Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан уламжлал болгон зохион байгуулдаг нээлттэй өдөрлөг 11 дүгээр сарын 01-03-ны өдрүүдэд боллоо. 01-ний өдөр ХААИС-ийн профессор багш нарын хэрэгжүүлж буй олон улсын хамтарсан төслийн өдөрлөгөөр эхэлж, 02-ны өдөр ХААИС-ийн профессор багш нарын хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн төслийн өдөрлөгөөр үргэлжилж, 03-ны өдөр ХААИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүдийн нээлттэй өдөрлөг танилцуулагдлаа.
ХААИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төвүүдийн нээлттэй өдөрлөгт Мал эмнэлгийн хүрээлэн, Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэн, Экосистемийн судалгааны төв оролцож судалгаа шинжилгээ, төслийн үр дүнгээ хуваалцлаа.