2022 ОНЫ НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

О. Отгондэлгэр
2022-10-20 06:29

Монгол Улсын гавьяат агрономич, доктор Б.Дорж 

 

        Энэ жил газар тариалангийн бүс нутаг тэр дундаа төвийн болон зүүн бүст цаг агаар таатай байлаа. Харин Завханы Тэс, Баян тэс, Увсын баруун туруун гээд баруун талдаа үр тариа сайнгүй байна.
         Гэхдээ Баруун бүсийг төвийн бүстэй харьцуулахад байгаль цаг уур болоод тариа тарих, хурааж авах арга технологи нь өөрийн гэсэн онцлогтой. Өнгөрсөн жил Баруун туруун 10-11 ц/га ургац авсан. Энэ намар ч мөн тэр багцаанд авах болов уу. Цаг уурын хүнд нөхцөлд 10-11 ц/га ургац бол чамлахааргүй амжилт юм.
Ургацыг нийтээр нь урьдчилан харвал төлөвлөсөн хэмжээнд хүрчих болов уу гэж таамаглаж байна. Ургацын урьдчилсан тогтоолтыг харахад энэ намар улсын хэмжээнд 400 гаруй мянган тонн буудай авахаар бий. Гэхдээ энэ тооны буудай үтрэм дээр биш талбайд байгаа, ууталж аваагүй бол ургац биш гэсэн үг байдаг. Ургац тариагаа хорогдол багатай хувааж авах тал дээр юунд анхааран яаж ажиллах талаар Монгол Улсын гавьяат агрономич Б.Дорж дараах зөвлөгөөг өгч байна. 
Ургацыг хорогдолгүй авахын тулд хамгаалах хэрэгтэй. Мэдээж эхлээд малаас хамгаална. Мөн салхинд налах, мөндөр цохихоос хамгаална. Мөндөрөөс хамгаалж болдог хамгаалдаг ч байсан. Сүүлийн үед мөндөр ч багассан шиг ажиглагдаж байна. Хархорин суманд мөндөрийг байнга буудаж бороо болгож оруулдаг хүндрэлтэй үе байсан. Бууддаг буу нь тэнд байнга бэлэн зоолттой байж байдаг. Мөндөр тариа зохих нь багасаад тэр орхигдсон байсан ч өнөө жил мөндөрийн аюул нүүрлэсэн. Хүмүүсээс дуулснаар 100 га орчим талбай мөндөрт цохиулж  зураг хөргөөр баримтжуулжээ.  Мөндөрт цохиулсан тарианы  боломжтойг нь хадаж авах,   боломжгүйг нь орхихоос өөр арга байхгүй. 
Хамгийн аюултай нь малаас хамгаалах асуудал байдаг. Тарианы хорогдлын ихээхэн хувь нь малаас болсон байдаг. 
Хураалтад орохын өмнө бол бэлтгэх ажил олон байна. Тухайлбал, комбайнаас олон төрлийн хаягдал гардаг. Тэр хаягдлыг гаргахгүй байх бүрэн боломж бий. Комбайнд өөрийн тохируулга бий, тэр тохируулгад өндөр нам хадалт гэж бий. Намхан тариаг дээгүүр нь хадаж ургаатай нь хаядаг, өндөр тариа налахдаа их амархан, мал хуй ороход амархан гишгэгддэг. 
      Хадалтын өндрийг тохируулахаас гадна цайруулалтад маш сайн анхаарах хэрэгтэй. Дек барбаны зазуурын хоорондох зайг хэт багасгавал тариаг бяцалдаг, ихэсгэвэл тариа цайралгүй гардаг учир энэ зайг компьютергүй комбайнд маш нарийн тооцож гаргах хэрэгтэй. Хүрдэн сэлүүрийн эргэлтээр хадуурт орж байгаа тариаг хойш нь цохиж жатканы шал төмөр дээр унагаадаг юм. Үүнийг хүрдэн сэлүүрийн налуу эргэлтийн хурд, чиглэл хоёроор тохируулдаг. Үүнийг комбайнчид хураалтад орохоос өмнө нэг бүрчлэн үзэж тохируулахаас гадна дадлага туршлагатай комбайнчнаар үзүүлж тохируулж болно. Шигшүүрийн нээлтийг зөв хийхгүй бол ялгах, цэвэрлэх асуудал үтрэм дээр ирсэн хойно ажил хүндрүүлдэг талтай. Тэгэхээр шигшүүрийн тохируулгыг маш сайн хийх шаардлагатай. Бункерт ороод ирсэн будааны байдлыг ажигласны үндсэн дээр шигшүүрийг хэр хэмжээтэй  онгойлгохыг тохируулах боломжтой. 
     Бункер болон бусад зай завсар, ялангуяа хуучны орос комбайныг зай завсар гаргахгүй тохируулах асуудал маш чухал ач холбогдолтой. Зүүн бүрэн САА-н комбайнч, Хөдөлмөрийн баатар, Ж.Нацагдорж зайг маш сайн чигжиж өгдөгөөрөө их алдартай байсан. Өөрөөр хэлбэл шал төмөр дээр унасан үр болгон бункерт орох нөхцөлийг бүрдүүлж өгдөг.  
     Үтрэмд буусан хойно тарианд тодорхой хэмжээний хорогдол яах ч аргагүй гардаг.  Тэр нь хог ургамлын үрнээс буудайгаа ялгаж авахад гарах хорогдол мөн буудайн чийг нь хатаж чийгийн хорогдол гардаг. Энэ хоёр нь гарцаагүй байх ёстой хорогдол юм. Гэхдээ комбайны шигшүүр, дек барбаныг сайн тохируулсан нөхцөлд хог ургамлын үр, бусад хог, жижиг чулуу, шороо орохоос сэргийлж болно. Харин чийгийн хорогдол ямар ч тохиолдолд гардаг. Хэрвээ буудайн чийгийг гаргахгүй бол нуруулдсан тариа халаад, ургаад эхэлдэг. Ингэвэл чийгийн хорогдлоос ч илүү хохирол учирна. Тариаланчаас  гурилын үйлдвэрлэгч хүртэлх  шат дамжлагад энэ мэт  хорогдол олон тохиолддог.
Зарим газар хариуцлагагүй хандаж тариагаар зам татуулаад явдаг. Ийм алдааг хэрхэвч гаргаж болохгүй. Энэ бүгдийг сайн хийсэн нөхцөлд одоо талбайд байгаа ургацыг бүрэн бүтнээр нь үтрэмд оруулж ирнэ. 
    Урьдчилсан байдлаар  440 мянган тонноос илүү ургац үтрэмд  бууж, гурил үйлдвэрлэгчид рүү ачигдана гэсэн таамаг байна. Ойрын үеийн цаг агаарыг харвал, есдүгээр сарын дундах 10 хоног нарлаг өдрүүд болох төлөвтэй. Энэ хугацааг л бүрэн ашиглаж ,зогсолтгүй ажиллаж чадвал санасандаа хүрэх болно.  
Энэ жил хэнз түрүү гарах нь бага байгаа ч бичил уур амьсгалын нөлөө ихтэй газрууд тухайлбал, Хэнтий, Хөвсгөл, Булган аймагт оройтож цухуйсан  хэнз түрүү байж болох юм. Ийм тохиолдолд үтрэмд оруулж ирсэн өдрөө хэнз түрүүн дэх нойтон үрнээс салах арга хэмжээг даруй авах хэрэгтэй.   

newsImage
2022-12-06 06:46
“МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
newsImage
2022-12-06 06:18
НЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ОЮУТНУУД НЭГДЭЖ БАЙНА
newsImage
2022-12-02 01:47
"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" ШИНЖЛЭХ УХААНЫ ОРОЛЦОО
newsImage
2022-12-01 07:17
ХААИС ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
newsImage
2022-11-03 01:37
ХААИС-ИЙН ХАРЬЯА ХҮРЭЭЛЭН, ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-11-02 07:59
ХААИС-ИЙН ПРОФЕССОР БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨСЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
newsImage
2022-11-01 06:48
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-10-24 01:24
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-МАЛ АЖ АХУЙ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО
newsImage
2022-10-20 06:35
“БӨӨРӨНХИЙ СОНГИНЫН ИРЭЭДҮЙТЭЙ СОРТЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ" ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
newsImage
2022-09-21 08:06
“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН БОЛОВСРОЛ, ЭКСТЕЙНШН, БОЛОВСОН ХҮЧИН” УУЛЗАЛТ БОЛЛОО
newsImage
2022-08-18 12:49
"МАЛ АЖ АХУЙН ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ" ТӨСӨЛ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА
newsImage
2022-07-06 08:49
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХҮНСНИЙ САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:53
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА БА ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
newsImage
2022-06-13 05:42
МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
newsImage
2022-06-13 05:39
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ , АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ГАЗАР ТАРИАЛАН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
newsImage
2022-06-13 05:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД
newsImage
2022-06-13 05:33
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ТАНАА
newsImage
2022-06-13 05:30
Монгол Улсын зөвлөх агрономич, Сэнжит-Оюу ХХК-ийн захирал Ц.Оюунчимэг: МАНАЙ ОРНЫ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД НАРЛАГ ХҮЛЭМЖ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ
newsImage
2022-06-13 05:22
БОЙЖУУЛСАН ТӨЛ 2021 ОНД 20.3 САЯ БОЛЖ, БОЙЖИЛТЫН ХУВЬ 92.3% БАЙНА
newsImage
2022-06-13 05:13
МАХ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
newsImage
2022-06-13 05:04
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА
newsImage
2022-06-13 05:02
МАЛЫН ТОО 67.3 САЯ БОЛЖЬ ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-06-02 08:20
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
newsImage
2022-05-24 07:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-05-12 06:49
ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТӨСЛИЙНХӨН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2022-05-09 09:47
ХААИС-ИЙН ГАРААНЫ КОМПАНИУД ЭРДЭНЭТ ХОТЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДААЛНА
newsImage
2022-05-09 09:30
ХАМТРАН АЖИЛЛАЖ УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АЖУЙГ ХӨГЖҮҮЛНЭ
newsImage
2022-04-04 08:34
ОРХОН АЙМГИЙН ЗДТГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ САНАМЖ БИЧГИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛАА ТОДОРХОЙЛЛОО
newsImage
2022-03-10 09:08
МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ V ЧУУЛГАН ГАЗАР ТАРИАЛАН - ХАМТЫН ШИЙДЭЛ НЭРИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-02-11 04:30
МАЛЫН ТОО 2021 ОНД 67.3 САЯ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-01-20 11:15
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, СУДАЛДАА ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БАТАЛГААЖУУЛЛАА
newsImage
2021-11-25 03:02
-
newsImage
2021-11-14 05:17
ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ УРГАМЛЫН ҮРИЙН ЭКОЛОГИЙН ЛАБОРАТОРИ НЭЭЛЭЭ
newsImage
2021-11-09 02:49
МОНГОЛ-ХЯТАДЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2021-10-12 06:33
ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ АСУУДАЛ
newsImage
2021-10-12 06:19
2021 ОНЫ ТАРИА ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БА ОНЦЛОГ
newsImage
2021-04-17 06:00
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ, БНСУ-ЫН КОПИА МОНГОЛ ТӨВ ХАМТАРСАН ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
newsImage
2021-04-17 05:49
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-16 02:21
ОХУ, МОНГОЛ УЛСЫН СУДЛААЧИД БҮС НУТГИЙН ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-07 12:27
Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
newsImage
2021-01-19 01:52
Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа
newsImage
2020-11-10 06:59
"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ -2020" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
newsImage
2020-11-06 09:38
"ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-10-20 10:43
"Малын бэлчээрийн гуурст ургамал" номын нээлт боллоо
newsImage
2020-10-06 06:00
"БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НЭГЖ" ОЛОН НИЙТИЙН ӨМЧИТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА
newsImage
2020-10-01 09:42
ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА
newsImage
2020-10-01 08:13
“УХААЛАГ УСАЛГАА - УРГАЦЫН АМЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-09-29 10:50
ХӨРС ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫГ НЭГТГЭХЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
newsImage
2020-09-29 09:47
"АТАР-60 ЖИМС ЖИМСГЭНЭ СУДЛАЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭН, ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
newsImage
2020-09-29 09:30
АЛСЫГ ХАРЪЯ, ОРГАНИКИЙГ СОНГОЁ уриатай “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙН СҮЛЖЭЭ” СУРГАЛТ БОЛЛОО
newsImage
2020-09-29 08:24
Эх оронч худалдан авалтыг дэмжих жил болголоо
newsImage
2020-09-29 05:05
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо
newsImage
2020-05-21 02:56
Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-21 02:44
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-17 06:30
"Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл" номыг туурвилаа
newsImage
2020-05-13 09:43
Б.Дорж: Буурцагт ургамлуудыг буудайтай хамт таривал хөрс сайжирна
newsImage
2020-05-13 09:26
БНХАУ-ын /Манжуур/ Хойд Бүсийн Олон Улсын Шинжлэх Ухаан, Технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнд 2019.09.10-наас 12-ны өдрүүдэд оролцлоо
newsImage
2020-05-13 08:00
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх нь” сэдэвтэй уулзалт, семинар болж өнгөрлөө
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.