Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл Хѳдѳѳ аж ахуйн их сургууль болон Өмнөд Солонгосын Орон нутгийн хѳгжлийн агентлагтай хамтран “Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвтэй уулзалт, семинар 7 дугаар сарын 2-нд зохион байгууллаа.
Энэхүү уулзалтанд оролцогчид хѳдѳѳ аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулах, шинэ санаа, тѳслѳѳ танилцуулах, түүн дээрээ үндэслэн бодит бизнесийн загварыг бий болгох, Өмнөд Солонгосын зөвлөхүүдээс зөвлөгөө авах, туршлага солилцлоо. Монголын хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаанд суурилсан ухаалаг технологийг нэвтрүүлснээр ард иргэд, цаашлаад улсын эдийн засагт тулгуур болох алсын зорилгын хүрээнд зохион байгуулсан юм. Мөн залуу бизнес эрхлэгчдийг хөдөө аж ахуйн салбарт ухаалаг газар тариалан, ухаалаг мал аж ахуйд нэвтрүүлэх явдал юм.
“Хөдөө аж ахуйн салбарт залуу бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжих, сүүлийн үеийн технологийг хэрхэн нэвтрүүлэх талаар ярилцаж, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй эрдэмтэн профессорууд өөрсдийн төслүүдээ дараах сэдвийн хүрээнд танилцуулсан.
Үүнд: