Төмс хүнсний ногоог хадгалах, Монгол орны уур амьсгалын нөхцөлд тохирсон зоорь барих технологи болон хадгалах горим, зоорины ариутгалын технологийн талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой "Төмс, хүнсний ногооны зоорь барих, хадгалах технологи" сургалтыг ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төв, Агро экологийн сургуулийн "Биологийн нөөц, таримлын технологийн хөгжил" профессорын багтай хамтран өнөөдөр /2020.11.06/ зохион байгууллаа. Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн захирал, академич А.Бакей сургалтыг нээж хэлсэн үгэндээ сургалтаас сурсан мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэхээс гадна цаашид эргэн холбоотой хамтран ажиллах нь чухад гэдгийг онцоллоо.
Танхим болон практик хосолсон сургалтад нийслэл болон орон нутгийн 18 хүн хамрагдаж Агро экологийн сургуулийн багш, дэд профессор Ж.Оюунгэрэл
Агрономч А.Брилан Агроэкологийн сургуулийн Агропарк сургалт, судалгааны төвийн ногоо хадгалах зоорьтой танилцуулах байдлаар практик хичээлийг заалаа.