ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төв Мэдээлэл, технологийн үндэсний парктай хамтран ажиллахаар 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах санамж бичгийн зорилгыг хоёр тал мэдээллийн технологийн болон хөдөө аж ахуйн салбарын гарааны бизнест зориулсан хурдасгуур хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр инновацын үйл ажиллагааг дэмжиж, хамтын ажиллагааг өрнүүлнэ гэж тодорхойлжээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын гарааны бизнес эрхлэгчид болон технологийн гарааны бизнес эрхлэгчдийг холбох, дэмжих, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, технологи дамжуулах, ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.