Австри Монголын хамтарсан “Усалгаатай тариалангийн мэдлэг, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд усалгаатай газар тариалангийн цуврал сургалтын “Ухаалаг усалгаа ургацын амжилт” эхний сургалтыг Дархан-Уул аймгийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд ХХААХҮЯ, Ургамал газар тариалангийн хүрээлэн, Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төв /ХААЭЗИХТ/, Агрикон ХХК хамтран зохион байгууллаа.
“Ухаалаг усалгаа ургацын амжилт” сургалтын гол зорилго нь бол Монгол оронд усалгаатай газар тариаланг эрхлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, тэр дундаа шинжлэх ухаан, орчин үеийн технологийн хөгжлийн бололцоог мэргэжилтнүүдэд таниулах, мэдээлэл өгөх байлаа.
Мөн усалгаатай газар тариалангийн өвчин хортон, ургамал хамгаалал, технологи, экологийн үнэлгээ, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлогын талаар оролцогч талууд илтгэл хэлэлцүүлж Бокугийн их сургуулийн Хөрсний физик, усны менежментийн хүрээлэнгийн профессор Петер Ципудер усалгаатай тариалангийн менежмент, доктор Маргарита Хаймелбауэр ургамлын үндэсний судалгаа, усалгааны технологи сэдвээр сургалт явууллаа.
ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун “Газар тариалангийн салбарын зорилт, хэрэгжүүлэх арга зам” илтгэлдээ “Усны хайгуул судалгаанд үндэслэн томоохон услалтын систем шинээр барьж сэргээн засварлах, усалгааны дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг дэмжих усалгаатай талбайн хэмжээг жил бүр нэмэгдүүлнэ” гэж салбарын дунд хугацааны хөгжлийн бодлогын стратегийн зорилтод заасныг цохон тэмдэглээд “Ургацын урьдчилсан дүнгийн балансаар 367 мянган гад тариалалт хийснээс улаанбуудай 347 мянган гад тариалсан цаг агаарын байдлаас болж 10 мянга гаруй га тэжээлд шилжсэн 2500 гаруй га мөндөрт цохигдсон учраас 327 мянган га талбайгаас 420 орчим мянган тонн буудай хурааж авахаар урьдчилсан баланс гарсан” талаар мэдээлсэн нь нэг талаас байгалиас хараат бусаар газар тариалан эрхлэх шаардлага бийг хэлээд байгаа юм.
“Агрикон” ХХК-ийн зөвлөх, доктор, профессор Ш.Баранчулуун “Усалгаатай газар тариалангийн давуу талуудын нэг нь таримлын амьдралын үндсэн хүчин зүйлс болох агаар, гэрэл, дулаан, ус чийг, шим тэжээлийн бодисын хангамжийг бүхлээр нь, эсвэл хэсэгчлэн удирдан зохицуулсны үр дүнд хамгийн их бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бололцоо олгодгийг илтгэлдээ дурдсан бол УГТХ-ийн секторийн эрхлэгч, дэд профессор Ж.Намбар усалгаатай тариалан эрхлэх шаардлага буйг дараах зүйлсээр тодорхойлсон байна:
Эхний ээлжийн энэхүү сургалт хоёр өдөр үргэлжилж хоёр дахь өдрийн талбайн сургалтаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тэргүүний тариаланч н.Хадбаатар захиралтай “Шийрийн” ХХК-ийн усалгаатай хүнсний ногооны талбай, Баруун бүрэн сумын Норбу-Агро ХХК-ийн усалгаатай үр тарианы талбайд очиж монгол орны нөхцөлд усалгаатай газар тариалан хэрхэн хөгжиж байгаатай танилцаж мэргэжилтнүүд болон тариаланчид хоорондоо туршлага солилцох бололцоог олгосон.
Сургалтын хоёр дахь цувралыг “Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи” сэдвээр Улаанбаатар хотноо Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацийн хөгжлийн төв, УХЭШХ, УГТХ, Нийслэлийн мал эмнэлгийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа.
Төслийн шугамаар уригдан ирсэн Бокугийн их сургуулийн Хөрсний физик, усны менежментийн хүрээлэнгийн профессор Петер Ципудер “Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи буюу Cropwat, Climwat программуудыг Монголын газар тариаланд нэвтрүүлэх нь”, доктор Маргарита Хаймелбауэр “Ургамлын үндэсний судалгаа, туршилтын арга зүй” сэдвээр сургалт явууллаа. Сургалтад хөдөө аж ахуйн салбарын төрийн болон хувийн хэвшийн байгууллагуудын хөрс, ус, ургамал судлаачид, агрономич, усалгааны менежер, оюутнуудаас бүрдсэн 32 хүн оролцлоо.