжгүй байдаг. Тиймээс зайлшгүй нэмэлтээр олгох шаардлагатай.

Найрлага: 
Идэвхтэй найрлага болох кальцийн карбонатын 1000мг тутамд 380мг энгийн кальци агуулсан, бэлдмэлийн савлагаа тутамдаа холекальциферол (Витамин D3) -2000 МЕ (Олон улсын нэгжээс дээш) агуулсан. 

Хэрэглэх заавар: Бод малд амьдын жингийн 300 кг тутамд 100 гр (1 уут)-аар тооцоож  хоногт 1 удаа, 20-30 хоног, бог малд 20гр /1 уутыг 5 хуваана/-аар тооцож хоногт 1 удаа, 20-30 хоног тэжээлд нэмж олгоно.

 

Калдвет бэлдмэлийг Мал эмнэлгийн хүрээлэнгийн дэргэдэх Гарааны Нэмэлт тун ХХК-ийн утсаар захиалан аваарай. 
96647996, 88060774, 96669301

newsImage
2022-12-06 06:39
ХҮНСНИЙ ЧАНАРЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ХУВАНЦАР САВ
newsImage
2022-12-06 06:32
ТЭЖЭЭЛТ БОР МАЛЫН ЭРДЭСТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-12-06 06:23
УУРАГТ ТЭЖЭЭЛ
newsImage
2022-10-21 07:16
АРЬС ШИРНИЙ СУРГАЛТ, СУДАЛГАА, ИННОВАЦЫН “LEATHUB ТӨВ” НЭЭГДЛЭЭ
newsImage
2022-09-21 08:04
АНХНЫ УХААЛАГ ХҮЛЭМЖИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ
newsImage
2022-07-06 09:01
З.МЭНДСАЙХАН: МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:47
МОНГОЛ ЯМААН ҮР ХӨВРӨЛ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ АРГААР АЛЬПИН ИШИГ ГАРГАН АВЛАА
newsImage
2022-05-20 11:33
"INNOWEEK-2022" ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
newsImage
2022-05-17 08:04
ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ “ГАВАЛ ТОЛГОЙ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2022-05-10 08:43
II ШАТНЫ ШИЛДЭГ 10 БҮТЭЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА
newsImage
2022-05-03 08:03
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ “ГАВАЛ ТОЛГОЙ”-Н ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
newsImage
2022-04-07 11:28
“ГАВАЛ ТОЛГОЙ” СЭДЭВТ ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2022-03-14 07:24
IT, BUSINESS & INNOVATION DAYS - ERDENET 2022 АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
newsImage
2021-10-12 06:16
“Азийн бүс нутагт хүнсний ногооны сорт сайжруулалт” төсөл амжилттай хэрэгжиж байна
newsImage
2021-06-18 09:34
"Залуу инноватор"-уудад шагнал гардууллаа
newsImage
2021-05-20 11:49
ХААИС-ИЙН ОЮУТНЫ "ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
newsImage
2021-05-19 03:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" УРАЛДААНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛНО
newsImage
2021-05-11 08:06
“МОНГОЛЫН ИННОВАЦЫН 7 ХОНОГ” АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЭЭРЭЙ
newsImage
2021-04-22 04:53
"ЗАЛУУ ИННОВАТОР" ХААИС-ИЙН ОЮУТНУУДЫН ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 08:46
ХААИС-ИЙН ОЮУТНЫ ИННОВАЦЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ "ЗАЛУУ ИННОВАТОР-2021" УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
newsImage
2021-04-16 02:40
“ИННОВАЦИ БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ”: МЭДЛЭГ ШИНГЭСЭН ИННОВАЦИЙН БҮТЭЭЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ
newsImage
2021-04-16 01:42
“ИННОВАЦИ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
newsImage
2021-04-07 12:33
“ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ АРГА ЗАМУУД” ОНЛАЙН СУРГАЛТ
newsImage
2021-03-30 04:53
ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
newsImage
2020-05-21 02:28
Барааны тэмдгийн мэдүүлгийг хэрхэн гаргах вэ
newsImage
2020-05-20 09:14
Хүнсний ногооны ирээдүйтэй болон нутагшсан сортуудын үр үржүүлэг инновацийн төслийн үр дүн
newsImage
2020-05-14 01:07
БСШУСЯ-Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно
newsImage
2020-05-13 09:53
Академич Б.Бямбаагийн бүтээлд 100 сая төгрөг олгохоор боллоо
newsImage
2020-05-13 09:05
Хятад-Монголын хөдөө аж ахуйн технологи дамжуулалтын хурал, инновацын үр бүтээлийн үзэсгэлэн 2019.08.10-2019.08.12 өдрүүдэд зохион байгуулагдлаа
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.