МОНГОЛ-ХЯТАДЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

О. Отгондэлгэр
2021-11-09 02:49

         Монгол-Хятадын технологи дамжуулах төв Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвд байгуулагдаж нээлтээ хийлээ. Нээлтийг Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төв зохион байгуулж ХХААХҮЯ, БШУЯ, Инновац, технологийн газар, ХААИС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хятад-Монголын технологи дамжуулах төвийн удирдлага, төлөөллүүд оролцон баяр хүргэж үг хэллээ.

Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинжлэх ухаан хорооны Хятад-Монголын технологи дамжуулах төвийн удирдлага мэргэжилтнүүд цахим оролцож тус төвийн дэд захирал Ян Юн Пин Хятад-Монголын технологи дамжуулах төвийн зорилго, үйл ажиллагааг уригдан ирсэн зочид, төлөөлөгчдөд цахимаар танилцуулсан бол Хятад Монголын технологи дамжуулах төвийн зорилго үйл ажиллагааг Монгол Улсын ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновацын хөгжлийн төвийн захирал, академич А.Бакей танилцууллаа.  

Монгол-Хятадын технологи дамжуулах төв нь Монгол Улс болон БНХАУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран дэвшилтэт, шинэ технологи дамжуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулахад зуучлах замаар хоёр улсын шинжлэх ухаан, инновацын хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой байгуулагдаж байна.

Төв нь хоёр талын инновац, технологи дамжуулах хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд эрдэмтдийн хамтын ажиллагааны сүлжээ байгуулан ажиллах, судалгааны хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, технологи дамжуулах, нутагшуулах, инновацын бүтээгдэхүүнийг хоёр талын зах зээлд гаргах, судлаачдыг мэргэшүүлэх, мэргэжлийг дээшлүүлэх, төрөлжсөн мэдээллийн сан бүрдүүлж, цахим хуудас ажиллуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, холбогдох бусад үйл ажиллагааны чиглэлээр зуучлалын чиг үүргийг хэрэгжүүлэх аж.

ХААИС-ийн ректор Т.Хэрүүга:

-    Орчин цагийн шижлэх ухааны байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй онцгой жилд ХААИС судалгаагаар дамжуулаад инновац, технологи дамжуулах олон ажил төлөвлөсний нэг нь Монгол-Хятадын технологи дамжуулах төв юм. ХААИС 1958 онд байгуулагдсан цагаасаа сургалтын их сургууль, 2013 оноос судалгааны их сургууль болон ажиллаж байна. Монгол Улс 2022 оныг Шинжлэх ухааны жил болгон зарлахаар бэлтгэж буйтай төвийн нээлт давхцаж байгаа нь цаг үеэ олсон гэдгийг харуулж байна.  

БШУЯ-ны Шинжлэх ухааны газрын дарга, доктор Д.Баттогтох:

-   Хоёр орны шинжлэх ухааны хамтын ажиллагаа уламжлалт түүхтэй, жилээс жилд өргөжин тэлж байна. Тухайлбал, МУ-ын Шинжлэх ухаан технологийн сан, БНХАУ-ын Байгалийн шинжлэх ухааны сантай хамтарч төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаагаас гадна энэхүү технологи дамжуулах төвийн хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөр, санаачилгууд бий. БНХАУ-ын хөрөнгө оруулалт нь МУ-ын шинжлэх ухаан, шинжлэх ухааны дэд бүтэц, тоног төхөөрөмж, лаборатори гэх мэт руу чиглэсэн байдаг.

Бидний дутагдал бол сургалт, судалгаа үйлдвэрлэлийг холбосон дэд бүтэц, түүний тогтолцоог хөгжүүлэх асуудлыг цаасан дээр томьёолдог ч ажил хэрэг болгож чаддаггүй. МУ-ын хөдөө аж ахуйн салбарын тулгуур болж хөгжих боломжтой технологи дамжуулах төвийг хоёр улсын эрдэмтэн судлаачид, холбогдох удирдлагын баг хамтраад байгуулж байгаад талархалтай байна. Энэ төв бол зөвхөн БШУЯ биш бусад яам, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэгчдийн холбоос болж ажилладаг чухал байгууллага байгаасай. Төвийг тогтвортой авч явах талд бодлого, эрх зүй, дэд бүтэц, хөрөнгө оруулалт БШУЯ-аас дэмжин ажиллах болно.

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун:

-    Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт БНХАУ-аас олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна, цаашдаа ч олон талаар хамтарч ажиллана. Аливаа салбарыг хөгжүүлэхэд шинжлэх ухааны байгууллагын үүрэг оролцоо маш чухал байдаг. Энэ утгаараа Монгол-Хятадын технологи дамжуулах төв салбартаа түүчээ болж ажиллана гэж найдаж байна. Төвийн үйл ажиллагаа цаашдаа улам бүр идэвхтэй өрнөж, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт үр өгөөжөө өгсөн шинэлэг бүхний эхлэл байгаасай.

БНХАУ-ын ӨМӨЗО-ын ШУ-ны хорооны харьяа Хятад-Монголын технологи дамжуулах төвийн захирал И.Цогт:

-   Энэ төвийн төсөл бол 2018 онд Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам болоод БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яамнаас санаачилга гаргаж санхүүжилт хийгээд хоёр талын удирдлагууд, эрдэмтдийн тус дэмээр бүтээгдээд өнөөдрийн үе шатанд ирсэн билээ. Үүний дээр Хөдөө аж ахуйн их сургууль өндөр ач холбогдол өглөө. Үүнээс хойш Монгол-Хятадын технологи дамжуулах төв болоод Хятад-Монголын технологи дамжуулах төв маш нягт хамтарч ажиллана гэсэн итгэлтэй байна. 

Инновац, технологийн газрын дарга Д.Одгэрэл:

-    Монгол-Хятадын шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны үр дүн бодиторр биеллээ олж энэ төв нээгдэж буйд талархалтай байна. Төвийг байгуулах талаар тэртээ олон жилийн турш ӨМӨЗО-ны Шинжлэх ухааны танхим, Монгол Улсын Шижлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сан /ШУТС/, бусад байгууллага нэлээд хугацаанд ярилцаж байсан. Төвийг байгуулахад санхүүгийн болон бусад дэмжлэгийг үзүүлсэн  БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, Шинжлэх ухаан, технологийн хороо, Хятад-Монголын технологи дамжуулах төвд талархал илэрхийлье. Бид энэ төвийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэгтэй, хүрээлэн, яамд бодлогоор, ШУТС  бодлогоор болон бусад зүйлээр дэмжиж ажиллахаа илэрхийлье. Эрдэмтэн судлаач та бүхний хамтын ажиллагаа биднээр хязгаарлагдахгүй улам өргөжөөсэй.

Монгол-Хятадын технологи дамжуулах төв зорилгынхоо хүрээнд эхний удаад бэлчээр хамгаалалт, малын тэжээл, мал үржүүлэг, малын эрүүл мэнд, хөрс хамгаалал, эко бордоо, хүнсний үйлдвэрлэлийн технологийн чиглэлээр БНХАУ-ын тэргүүлэх эрдэмтэд манай тариаланчид, мал аж ахуй эрхлэгчдэд лекц уншиж, сургалт зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн бизнес эрхлэгчдэд зориулан хүлэмжийн аж ахуйн ухаалаг технологийн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Мөн хоёр орны эрдэмтдын мэдээллийн санг байгуулах бөгөөд эхний ээлжинд Хятадын талаас 400, манай талаас 100 эрдэмтний судалгааны үндсэн чиглэл, бий болгосон технологи буюу инновацын бүтээл, хэрэглэгч, онцлог гэх мэт мэдээллийг бүрэн оруулахаар ажиллаж байна.  

 



newsImage
2022-12-06 06:46
“МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
newsImage
2022-12-06 06:18
НЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ОЮУТНУУД НЭГДЭЖ БАЙНА
newsImage
2022-12-02 01:47
"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" ШИНЖЛЭХ УХААНЫ ОРОЛЦОО
newsImage
2022-12-01 07:17
ХААИС ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
newsImage
2022-11-03 01:37
ХААИС-ИЙН ХАРЬЯА ХҮРЭЭЛЭН, ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-11-02 07:59
ХААИС-ИЙН ПРОФЕССОР БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨСЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
newsImage
2022-11-01 06:48
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-10-24 01:24
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-МАЛ АЖ АХУЙ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО
newsImage
2022-10-20 06:35
“БӨӨРӨНХИЙ СОНГИНЫН ИРЭЭДҮЙТЭЙ СОРТЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ" ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
newsImage
2022-10-20 06:29
2022 ОНЫ НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
newsImage
2022-09-21 08:06
“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН БОЛОВСРОЛ, ЭКСТЕЙНШН, БОЛОВСОН ХҮЧИН” УУЛЗАЛТ БОЛЛОО
newsImage
2022-08-18 12:49
"МАЛ АЖ АХУЙН ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ" ТӨСӨЛ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА
newsImage
2022-07-06 08:49
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХҮНСНИЙ САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:53
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА БА ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
newsImage
2022-06-13 05:42
МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
newsImage
2022-06-13 05:39
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ , АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ГАЗАР ТАРИАЛАН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
newsImage
2022-06-13 05:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД
newsImage
2022-06-13 05:33
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ТАНАА
newsImage
2022-06-13 05:30
Монгол Улсын зөвлөх агрономич, Сэнжит-Оюу ХХК-ийн захирал Ц.Оюунчимэг: МАНАЙ ОРНЫ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД НАРЛАГ ХҮЛЭМЖ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ
newsImage
2022-06-13 05:22
БОЙЖУУЛСАН ТӨЛ 2021 ОНД 20.3 САЯ БОЛЖ, БОЙЖИЛТЫН ХУВЬ 92.3% БАЙНА
newsImage
2022-06-13 05:13
МАХ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
newsImage
2022-06-13 05:04
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА
newsImage
2022-06-13 05:02
МАЛЫН ТОО 67.3 САЯ БОЛЖЬ ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-06-02 08:20
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
newsImage
2022-05-24 07:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-05-12 06:49
ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТӨСЛИЙНХӨН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2022-05-09 09:47
ХААИС-ИЙН ГАРААНЫ КОМПАНИУД ЭРДЭНЭТ ХОТЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДААЛНА
newsImage
2022-05-09 09:30
ХАМТРАН АЖИЛЛАЖ УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АЖУЙГ ХӨГЖҮҮЛНЭ
newsImage
2022-04-04 08:34
ОРХОН АЙМГИЙН ЗДТГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ САНАМЖ БИЧГИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛАА ТОДОРХОЙЛЛОО
newsImage
2022-03-10 09:08
МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ V ЧУУЛГАН ГАЗАР ТАРИАЛАН - ХАМТЫН ШИЙДЭЛ НЭРИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-02-11 04:30
МАЛЫН ТОО 2021 ОНД 67.3 САЯ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-01-20 11:15
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, СУДАЛДАА ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БАТАЛГААЖУУЛЛАА
newsImage
2021-11-25 03:02
-
newsImage
2021-11-14 05:17
ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ УРГАМЛЫН ҮРИЙН ЭКОЛОГИЙН ЛАБОРАТОРИ НЭЭЛЭЭ
newsImage
2021-10-12 06:33
ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ АСУУДАЛ
newsImage
2021-10-12 06:19
2021 ОНЫ ТАРИА ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БА ОНЦЛОГ
newsImage
2021-04-17 06:00
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ, БНСУ-ЫН КОПИА МОНГОЛ ТӨВ ХАМТАРСАН ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
newsImage
2021-04-17 05:49
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-16 02:21
ОХУ, МОНГОЛ УЛСЫН СУДЛААЧИД БҮС НУТГИЙН ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-07 12:27
Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
newsImage
2021-01-19 01:52
Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа
newsImage
2020-11-10 06:59
"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ -2020" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
newsImage
2020-11-06 09:38
"ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-10-20 10:43
"Малын бэлчээрийн гуурст ургамал" номын нээлт боллоо
newsImage
2020-10-06 06:00
"БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НЭГЖ" ОЛОН НИЙТИЙН ӨМЧИТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА
newsImage
2020-10-01 09:42
ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА
newsImage
2020-10-01 08:13
“УХААЛАГ УСАЛГАА - УРГАЦЫН АМЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-09-29 10:50
ХӨРС ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫГ НЭГТГЭХЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
newsImage
2020-09-29 09:47
"АТАР-60 ЖИМС ЖИМСГЭНЭ СУДЛАЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭН, ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
newsImage
2020-09-29 09:30
АЛСЫГ ХАРЪЯ, ОРГАНИКИЙГ СОНГОЁ уриатай “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙН СҮЛЖЭЭ” СУРГАЛТ БОЛЛОО
newsImage
2020-09-29 08:24
Эх оронч худалдан авалтыг дэмжих жил болголоо
newsImage
2020-09-29 05:05
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо
newsImage
2020-05-21 02:56
Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-21 02:44
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-17 06:30
"Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл" номыг туурвилаа
newsImage
2020-05-13 09:43
Б.Дорж: Буурцагт ургамлуудыг буудайтай хамт таривал хөрс сайжирна
newsImage
2020-05-13 09:26
БНХАУ-ын /Манжуур/ Хойд Бүсийн Олон Улсын Шинжлэх Ухаан, Технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнд 2019.09.10-наас 12-ны өдрүүдэд оролцлоо
newsImage
2020-05-13 08:00
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх нь” сэдэвтэй уулзалт, семинар болж өнгөрлөө
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.