Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновац хөгжлийн төвөөс зуучлан Хөдөө аж ахуйн их сургуулийн "Гарааны нэмэлт тун" ХХК, "Гарааны тэжээлийн ургамлын үр" ХХК мөн хонины ноосон биобордоо үйлдвэрлэгч "Монпеллетс" ХХК Орхон аймгийн "Эрдэнэт" шинжлэх ухаан технологийн парктай хамтран ажиллахаар 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гурвалсан гэрээг байгууллаа.
Хамтран ажиллах гэрээ ёсоор "Эрдэнэт" шинжлэх ухаан технологийн паркийн Инновацын бүтээгдэхүүний дэлгүүрт өөрсдийн инновацын бүтээл, бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлж борлуулсны дараа борлуулсан үнийн дүнгийн тодорхой хувийг авахаар тусгасан байна. Хамтын ажиллагааны эхлэл болгож "Гарааны нэмэлт тун" ХХК бүтээгдэхүүнийхээ дээжийг Орхон аймгийн "Эрдэнэт" шинжлэх ухаан технологийн паркийн төлөөлөгчид хүлээлгэн өглөө.