БНХАУ-ын /Манжуур/ Хойд Бүсийн Олон Улсын Шинжлэх Ухаан, Технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнд 2019.09.10-наас 12-ны өдрүүдэд оролцлоо.
Үзэсгэлэнд ХААИС сургуулийн болон Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг танилцуулж бүрэлдэхүүн сургуулиудын болон тус төвийн харьяа зарим гарааны компаниудын үйл ажиллагаа, инновацийн бүтээгдэхүүнийг сурталчлав.
Үүнд:
- Инженер, технологийн сургуулиас-тариалангийн талбайгаас шувуу үргээх төхөөрөмж, бионүүрсэн бүтээгдэхүүн;
- Мал аж ахуй, биотехнологийн сургуулиас-уурагт болон төрөл бүрийн амьтанд зориулсан багсармал тэжээл, танилцуулга, зөвлөмжүүд;
- Агроэкологийн сургуулиас-“Ваком технологи” ХХК-ны бүтээгдэхүүний танилцуулга, баяжуулсан органик үрлэн бордоо, “Ээж будаа”-ны танилцуулга, зөвлөмжүүд;
- Агроэкологи-бизнесийн сургуулийн “Экобортого”-ны суулгацын танилцуулга;
- Гарааны “Монгол экологийн бордоо” ХХК-ны бүтээгдэхүүн “Мон шимт-эрдэс” органик-эрдэс үрлэн нийлмэл бордоо, “Мон эрдэст” үрлэн нийлмэл бордоо, савалгаатай бордоо түүний танилцуулгууд;
- Гарааны “Мэргэн хариг” ХХК-ны Махны чиглэлийн өсвөр үхэр, мах, өөхний гахай, өндөглөгч тахиа, саалийн үнээнд зориулсан төрөл бүрийн багсармал тэжээл, зөгийн бал, танилцуулга, зөвлөмжүүд;
- Гарааны “Био ундарга” ХХК-ны “Дархан Ризо” био шингэн бордоо, танилцуулга;
- Бусад Хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачдын гаргасан эмхэтгэл, ном, товхимлууд зэрэг