“Нийслэл орчмын бэлчээрийн менежентийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих” хөтөлбөр нь Австри улсын дэвшилтэт технологийн дагуу бэлчээрийн талбайн хөрсний бүтцийг алдагдуулахгүйгээр Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон байгаль орчинд ээлтэй, тэжээлийн олон наст ургамлыг тарималжуулан нутагшуулах замаар тэжээлийн чанарыг сайжруулах, нэг үнээнээс саалийн хугацаанд авах сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилготой хэрэгжиж байна.
Үүний хүрээнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 121 дүгээр тогтоолоор “Бэлчээрийн менежмент төслийн нэгж” ОНӨТҮГ байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн Нарийний хөндийн “Шар хоолойн ам”-ны орон нутгийн тусгай хэрэгцээний газрын 500 га талбайг ашиглаж 150 га газарт туршилтын ургах чадвар сайтай, ногоон масс ихтэй, олон наст үрийн холимгоор үрлэсэн ба үүнд тулгуурлан сургалт судалгаа, нутагшуулах ажил хийж байна .
Мөн энд 90 үхэртэй “Үхрийн загвар аж ахуй”-д тулгуурлан практик байдлаар дээрх дэвшилтэт технолоиудыг танилцуулах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөхөөс гадна хамтран ажиллах, бодитоор хэрэгжүүлэхэд нь туслах юм.