"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ -2020" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО

О. Отгондэлгэр
2020-11-10 06:59

        Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтаж Шинжлэх ухаан технологийн сан /ШУТС/ болон ХААИС-ийн санхүүжилтээр тус сургуулийн профессор багш нарын удирдан хэрэгжүүлж буй судалгааны төслийн үр дүнг олон нийтэд сурталчлах зорилготой “Шинжлэх ухаан, технологи, инновац-2020” нээлттэй өдөрлөгийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ХААИС дээр зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр төслийн судалгааны багууд хэрэгжүүлж буй судалгааны ажлын явц, гарсан үр дүнг нээлттэй танилцуулж, харилцан туршлага хуваалцаж, цаашдын судалгааны ажилдаа анхаарах зүйл, салбар дундын судалгааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

      Өнөөдрийн байдлаар ХААИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн профессор багш нарын хувьд  ШУТС-ийн захиалгат 9,  инновацын болон технологи зүгшрүүлэлтийн 9, суурь судалгааны 7, ХХААХҮ-ийн сайдын грант 3, ХААИС-ийн санхүүжилттэй 8, нийт 37 төслийг 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Эдгээр төслөөс 21 төслийн үр дүнг олон нийтэд нээлттэй танилцуулав. Үүнээс гадна Швейцарын хөгжлийн агентлаг, Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA),БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA) зэрэг олон улсын байгууллагын санхүүжилтээр 60 гаруй төслийг 40 гаруй  тэрбум төгрөгийн санхүүжилтээр, тус их сургуулийн профессор багш нар амжилттай хэрэгжүүлж байна. 

Судалгааны төслүүдийн зарим үр дүнгээс дурдвал:

      Доктор О.Баатарцогт удирдагчтай “Монгол Улсын махны чиглэлийн үхрийн удам зүйн үнэлгээг хийх, монгол махны тодорхой генийг молекул биологийн аргаар тогтоох судалгаа” сэдэвт ХХААХҮЯ-ны захиалгат төслийн судалгааны ажлын хүрээнд малд удам зүйн үнэлгээ хийх аргачлалын зөвлөмж, гарын авлагыг боловсруулсан байна. Тус гарын авлагад малын ашиг шимийн гадаад шинж тэмдгийн илрэлийн үзүүлэлтэд суурилан малын гарваль, үүлдэрлэг байдлыг тодорхойлж, малын ашиг шимд нөлөөлөгч шинж бүрийн 1). эдийн засгийн ач холбогдол (эдийн засгийн харьцангуй үнэлэмж) 2). фенохэвшлийн нийт хувьсалд удамшлаар нөхцөлдсөн хувьслын хэмжээ (удамшилт) 3). бусад шинжтэй холбогдох удамшлын ба орчны харилцан хамаарал тодорхой байхаар удам зүйн үнэлгээг хийх зөвлөмжийг тусгасан нь үржил, селекцийн ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болжээ. Мөн  Монгол оронд үржүүлж буй нутгийн болон нутагшуулан үржүүлж буй махны чиглэлийн үхрийн махны шинж чанарыг нөхцөлдүүлэгч MC1R, FASN болон CAST генүүдийг PCR-RFLP аргаар MspI, HpaII , MscI  таслагч энзимүүдээр үйлчлүүлэн илрүүлэх судалгааг гүйцэтгэж, судалгааны ажлын үр дүнгээр “Genetic diversity analysis of Mongolian native cattle and other cattle breeds based on microsatellite marker” өгүүллийг Genetics and Molecular Research”  сэтгүүлд  2019 онд нийтлүүлсэн байна.

      Доктор, профессор Б.Баттөр удирдагчтай “Хүнсээр дамжин халдварладаг эмгэг төрүүлэгч илрүүлэх дэвшилтэт аргыг нэвтрүүлж, хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх” сэдэвт Монгол-Хятад улсын хамтарсан төслийн үр дүнд хүнсээр дамжин халдварладаг токсоплазмаг хүнсэнд хэрэглэгдэж буй маханд молекул биологийн аргаар илрүүлэх дэвшилтэт (ПГУ, LAMP-PCR)аргын судалгааг гүйцэтгэж, урвалын үндсэн нөхцөл тогтоогдсон байна. Түүнчлэн хүнсэнд хэрэглэгдэж буй үхэр, гахай, адуу, хонины маханд Taena saginata-ын COX1 генийн дараалалд тулгуурласан T1,F,R праймер ашиглаж ПГУ-ын шинжилгээг хийжээ. Цистицеркозыг оношлох ПГУ-ын арга боловсруулан ЛАМП-ПГУ-ын аргыг мөн тогтворжуулан, техникийн баталгаажилт хийгдсэн байна.

      Мөн доктор, профессор Б.Баттөр удирдагчтай “Адууны нийлүүлгийн өвчний оношлуур, эмийн үйлдвэрлэл, технологийн туршилт, зүгшрүүлэлт” инновацын төслийн хүрээнд адууны нийлүүлгийн өвчнийг оношлогоонд орчин үеийн биотехнологийн дэвшил дээр суурилсан рекомбинант эсрэгтөрөгч бүхий фермент холбох эсрэг биеийн урвал (ФХЭБУ)-ын оношлуур-45 цомог, Түргэн оношлуур нийт 12500 ширхэгийг өөрийн оронд үйлдвэрлэж сүүлийн 2 жилд УМЭАЦТЛ болон аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораториудад нийлүүлсэн байна. Уг өвчнийг эмчлэх, импортын эм бэлдмэлүүдтэй ижил үйлдэл бүхий эмийн бэлдмэл үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх судалгааны хүрээнд адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийн эсрэг өндөр идэвхтэй дээрх 2 эмийн технологи, идэвхийн судалгааг бүрэн хийж гүйцэтгээд байна. Цаашид Мал эмнэлгийн үйлдвэрлэгчийн фармакопейн өгүүллийг батлуулахаар ажиллаж байна.

      Доктор, дэд профессор Т.Балдан удирдагчтай “Үхэр сарлагийн өндгөн эсийг гадна орчинд өсгөвөрлөх, үр тогтоох, шилжүүлэн суулгах технологи” сэдэвт, 2019-2021 онуудад хэрэгжих, ХХААХҮЯ-ны захиалгат төслийн хүрээнд Малын удмын сангийн үндэсний төвд  чанарын шаардлага хангасан Монгол сарлагийн гүн хөлдөөсөн, сайн чанарын гүн хөлдөөсөн үр шаардлагатай байсан тул Малын удмын сангийн үндэсний төвийн мэргэжилтнүүдтэй хамтран 8 дугаар сарын 25-30, 9 дүгээр сарын 26-наас 10-р сарын 02-ны хооронд сарлагийн бухнаас үр авах, гүн хөлдөөж хадгалах ажлыг хийж гүйцэтгэжээ.

      Доктор, дэд профессор Г.Гэрэлцэцэг, “Бэлчээрийн монгол малын маханд агуулагдах зэрэгцээ холбоот линолейны хүчил (ЗХЛХ)-ийггүзээний тэжээл боловсруулалттай холбон судлах нь” сэдэвт суурь судалгааны үр дүнд хүний эрүүл мэндэд олон талын эерэг нөлөөтэй зэрэгцээ холбоот линолейний хүчил нь бэлчээрийн монгол хонины маханд малын насны дагуу болон булчин мах, өөхөн эдийн анатомийн байршлаас хамааран харилцан адилгүй  агуулагдаж байгааг тогтоожээ. Өөхөн эдэд энэхүү хүчлийг авч үзэхэд  хонины сүүлэнд, ялангуяа хурганы сүүлэнд 16-23 mg\g буюу хамгийн ихээр агуулагдах ба түүний нийлэгжилтэд чухал нөлөөтэй Δ9-десатураза фермент ч мөн хурганы сүүлний өөхөнд  5.05±0.35 ng/ml  байгаа нь бусад насны хониныхоос харьцангуй өндөр байгаа нь илэрчээ. Булчин махны ЗХЛХ-ийн агууламж нь хонины насаар авч үзвэл шүдлэн хонины маханд хамгийн их агуулагдаж байгааг төслийн багийнхан тогтоосон нь бэлчээрийн Монгол малын махны үнэ цэнийг нэмэгдүүлэх, улмаар экспортыг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй үр дүн болсон байна.

   Доктор М.Нарангэрэл удирдагчтай “Шар сүүгээр пробиотик ундаа, талх үйлдвэрлэх технологи” сэдэвт инновацын төслийн хүрээнд айраг, тараг, нэрс, аньс  жимсний дээжээс сүүн хүчлийн бактерийг тодорхойлж, ялган авсан өсгөвөрүүдийг NCBI-ийн генийн санд бүртгүүлжээ. Мөн шар сүүний ундаа болон талхны тус бүр 4 хувилбар бүхий лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт хийгдсэн бүтээгдэхүүний дээжээс танилцуулж олон нийтийн талархлыг хүлээлээ. Төслийн үр дүнд технологийн 4 заавар боловсруулж, баталгаажуулсны зэрэгцээ эрдэм шинжилгээний 4 өгүүлэл нийтлүүлж, нийтийн хүртээл болгожээ.   

      Тус их сургуулийн санхүүжилтээр дэд профессор Д.Ундармаа ахлагчтай багийн хэрэгжүүлсэн “Ургамлын пестицид бэлтгэх технологи” сэдэвт төслийн хүрээнд Монгол оронд ургадаг эмт шинж чанар бүхий зарим ургамлын пестицид шинж чанарыг тогтоож, улмаар хөнөөлт организм (хөнөөлт хачиг, шавж, ургамлын өвчин)-той тэмцэх зориулалттай ургамлын пестицид (botanical pesticide) бэлтгэх арга, технологийг боловруулсан байна. Тухайлбал: Таримал их шүүдэргэнэ ургамлыг усан, спиртэн ханд, нийлбэр алкалойд, ургамлын саван зэрэг хэлбэрээр бэлтгэн ургамлын бөөс (Brevicoryne brassicae, Myzodes brassicae), трипс (Thrips. tabaci),  хоёр толбот шүлхий хачиг (Tetranychus urticae)  зэрэг  үе хөлтөн хөнөөлт организмын эсрэг туршихад тоорын бөөсийг их шүүдэргэний усан ханд 75.3-91.3%, тамхины трипсийг 80%, хоёр толбот шүлхий хачгийг 70%, харин нийлбэр алкалойд нь байцааны бөөсийг 100%, их шүүдэргэнэ ургамлын савангийн 1%-10% уусмал нь 69-100%-иар тоорын бөөсийг үхүүлсэн байна. Харин байгалийн хар лантанз ургамлын усан бэлдмэл нь тоорын бөөсийг 60-90%, тамхины трипсийг 95%, хоёр толбот шүлхий хачгийг 47.6%, харин морин шарилж ургамлын усан бэлдмэл нь тоорын бөөсийг 66.6-74.6%-иар үхүүлсэнээс үзэхэд эдгээр ургамал нь өндөр инсектицид үйлчлэлтэйг болохыг тогтоосон байна. Мөн эдгээр ургамал нь бактери, мөөгөнцрийн эсрэг фунгицид үйлчлэлтэй болохыг  илрүүллээ.

       Ийнхүү уг өдөрлөг, профессор багш нарын удирдан хэрэгжүүлж буй судалгааны үр дүнг эрдмийн хамт олон, оюутан залуучуудад нээлттэй танилцуулах боломж олгосон, судлаачдын хувьд харилцан бие биенээсээ суралцаж, туршлага хуримтлуулсан, цаашдын судалгааны чиглэлийг тогтооход үр нөлөөтэй чухал арга хэмжээ болсныг профессор багш нар, судлаачид онцолж байлаа.

 

newsImage
2022-12-06 06:46
“МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
newsImage
2022-12-06 06:18
НЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ОЮУТНУУД НЭГДЭЖ БАЙНА
newsImage
2022-12-02 01:47
"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" ШИНЖЛЭХ УХААНЫ ОРОЛЦОО
newsImage
2022-12-01 07:17
ХААИС ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
newsImage
2022-11-03 01:37
ХААИС-ИЙН ХАРЬЯА ХҮРЭЭЛЭН, ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-11-02 07:59
ХААИС-ИЙН ПРОФЕССОР БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨСЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
newsImage
2022-11-01 06:48
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-10-24 01:24
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-МАЛ АЖ АХУЙ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО
newsImage
2022-10-20 06:35
“БӨӨРӨНХИЙ СОНГИНЫН ИРЭЭДҮЙТЭЙ СОРТЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ" ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
newsImage
2022-10-20 06:29
2022 ОНЫ НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
newsImage
2022-09-21 08:06
“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН БОЛОВСРОЛ, ЭКСТЕЙНШН, БОЛОВСОН ХҮЧИН” УУЛЗАЛТ БОЛЛОО
newsImage
2022-08-18 12:49
"МАЛ АЖ АХУЙН ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ" ТӨСӨЛ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА
newsImage
2022-07-06 08:49
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХҮНСНИЙ САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:53
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА БА ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
newsImage
2022-06-13 05:42
МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
newsImage
2022-06-13 05:39
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ , АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ГАЗАР ТАРИАЛАН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
newsImage
2022-06-13 05:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД
newsImage
2022-06-13 05:33
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ТАНАА
newsImage
2022-06-13 05:30
Монгол Улсын зөвлөх агрономич, Сэнжит-Оюу ХХК-ийн захирал Ц.Оюунчимэг: МАНАЙ ОРНЫ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД НАРЛАГ ХҮЛЭМЖ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ
newsImage
2022-06-13 05:22
БОЙЖУУЛСАН ТӨЛ 2021 ОНД 20.3 САЯ БОЛЖ, БОЙЖИЛТЫН ХУВЬ 92.3% БАЙНА
newsImage
2022-06-13 05:13
МАХ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
newsImage
2022-06-13 05:04
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА
newsImage
2022-06-13 05:02
МАЛЫН ТОО 67.3 САЯ БОЛЖЬ ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-06-02 08:20
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
newsImage
2022-05-24 07:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-05-12 06:49
ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТӨСЛИЙНХӨН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2022-05-09 09:47
ХААИС-ИЙН ГАРААНЫ КОМПАНИУД ЭРДЭНЭТ ХОТЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДААЛНА
newsImage
2022-05-09 09:30
ХАМТРАН АЖИЛЛАЖ УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АЖУЙГ ХӨГЖҮҮЛНЭ
newsImage
2022-04-04 08:34
ОРХОН АЙМГИЙН ЗДТГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ САНАМЖ БИЧГИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛАА ТОДОРХОЙЛЛОО
newsImage
2022-03-10 09:08
МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ V ЧУУЛГАН ГАЗАР ТАРИАЛАН - ХАМТЫН ШИЙДЭЛ НЭРИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-02-11 04:30
МАЛЫН ТОО 2021 ОНД 67.3 САЯ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-01-20 11:15
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, СУДАЛДАА ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БАТАЛГААЖУУЛЛАА
newsImage
2021-11-25 03:02
-
newsImage
2021-11-14 05:17
ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ УРГАМЛЫН ҮРИЙН ЭКОЛОГИЙН ЛАБОРАТОРИ НЭЭЛЭЭ
newsImage
2021-11-09 02:49
МОНГОЛ-ХЯТАДЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2021-10-12 06:33
ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ АСУУДАЛ
newsImage
2021-10-12 06:19
2021 ОНЫ ТАРИА ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БА ОНЦЛОГ
newsImage
2021-04-17 06:00
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ, БНСУ-ЫН КОПИА МОНГОЛ ТӨВ ХАМТАРСАН ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
newsImage
2021-04-17 05:49
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-16 02:21
ОХУ, МОНГОЛ УЛСЫН СУДЛААЧИД БҮС НУТГИЙН ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-07 12:27
Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
newsImage
2021-01-19 01:52
Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа
newsImage
2020-11-06 09:38
"ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-10-20 10:43
"Малын бэлчээрийн гуурст ургамал" номын нээлт боллоо
newsImage
2020-10-06 06:00
"БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НЭГЖ" ОЛОН НИЙТИЙН ӨМЧИТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА
newsImage
2020-10-01 09:42
ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА
newsImage
2020-10-01 08:13
“УХААЛАГ УСАЛГАА - УРГАЦЫН АМЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-09-29 10:50
ХӨРС ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫГ НЭГТГЭХЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
newsImage
2020-09-29 09:47
"АТАР-60 ЖИМС ЖИМСГЭНЭ СУДЛАЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭН, ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
newsImage
2020-09-29 09:30
АЛСЫГ ХАРЪЯ, ОРГАНИКИЙГ СОНГОЁ уриатай “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙН СҮЛЖЭЭ” СУРГАЛТ БОЛЛОО
newsImage
2020-09-29 08:24
Эх оронч худалдан авалтыг дэмжих жил болголоо
newsImage
2020-09-29 05:05
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо
newsImage
2020-05-21 02:56
Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-21 02:44
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-17 06:30
"Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл" номыг туурвилаа
newsImage
2020-05-13 09:43
Б.Дорж: Буурцагт ургамлуудыг буудайтай хамт таривал хөрс сайжирна
newsImage
2020-05-13 09:26
БНХАУ-ын /Манжуур/ Хойд Бүсийн Олон Улсын Шинжлэх Ухаан, Технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнд 2019.09.10-наас 12-ны өдрүүдэд оролцлоо
newsImage
2020-05-13 08:00
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх нь” сэдэвтэй уулзалт, семинар болж өнгөрлөө
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.