Герман Монголын хамтарсан “Тогвортой хөдөө аж ахуй” төсөл ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновац хөгжлийн төвөөс хамтран Зөвлөх үйлчилгээний ажлын хэсэг байгуулахаар анхны хурлыг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Анхны хурлаар Зөвлөх үйлчилгээний ажлын хэсгийн үйл ажиллагааны хэлбэр, хамрах хүрээ, ажиллах зарчим, зорилгыг танилцуулж гишүүдээр хэлэлцүүллээ. Мөн төслийн зүгээс тариаланчдын дунд хийсэн судалгааны дүнг танилцуулж, судалгаанаас гарсан дүгнэлт санал, зөвлөмжийг цаашдын хэрэгжүүлэх ажилдаа тусгаж ажиллахаа илэрхийлсэн.
Зөвлөх үйлчилгээний ажлын хэсэг нь төслийн дэмжлэгтэйгээр хөдөө аж ахуйн экстэйншн (цаашид зөвлөх үйлчилгээ гэх)-ний чиглэлээр оролцогч талуудад зөвлөн туслах чиг үүрэг бүхий холбогдох талуудын төлөөллөөс бүрдсэн хараат бус бүлэг (Эрх зүйн орчин бүрдэх хүртэл хугацаанд) гэсэн статустай Зөвлөх үйлчилгээний ажлын хэсэг байгуулж Герман-Монголын “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн 4 дүгээр үе шатны “Монгол Улсад хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зөвлөн туслах, дэмжлэг үзүүлж ажиллах зорилготой байгуулагдаж байгааг зохион байгуулагчдын зүгээс танилцуулсан юм.
Зөвлөх үйлчилгээний ажлын хэсгийн үйл ажиллагааны хамрах хүрээ
- Одоогийн төлөв байдлын талаарх судалгааны тайланг сонсож, үнэлэлт дүгнэлт өгөх
- Зөвлөх үйлчилгээний тэргүүлэх чиглэл, эрэлт хэрэгцээг тодорхойлох зөвлөх
- Зөвлөх үйлчилгээний сургалтын хөтөлбөрийн агуулга, хэлбэрийг тодорхойлоход талуудын саналыг тусгах
- Зөвлөх үйлчилгээнд оролцогч талуудын ашиг сонирхол, чиг үүрэг, уялдаа холбоо, чадавхыг тодорхойлох
- Зөвлөх үйлчилгээнд оролцогч талуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр зөвлөмж боловсруулах
- Зөвлөх үйлчилгээнд оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх сургалтын чиглэл, агуулгад санал өгөх
- Зөвлөх үйлчилгээний эрх зүйн орныг бүрдүүлэх үйл ажиллагаанд оролцох
- Хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээний шинэ загварыг сонгогдсон аймаг сумдын тодорхой салбарт туршиж нэвтрүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж санал өгөх
Зөвлөх үйлчилгээний ажлын хэсэг үйл ажиллагаандаа оролцогч талуудын төлөөлөл нь Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сайн дураар орж ажиллах талаар урьдчилан зөвшилцсөн байх, хэлэлцсэн асуудлаар Ажлын хэсгийн гишүүдийн саналыг нээлттэй, чөлөөтэй сонсож, олонхын нийтлэг саналд тулгуурлан шийдвэрийн (саналын) төсөл бэлтгэж ажиллах, ажлын хэсгийн гүйцэтгэх ажлын чиглэл, төлөвлөгөөг төслийн нэгжтэй хамтран гаргаж мөрдөж ажиллах, ажлын хэсгийн уулзалт, хурлаар хэлэлцэх асуудлаар төслийн нэгжтэй урьдчилэн харилцан мэдээлэл солилцож, бэлтгэл ажлыг хамтран хангаж ажиллах, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ыг төлөөлж орсон албан тушаалтан Ажлын хэсгийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар тус яамны холбогдох удирдлагад тухай бүр мэдээлж ажиллах, Ажлын хэсгийн уулзалт, тэмдэглэлийг тухай бүр хөтөлж, товч агуулгыг ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтанд болон Ажлын хэсгийн гишүүдэд хүргүүлж байх, Ажлын хэсгийн тайланг хагас жил тутам гаргаж, ХХААХҮЯ болон төслийн нэгжид хүргүүлж байх зарчмыг баримталж ажиллахаар тусгажээ.
Зөвлөх үйлчилгээний ажлын хэсгийн үйл ажиллагааны хэлбэр
Төслийн хүрээнд хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээний чиглэлээр болосруулсан тайлан, зөвлөмж, бусад хэлбэрийн баримт бичгийн төслийг Ажлын хэсэг дараах хэлбэрээр хэлэлцэж, зохих шийдвэр гаргаж ажиллана.
Ажлын хэсгийн уулзалт, хурал, семинар хийх, мэдээлэл сонсох үйл ажиллагааг танхим, цахим хэлбэрээр эсвэл хосолсон хэлбэрээр явуулна.