“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2022”
Химийн бодис оруулж ирсэн савыг хэрэглээнээс хасаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжин хүнсний зориулалттай хуванцар савыг хэрэглэе! уриатай үндэсний үйлдвэрлэгч ‘’Монвеком’’ ХХК ундны ус хадгалах болон зөөвөрлөх эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний зориулалтын түүхий эдээр хийсэн хуванцар савыг үйлдвэрлэжээ.
“Монвеком” ХХК нь эрүүл ахуйн шаардлага хангасан, хүнсний зориулалтын түүхий эдээр 25л, 40л, 65л-ийн хуванцар савыг үйлдвэрлэж байна.
Түүхий эд: Хуванцар савыг БНСУ-ын олон улсын чанарын ба хоруу чанарын гэрчилгээтэй хүнсний зориулалтаар өндөр нягтрал полиэтилэн материалаар хийсэн.
Бат бөх, тэсвэртэй байдал: Шингэн бүтээгдэхүүнийг аюулгүй, найдвартай, хадгалах болон тээвэрлэхэд бат бөх, өндөр чанартай.
Химийн тэсвэртэй байдал: Хүчил шүлт, идэмхий бодист тэсвэртэй шинж чанартай.
Физикийн шинж чанар: Хуванцар саван дээр гаргасан ховил суваг нь ачаалал даах чадварыг нэмэгдүүлсэн, хүзүүний конусан хийц нь бүтээгдэхүүнийг бүрэн юүлэх боломжтой. Савны таг нь агаар нэвтрүүлэхгүй, бүтээгдэхүүн асгарахгүй байх нөхцөлийг бүрэн хангасан. Бүтээгдэхүүний давуу тал: Усны савны загварыг Монгол хүний биеийн дандаж өндөр, гарын урт, атгалтын хэмжээ зэрэг тохируулан боловсруулсан учраас бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой.
- Эргэдэг тагтай
- Нэмэлтээр цорго хийж болно
- Бээлийтэй үед барьж болохуйц өргөн бариултай
- Том амсартай учир угааж цэвэрлэхэд хялбар
- Ус, сүү, тараг, айраг, зөгийн бал, жимс гэх мэт ямар ч төрлийн хүнсний зориулалтын шингэн зүйл хадгалахад урвалд ордоггүй
- Бүтээгдэхүүнд элдэв, амт, үнэр шингэхгүй
- Монгол орны эрс тэс уур амьсгалд ундны ус хадгалах болон зөөж ашиглахад тохиромжтой, хэв гажилтад орохгүй бат бөх хийцтэй
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хүнсний зориулалтаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт, Оюуны өмчийн газрын №2535 тоот гэрчилгээтэй.
Зориулалтын бус материалаар хийсэн болон химийн бодис тос зөөж хадгалсан савыг хичнээн угааж цэвэрлээд ч хорт хавдар үүсгэгч химийн бодис нь ус, сүү, гэх мэт бүх зүйлд шилжиж байдаг. Монгол улсад хот, хөдөөгийн ард иргэд маань ахуйн хэрэглээндээ цэнхэр, шар сав буюу тос, спирт, химийн бодис сулласан савыг ундны усаа зөөж хадгалахад ихээр хэрэглэж байна. Эдгээр сав маш хортой идэмхий, хүчиллэг шинж чанартай олон химийн элемент агуулдаг. Хөх саванд химийн бодис хадгалах, тээвэрлэх, халуун хүйтэнд тэсвэртэй байлгах зорилгоор түүхий эдийн найрлагад нь хар тугалга, формальдегид, аммиак, зэс, төмөр зэрэг хүн металл хольж үйлдвэрлэдэг.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газаас 2014 онд хийсэн шинжилгээгээр иргэдийн хэрэглэж буй хөх, шар саванд хадгалсан усны хар тугалганы хэмжээ ДЭМБ-ын зөвлөмж болон манай улсад мөрдөгдөж байгаа стандарт хэмжээ /формальдегид-0.01мг/л/-ээс 1800-6900 дахин их байгаа нь тогтоогдсон. Хүнсний зориулалттай савнаас формалины үлдэгдэл илрэх ёсгүй атал уг савнуудаас 27.0-53.43мг/л хэмжээтэй формалин илэрчээ. Хар тугалга химийн бусад бодис нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтнийг өвчлүүлнэ. Эдгээр савнаас бисфонел А буюу хорт хавдар үүсгэдэг BSA гэж олон улсад тэмдэглэгддэг, маш хүчтэй бодис ялгардаг бөгөөд удаан хугацаанд хэрэглэсээр байвал хор нь бага бага дозоор шилжсээр байгаад хүн 10-15 жилийн дараа хорт хавдараар өвчлөх магадлалтай.