ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА БА ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА

О. Отгондэлгэр
2022-06-13 05:53

Профессор Ч.Бямбадорж
Дэд профессор, доктор Г.Энхбаяр
Дэд профессор, доктор Ц.Өлзийбаатар
Доктор Ж.Мөнгөн

 

Европын ХАА-н техникийн ассиосацийн мэдээлснээр (CEMA) дэлхийн хэмжээнд хөдөө аж ахуйн машин, техникийн үйлдвэрлэлийн 31 хувийг Европ, Хойд америк болон БНХАУ тус бүр 26.5 хувийг, харин 16 хувийг бусад улс эзэлдэг байна. Гэхдээ үйлдвэрлэлийн цар хэмжээгээрээ дэлхийн хэмжээнд John Deere (АНУ), CNH industrial (Итали-АНУ), AGCO (АНУ) Claas (Герман), Ази тивд Changthou (БНХАУ), Kubota (Япон) зэрэг корпораци тэргүүлж байна. Нэг сая хүрэхгүй га эргэлтийн талбайд үйлдвэрлэл явуулдаг, жижиг зах зээлтэй Монгол улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд эдгээр үйлдвэрлэгчийн аварга техник бүгд орж ирсэн байна. 
Тодорхой хэлвэл трактор, комбайн, бусад хөдөө аж ахуйн техникийн дилерийн төвүүд болох MSM групп (John Deere), Агромаштех (ОХУ, БНХАУ), Инсада трактрон (Канад, АНУ, Итали), Wagner Аsia equip (АНУ), Аммак MGL (ХБНГУ), Агротрак (ОХУ), ИнТоСэ (Финланд), МБ Инженеринг (Беларус, ОХУ), Agro импорт (БНХАУ), Техникимпорт (Япон) зэрэг компани  идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Орчин үеийн ХАА-н зүтгэх хүчний болон бусад техникийн хөгжил, цаашдын чиг хандлагыг авч үзвэл дараах байдлаар дүгнэж болно. Юуны өмнө зүтгэх хүчний машин ашигладаг ямар ч салбар дизель хөдөлгүүрээс татгалзах боломж одоогоор байхгүй гэдгийг дурдах нь илүүц бизээ. 
Дизель хөдөлгүүрийн чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэмнэлттэй ажиллуулах нь хөдөлгүүрийн хөгжлийн жанжин шугам байсаар ирсэн бөгөөд  хөгжлийн хэтийн төлөв нь материал багтаамжийг багасгах, найдвартай ажиллагааны үзүүлэлтийг дээшлүүлэх, ачааллын болоод тохируулгын төлвийн чанарыг хадгалах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад чиглэж байна. Тухайлбал:
1. Дизель хөдөлгүүрийн цилиндрийн клапаны тоог олшруулсан (4 клапантай) буюу оруулах хоолойн диаметрийг нэмэгдүүлэн олон шатлалтай болон угсраа ажиллагатай, хувьсах даралттай (VGT) завсрын агаарын хөргөлттэй (intercooler) трубокомпрессор тавьсан нь дүүргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ шахалтын зохимжтой үзүүлэлтийг хангаж ачааллын өргөн хүрээнд хурдны өөрчлөлтгүйгээр шаардагдах чадлыг гаргаж хэмнэлттэй ажиллах болжээ.
2. Мөн олон хүчин зүйлийн хамаарлыг нэгэн зэрэг тооцон түлш туршилтыг хамгийн оновчтой байдлаар удирдах электрон систем (EDC, ЕРМ) хэрэглэх болсноор утааны үзүүлэлтийг стандарт хязгаарт барих, түлш зарцуулалтыг багасгах, чадал ба мушгих моментыг орчны нөхцөл, ажлын горимд нийцүүлэн оновчлохын хамт дуу чимээг багасгаж байна. Ийм системүүдэд шатлалтай түлш цацах Common Rail (CRD), насос-форсунк (FLI) систем зэрэг олон өөрчлөлт орж байгаа бөгөөд дээрх өөрчлөлтүүд нь овор хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр чадлыг нь эрс өсгөж байна.
3. Хөдөлгүүрт дизель түлш хэрэглэхээс гадна хий юмуу ургамлын тосны холимог орсон алтернатив түлш хэрэглэх хэмжээ өргөссөний дээр эдэлгээний хугацааг нь бууруулахгүй байж чадаж байна. 
4. Дизель хөдөлгүүрт хэрэглэх тос тосолгооны материалууд ч олон сонголт, хувилбартай  болж байна. 


Шахаж байгаа агаарыг хөргөх систем, зэрэгцээ байрлалтай турбокомпрессортой хөдөлгүүрийн бүдүүвч
1-шахаж байгаа агаар хөргөгч, 2-дамжуулах (by pass) клапан,
3-өндөр даралтын компрессор, 4-бага даралтын компрессор,
5-ажилласан хийн дамжуулах клапан (Wastegate)

Хөдөлгүүрийн хийцэд шинэчлэл, өөрчлөлт хийснээр энгийн хөдөлгүүртэй харьцуулахад дараах давуу талыг бий болгож байна. Жишээлбэл:
- Хөдөлгүүрийн ажиллагааг компьютероор (EPM) удирдах болсноор CASE IH MAGNUM 310 тракторын хөдөлгүүрийн хэвийн чадал 310 м.х байсныг EPM-ийн удидлагаар чадлыг 70 м.х-ээр өсгөн 378 м.х болгосон байдаг
- Мушгих моментын нөөц (Torque rise) 40-50% хүрдэг
- Зөвхөн шахаж байгаа агаарыг замд нь хөргөснөөр (intercooler) чадлыг 15-20% нэмнэ. Шахаж байгаа агаарын температурыг 200 градусаас 50-60 градус хүртэл хөргөнө. 10 градус хөргөхөд чадал 3 хувь өсдөг байна
- Компьютер удирдлагаар түлшийг хоёр удаа нарийвчлал өндөртэй цацдаг болсноор зарцуулалтыг 29% багасгадаг
- Нэг параметртэй хөдөлгүүрээс олон янзын чадал гаргадаг болсон
Ажилласан хийн хорт чанарыг бууруулахын тулд Америкийн (TIER) болон Европын холбоонд EURO систем хэрэглэж эдгээрийг дэлхий дахинаа мөрдөх боллоо. Tier 1 стандарт анх 1994 онд Америкийн EPA (Environmental Protection Agency) байгууллага гаргаж одоо Tier 4, 5 болоод байгаа бол Европын Холбооны улсуудад EURO 4, 5 стандарт бас мөрдөгдөж байна. 
Тухайлбал, EURO 5 стандартаар доорх үндсэн шаардлага тавигддаг.
- Хүхрийн агууламж 1 кг түлшинд 10 мг-аас ихгүй байх. Хүхрийн агууламж их байх нь түлшний тослох чанарыг нэмэгдүүлдэг боловч утаан дахь хорт чанарыг ихэсгэдэг.
- Холимгийн өөрөө авалцах чадварыг илэрхийлдэг цитаны тоо 51 нэгжээс доошгүй (ОХУ-д 45 нэгж байхыг зөвшөөрдөг). 
- Цитаны индекс 45 доошгүй
- Түлшний нягт +15 градуст 820-845 кг/куб.м.
- Усны агууламж 1 кг-д 200 мг-аас ихгүй.
Тунадас, кинетик зуурамтгай чанар, бохирдол (1 кг-д 25 г-аас ихгүй), булингартах температур зэрэг 20 гаруй үзүүлэлт байдаг.
Энэхүү шаардлагыг хангах зорилгоор хөдөлгүүр үйлдвэрлэгчид бас олон төрлийн шийдэл олоод байна. Жишээ нь:
- Катализатор, тортогны шүүлтүүр (DPF) тавих
- Ажилласан хийг сорж буй агаартай хэсэгчлэн буцааж холих. Энэ нь ажилласан хийн хорт чанарыг багасгах, ажилласан хийтэй хамт агаарт цацагдах хорт бодисыг бууруулна
- Картерт орсон хийг агааржуулах буюу бензиний уурыг шингээх систем хэрэглэх (автомашинд) 
- Ажилласан хийг саармагжуулах бодис хэрэглэх. Америкийн гарал үүсэлтэй DEF, Европын Холбооны  AdBlue шингэнийг энэ зорилгоор ашиглаж байна. Кубота үйлдвэрийн 21 м.х. чадалтай В2320 тракторын DEF хийх сав нь 1 л, 135 м.х чадалтай М135А тракторт 6.1 л байдаг бол CASE IH MAGNUM 310 тракторт 99 л багтаамжтай бол Т9.435 тракторынх 159 л байдаг байна.
Тракторын шинэчлэл, хөгжилд дараах хандлага зонхилж байна. Үүнд: 
- Тракторын хийцийн сайжруулалт улам төгөлдөржиж нэг ангиллын тракторын хөдөлгүүрийг олон төрлийн чадалтай үйлдвэрлэж байна. Тракторын чадлын хэмжээ 250 м.х-ээс ихсэх хандлага нэмэгдэж байна. Зөвхөн John Deere компани гэхэд тракторын 30 гаруй суурь загвартай хийгээд 25-30 м.х-тэйгээс эхлэн 500-600 м.х чадалтай бүх төрлийн тракторыг зах зээлд санал болгож байна. 350 м.х дээш чадалтай трактор нь саланги нугасан аралтай, хойд урд дугуй нь ижил хэмжээтэй байна.




1. Хүч дамжуулах ангийн хийцэд эрс өөрчлөлт гарч гидростатикаас гидродинамик тал руугаа шилжиж байна. Варио CVT хурдны хайрцаг хэрэглэж (Fendt) эхэллээ. Чадал ихтэй тракторын явах ангийг залгаж салгадаг (part time), байнгын залгаатай (full time), автомат (automatic on demand) гэсэн гурав, дөрвөн төрлөөр дөрвөн дугуй нь хөтөлдөг хийцтэй үйлдвэрлэж байгаа бөгөөд хий эргэлтийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрэх тохиолдолд автоматаар 4WD горимд шилждэг, хөтлөх дугуйн жинг нэмэгдүүлдэг болсон байна. Тракторын хөдөлгүүрийн чадал нэмэгдэж зүтгэх хүч ихсэхийн зэрэгцээ жин нь ихсэх учраас хөрсөнд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор дугуйг хоёр, гурваар давхарлах, тэнхлэгүүд дээр очих ачааллыг тэнцүүлэх, дугуйны хийн даралтын хэмжээг 1.6 бар-аас хэтрүүлэхгүй байх зэрэг олон шийдэл, хийцийг боловсруулан хэрэглэдэг болжээ.
2. Тракторын жолоодлогод электрон систем, бүхээгийн компьютер хэрэглэх нь нэмэгдэж, талбайн ажилд GPS хэрэглэх нь хэвийн үзэгдэл боллоо.

Т9.450  4WD тракторын өнгөт дэлгэц бүхий бүхээгийн удирдлагын систем

3. Хүнд тракторын хөрсөнд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор дугуйг давхарлах, гуравлах, резинэн гинжтэй тавих, улмаар хийн даралтыг нь бууруулж байгаагаас гадна дугуйн хий эргэлтийг тохируулдаг хяналтын систем нэвтэрч байна.
4. Технологийн ажил гүйцэтгэхэд удирдлага хяналтын электрон мэдээлэгч, компьютерын систем өргөн ашиглаж байна.
5. Тракторчийн зөвхөн оператор байдлаар ажиллах нөхцөл улам дээшилжээ.
6. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх хураалтын хугацааг богиносгох үүднээс үр тариа хураах комбайны нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж байна.
Хөрс боловсруулах, үрлэх машины хөгжил технологио даган өөрчлөгдөж байна. Хөрсийг суман хошуутай сийрүүлүүрээр боловсруулах, түүнийг оролцуулсан цомхотгосон технологи хэрэглэснээр машин талбайд олон дахин явж хөрсийг дагтаршуулах, хөнгөн хэсгийг хийсгэх явдлыг бууруулж болох ба агротехникийн хувьд нэгтгэж болох ажлуудыг нэг мөр гүйцэтгэх, тухайлбал үр тарианы таримлын тариалалтыг шууд хийх замаар талбайг олон дахин хөдөлгөж бүтцийг алдагдуулдаг, чийгийн хангамжийг багасгадаг сөрөг нөлөөг арилгах боломжтой болов. Хог ургамалтай химийн аргаар тэмцэх нь талбайг олон хөдөлгөхийг цөөрүүлэх, хөдөлмөр, материалын зардлыг багасгах, машины эдэлгээний нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг хөгжингүй орнуудын туршлага харуулж, ийм технологийг манай газар тариаланд нутагшуулж байна.
Талбайг урьдчилан боловсруулахгүйгээр шууд тарих зориулалттай үрлүүр нь  хөрсийг хөндөж байгаа байдлаараа технологийнхоо ялгааг харуулах ба  цант, ярагч буюу цүүц маягийн хошуутай, суман хошуутай гэсэн үндсэн гурван төрлийн сошниктой байна.
Нэг цант сошниктой (A зураг) үрлүүр нь ихэвчлэн тэглэх технологийн зориулалтаар үр тариа, жижиг үрт таримлыг тарихад хэрэглэгдэх ба хөдөлгөөний чиглэлд 7O давших өнцөг үүсгэж өнхөрдөг нэг том цантай. Дан цан нь хэрчих хутганы үүрэг гүйцэтгэх ба үр унахад зориулсан нарийн зурвасыг хөрсөнд ярж гаргана. Ийм төрлийн үрлүүрийн нэг хэлбэр нь зэрэгцсэн хоёр цангийн хооронд бордоог туузалж хийх цан тавьсан байдаг. Үр бордоог хөрсөнд өөрийнх нь урсгалаар юмуу хийн үлээлтээр оруулна.
Хөрсний хөндөлтийг багасгах үүднээс эгнээ бүрийг дагаж булддаг, мөн үр суух гүнийг тохируулдаг цагираг юмуу дугуй бул угсарсан байдаг.





Монголын газар тариаланд хэрэглэж байгаа үрлүүрийн сошникийн төрлүүд

Үрлэх цангууд нь аралдаа хоёр эгнээгээр байрладаг ба бордоо хийх цан нь үрлэх цангийнхаа урд талд байрладаг. Салангад хос цант зүсэгч сошниктой үрлүүр нь хос цантай  энгийн үрлүүрийг сайжруулахад гарсан хувилбар юм. Хоёр цангийн нэг нөгөөгийнхөө урд талд 2.5 см зайтай байрлана. Урд талын цан хэрчигч хутганы үүрэг гүйцэтгэж ургамлын үлдэгдлийг таслах ба арын цангийн хөрсөнд шигдэх боломжийг нэмэгдүүлнэ. Урд талын цан хурц иртэй байх тусам ургамлын үлдэгдлийг сайн хэрчинэ.

Хөрс хөндөлтийг багасгахын тулд цангуудын хооронд хурц өнцөг үүсгэж байрлуулна. Үрлүүр нь цангийн даралтын хүчээр хөрс, ургамлын үлдэгдэлд үйлчлэх ба гүн тааруулах, шигдэлтийг сайжруулахын тулд тохируулагч дугуйтай байна. Ийм үрлүүрээр тарьсан талбайн эгнээ хооронд хог ургамал бага ургадаг байна. Харин үрлүүрийн ажиллагааг улам сайн болгохын тулд сүрэл, лайг маш сайн тараасан байх шаардлагатай.
Салангид хос цант нэг мөр гаргадаг сошниктой (4-р зургийн б) үрлүүр ургамлын үлдэгдэлгүй буюу гадаргууг нь урьдчилан боловсруулсан талбайд үр тарианы таримлын үр суулгах зориулалттай. Ийм загварын үрлүүрийн төлөөлөл нь манай газар тариаланд өргөн хэрэглэдэг СЗП-3.6 маягийн үрлүүр, мөн Америк загварын Санфловер (Sun flower) үрлүүр юм. Хос цант сошниктой үрлүүр зөвхөн механик аргаар уриншилсан эсвэл гадаргуудаа ургамлын үлдэгдэлгүй болгож бэлдсэн талбайд 5-8 см гүнд үрлэх чадвартай байдаг. Гэхдээ Санфловер үрлүүр нь тэглэх технологийн зориулалттай гэсэн тодорхойлолттой байдаг боловч одоогоор манай нөхцөлд түүний давуу талыг баталж чадаагүй байна.
Харин Санфловер үрлүүр бол 38 см голчтой 3.5 мм зузаантай хос цантай юм. Энэ үрлүүрийн үрийн бункер нь нийтдээ 3 тонн багтаамжтай, авцын өргөн нь 9 м, үрийг эгнээ хооронд 19 см зайтай үрлэдэг. Sunflower үрлүүрт элэгдсэн хос цанг ойртуулахын тулд голд нь байрласан хавтгай даравчаас авдаг.
Ярагч хошуу бүхий сошниктой (4-р зургийн в)  үрлүүр урьдчилан боловсруулаагүй, гадаргуудаа ургамлын үлдэгдэл ихтэй талбайд шууд тарих, өөрөөр хэлбэл, тэглэх технологийн зориулалттай Мorris, Gase IH ATX, Bourgault, John Deere зэрэг загварын хийн үрлүүрүүдийн үндсэн загвар юм. Ийм төрлийн үрлүүрийн ажиллах чадварт түүний эгнээний тоо, эгнээ хоорондын зай, арлын тоо, тулгуурын пүршлэх (хамгаалах) чадвар нөлөөлдөг. Цүүцэн болон үзгэн, бүргэдийн хоншоор хэлбэрийн ийм ярагч хошуу бүхий сошниктой үрлүүрийг сонгосон тохиолдолд талбайн гадаргууд байгаа ургамлын үлдэгдлийг хөдөлгөхгүй үлдээх явдал чухал байдаг. Хошуу нь арал дээрээ гурав, таван эгнээгээр байрладаг үрлүүрийн сошник нь хоёр эгнээтэй үрлүүрээс сааталгүй ажиллах чадвараараа илүү юм. Жишээлбэл, Моррис загварын Concept 2000 хийн үрлүүрийн нэг ба хоёрдугаар эгнээний хоорондох зай 68.6 см, хоёр ба гуравдугаар эгнээний хооронд 78.7 см, гурав ба дөрөвдүгээр эгнээний хооронд 101.6 см байвал зохистой байдаг. Gase IH ATX 400 загварын хийн үрлүүрийн ярагч хошуунууд арал дээрээ дөрвөн эгнээгээр байрлаж эгнээ хооронд 25.4 см зайтай үрийг суулгана.  
Эгнээ хоорондын зай болон арлаас газар хүрэх зай хол байх тусам түүний арал доогуур ургамлын үлдэгдэл чөлөөтэй нэвтэрч гарах боломжтой. 
Моррис, Cаsе IH ATX, Bourgault хийцийн хийн үрлүүрийн ажиллах үндсэн зарчим ижил боловч хийцийн олон сонголттой байдаг. Үүнд:
Эгнээ хоорондын зай 19.0  25.4 30.5
Сошникийн тоо  (14.94 м өргөнтэй үед)           79 60 49
3 секцтэй аралтай бол 8.84 10.36 11.89
5 секцтэй аралтай бол 14.94 16.77 18.29

Ярагч хошуу бүхий үрлүүр нь үрийг нэг нэг цоргоор юмуу салаа цоргоор хөрсөнд байрлуулна. Хэрэв үрлэх үедээ бордоог хөрсөнд хийвэл цоргоор гоожсон үрийн эгнээ хооронд, эсвэл үндсэн хоёр эгнээний хооронд, мөн үр байрласан үеийн доод далд байрлуулдаг. 
Ажлын хурдны хэмжээг бас хязгаарлах шаардлага гардаг. Ийм төрлийн үрлүүрийн хошууны шилбэ буюу тулгуур нь саад тээглэх тохиолдолд пүршлэх уян хатан чадвартай байдаг.
Суман хошуу бүхий сошниктой (4-р зургийн г)  үрлүүр нь манай орны газар тариаланд түгээмэл хэрэглэгдэж байгаа хийгээд Мorris, Bourgault зэрэг өндөр бүтээмжтэй, хийн үрлүүрийг ихэвчлэн суман хошуу бүхий сошниктой хэрэглэж байгаа юм.
Өргөн авцтай хийн үрлүүр нь гурав, дөрвөн эгнээгээр байрласан суман хошуут сошникуудтай байх учраас үрлэх гүний хэмжээнд хөрсийг сийрүүлээд үрлэсний дараа (бордоог зэрэг хийж болно) мөр даран булддаг. Өргөн авцтай боловч олон секцээр хоорондоо холбогддог болохоор газрын гадаргуугийн өөг сайн дагаж жигд гүнд тарих боломжтой. Тээврийн үед тракторч бүхээг дотроосоо удирдан эвхэж авсаархан болгоно.  Bourgault  үйлдвэрийн суман хошууг  100, 140, 180, 230, 330, 420 мм гэх мэт олон хувилбартай авцын өргөнтэй, 6 мм, 8 мм хэмжээтэй зузаан гангаар хийсэн байдаг нь тухайн бүс нутгийн болон сум орны хөрс, ургамлын онцлогтоо тохируулж сонгож авах бололцоо олгодог. 
Монгол улсын газар тариаланд суман хошуу бүхий сошниктой, Оросын Сибирийн машины үйлдвэрийн механик үрлүүрийг  хамгийн түгээмэл хэрэглэдэг.
Орос загварын үрлүүр-сийрүүлүүр нь суман хошуут сошник, катушкин үрлэх аппарат, үрийн хоолой, цагирган бул гэсэн үндсэн ажлын эд ангиудаас бүрдэнэ. Механик үрлүүр нь хийн үрлүүрийн адил хөрсийг урьдчилан үрлэх гүнд нь сийрүүлэх ба ихэвчлэн цацруулагчтай суман хошуу хэрэглэж үрийг 18-20 см өргөн зурвасаар үрлээд араас нь нийтэд нь юмуу мөр дагаж булдана. Хэрэв шаантган бултай юмуу резинэн гадаргуутай жижиг бултай үрлүүр-сийрүүлүүр хэрэглэж байгаа бол ийм бул үрлэсэн мөр бүрийг дагаж булддаг. 
Үр тариа хураах комбайны хүч чадал улам өсөж, ажиллагаа нь автоматжиж байна. Цайруулах аппарат нь хүрдэт, роторт, холимог (hybrid) гэсэн гурван төрөл байгаа ба хийц ажиллагаа нь улам төгөлдөржиж байна. Хийцийн сайжруулалт, технологийн ажиллагааны ухаалаг менежментээс үүдэн цайруулах ангиас гарах будааны хаягдлын зөвшөөрөгдөх хэмжээ урьд өмнө нь 1.5 хувь байсныг одоо 1.0 хувь болгосон байна.


Цайруулах аппаратын хийцээс хамаарч будааны хаягдал өөрчлөгдөх төлөв

Дэлхийн том үйлдвэрүүд үр тариа хураах комбайны хийц, ажиллагааны шинэчлэхэд дараах чиглэл баримтлаж байна. Үүнд:
- Комбайны бүтээмж, хөдөлгүүрийн чадал улам өсгөх
- Будааны хаягдал буурч, гэмтэл багасгах
- Цаг агаарын янз бүрийн нөхцөлд комбайны технологийн ажиллагаа тогтвотортой байх нөхцлийг хангах
- Комбайнчийн тохилог, тав тухыг хангах, ажлын аюулгүй байдлыг хангах.
- Дугуйн даралтыг бууруулах, бүх дугуйг хөтлөгч болгох болон бусад шийдлээр хөрсөнд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах
- Технологи ажиллагааны хяналт, удирдлагыг электрон систем, компьютер удирдлагаар хангах, үүндээ GPS ашиглаж хураасан будааны хэмжээ, талбайн ургац бусад үзүүлэлтийг тодорхойлох
Үр тариа хураах комбайны гидросистем, хурдны хайрцагт цахилгаан-гидравлик системд шилжиж гар бариул, хөнжүүр мэтийн механик удирдлага халагдаж байна.
Олон төрлийн таримал хураахад элдэв нэмэлт тоноглол хэрэглэх нь багасаж жатка хэрэглэх хүрээ өсөж байна. Тухайлбал, Клаас, Нью Холланд үйлдвэрийн 12 м хүртэл өргөнтэй жатка өргөн хэрэглэгдэх боллоо.
Мөн Клаас үйлдвэрийн APS+ROTO PLUS, APS+HYBRID систем нь бусад том брендүүдэд түгээмэл боллоо. Цайруулах тариа хүрдэнд орохын өмнө APS хүрдийг дамжсанаар улам жигд хуваарилагдаж шилжих хурд нь нэмэгдсэнээр зузаан нь 33% багасаж, бүтээмж нь 20% нэмэгддэг гэж мэргэжилтнүүд нь тайлбарладаг.
Комбайны бункерын хэмжээ улам томорч байна. Клаасын зарим комбайны бункер 12 000 л багтаамжтай, буулгах шнекийн бүтээмж нь 110 л/с болсон.
New Holland үйлдвэрийн СХ 8 загварын хүрдэт цайруулах аппараттай комбайн 360 м.х чадалтай хөдөлгүүртэй, 750 мм гочтой, 1575 мм өргөн цайруулах хүрдтэй, 12 000 л багтаамжтай бункертэй, 120 л/с бүтээмжтэй буулгах шнектэй юм.
Аль ч загварын комбайны цэвэрлэх анги сэгсрэх тавцантай байдаг боловч өндөр хүч чадалтай комбайнуудад сэнсний үлээлттэй нэмэлт шигшүүр тавьж байгаа ба шигшүүртэй хамт радиаль юмуу турбинт сэнс хэрэглэж байна. 20 градус хүртэлх налуу хазгай газар ажиллахад зориулсан 3D системтэй комбайныг Клаас, New Holland зэрэг үйлдвэр гаргаж байна. Хазгай талбайд шигшүүрийн тэгширэлтээс гадна нэмэлт сэгсрэлтээр тариа, хольцын хамт түүний бүх өргөнөөр нь жигд дамждаг.
Хөдөө аж ахуйн машины үйлдвэрүүд эргономикийн асуудалд онцгой анхаардаг болжээ:
- Томоохон фирмүүд 120 м.х дээш хэмжээний чадалтай тракторт жолоодлого, удирдлагын микропроцессорын систем, бүхээгийн компьютер хэрэглэх болов
- Гараар татаж залгаж салгадаг бариулуудын оронд товчлуур, даруулууд орлох болов
- Бүхээг дотор дуу чимээ, доргилтыг багасгах зорилгоор зөөллүүртэй суудал, бүхээгтэй болгох, чимээ дарагч доторлогоо, битүүмжлэл хэрэглэх
- Тракторын тээврийн хурд нэмэгдэж  50 км/цаг болсны дээр Fendt үйлдвэр бүр 65 км/цаг хурдтай трактор санал болгож эхлэв. Ер нь тракторыг гүүшинтэй болгох нь автомашинтай адил зайлшгүй хийц болох төлөвтэй байна.
Ийнхүү мехтроник, электроникийн шинжлэх ухаан ХАА-н техникийн шинэчлэл, цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлдог болсон өнөө үед Инженер, технологийн чиглэлээр суралцагчдад ерөнхий механик, цахилгааны инженерчлэлийн мэдлэг, ур чадвар олгох нь дутагдалтай болсон учраас цаашид дээд, дунд мэргэжлийн боловсролын хүрээнд дараах чиглэлээр шинэчлэл хийх шаардлага тавигдаж байна.

Оператор, механикжуулагчийн төвшинд:

1. Ерөнхий суурь мэдлэг, ур чадвараас гадна тодорхой брендийн техникийг жолоодож ажиллуулж чаддаг, бүхээгийн дэлгэц, технологийн удирдлагын компьютерыг ажиллуулах, хүчний болон технологийн машин багажийн ажиллагаа, явагдаж байгаа процессын явцыг хянах, өөрчилж тохируулах чадвар суусан байх
2. Ажиллаж байгаа техникийн бэлэн байдлыг хангахад чиглэсэн өдөр тутмын болон түүний хийвэл зохих хугацаат үйлчилгээ, хяналтыг бие дааж хийх чадвар суусан байх

Инженерээр суралцагсад:

1. Техникийн ашиглалт, үйлчилгээний зааварчилга, бусад баримт бичгийг ашиглаж чадах хэмжээний англи хэлний мэдлэг эзэмшсэн байх
2. Электроник, механик, цахилгаан системийн хийц, ажиллагааны суурь мэдлэгээс гадна нийтлэг болоод байгаа мехатроникжсон трактор, комбайн, бусад техник тоног төхөөрөмжийн ашиглалтыг үйлдвэрийн шаардлагын дагуу зохион байгуулах, улмаар оношилгоо хийж, гэмтлийг илрүүлэх суурь чадвар эзэмшсэн байх. Бүхээгийн болон зориулалтын компьютер оношилгооны багаж хэрэгслийг ашиглаж, дүгнэлт гаргах чадвартай болсон байх
3. Программ хангамжийн болон механтроникийн мэдлэгтэй, электрон системийг зохион бүтээх, шинэ сэдэл гаргахад ашиглах чадвартай байх. Өөрөөр хэлбэл, оюутан бүр Робокон сонирхогч байх

Их сургууль болон инженер-технологийн сургуульд:

1. Инженерийн хөтөлбөрөөр суралцагсдад зориулан электроник, компьютер программчлал, загварчлал, мэргэжлийн англи хэлний хичээлийн агуулга, багтаамжийг нэмэгдүүлэх
2. Тодорхой хөтөлбөрөөр суралцагсдын сургалтын орчныг одоогийн үйлдвэрлэлийн төвшний хэмжээнд хүртэл хөгжүүлэх. Энэ зорилгоор багш нарын гадаад хэл мэргэжлийн ур чадварыг сайжруулахад зориулан лаборатори, виртуаль орчныг хөгжүүлэх
3. ХААИС, Инженер технологийн сургууль гадаад харилцаагаа улам үр дүнтэй хөгжүүлэх, импортын техникийн нийлүүлэгч дилер компаниудтай хамтран юуны өмнө тодорхой брендийг түшиглэсэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах зэрэг шаардлага, хэрэгцээ бидний өмнө тавигдаж байна.
Эдгээр шаардлагыг өнөөдрийн сургалтын материаллаг орчин, багш нарын төвшинд хэрэгжүүлэх бүрэн боломж хязгаарлагдмал боловч цаашид гадаадын төсөл болон техник импортлогч компаниудтай болон ХАА-н үйлдвэрлэлийн компани аж ахуйнуудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэн хангах боломжтой юм.
   

newsImage
2022-12-06 06:46
“МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
newsImage
2022-12-06 06:18
НЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ОЮУТНУУД НЭГДЭЖ БАЙНА
newsImage
2022-12-02 01:47
"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" ШИНЖЛЭХ УХААНЫ ОРОЛЦОО
newsImage
2022-12-01 07:17
ХААИС ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
newsImage
2022-11-03 01:37
ХААИС-ИЙН ХАРЬЯА ХҮРЭЭЛЭН, ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-11-02 07:59
ХААИС-ИЙН ПРОФЕССОР БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨСЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
newsImage
2022-11-01 06:48
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-10-24 01:24
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-МАЛ АЖ АХУЙ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО
newsImage
2022-10-20 06:35
“БӨӨРӨНХИЙ СОНГИНЫН ИРЭЭДҮЙТЭЙ СОРТЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ" ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
newsImage
2022-10-20 06:29
2022 ОНЫ НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
newsImage
2022-09-21 08:06
“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН БОЛОВСРОЛ, ЭКСТЕЙНШН, БОЛОВСОН ХҮЧИН” УУЛЗАЛТ БОЛЛОО
newsImage
2022-08-18 12:49
"МАЛ АЖ АХУЙН ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ" ТӨСӨЛ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА
newsImage
2022-07-06 08:49
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХҮНСНИЙ САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:42
МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
newsImage
2022-06-13 05:39
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ , АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ГАЗАР ТАРИАЛАН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
newsImage
2022-06-13 05:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД
newsImage
2022-06-13 05:33
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ТАНАА
newsImage
2022-06-13 05:30
Монгол Улсын зөвлөх агрономич, Сэнжит-Оюу ХХК-ийн захирал Ц.Оюунчимэг: МАНАЙ ОРНЫ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД НАРЛАГ ХҮЛЭМЖ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ
newsImage
2022-06-13 05:22
БОЙЖУУЛСАН ТӨЛ 2021 ОНД 20.3 САЯ БОЛЖ, БОЙЖИЛТЫН ХУВЬ 92.3% БАЙНА
newsImage
2022-06-13 05:13
МАХ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
newsImage
2022-06-13 05:04
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА
newsImage
2022-06-13 05:02
МАЛЫН ТОО 67.3 САЯ БОЛЖЬ ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-06-02 08:20
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
newsImage
2022-05-24 07:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-05-12 06:49
ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТӨСЛИЙНХӨН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2022-05-09 09:47
ХААИС-ИЙН ГАРААНЫ КОМПАНИУД ЭРДЭНЭТ ХОТЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДААЛНА
newsImage
2022-05-09 09:30
ХАМТРАН АЖИЛЛАЖ УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АЖУЙГ ХӨГЖҮҮЛНЭ
newsImage
2022-04-04 08:34
ОРХОН АЙМГИЙН ЗДТГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ САНАМЖ БИЧГИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛАА ТОДОРХОЙЛЛОО
newsImage
2022-03-10 09:08
МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ V ЧУУЛГАН ГАЗАР ТАРИАЛАН - ХАМТЫН ШИЙДЭЛ НЭРИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-02-11 04:30
МАЛЫН ТОО 2021 ОНД 67.3 САЯ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-01-20 11:15
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, СУДАЛДАА ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БАТАЛГААЖУУЛЛАА
newsImage
2021-11-25 03:02
-
newsImage
2021-11-14 05:17
ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ УРГАМЛЫН ҮРИЙН ЭКОЛОГИЙН ЛАБОРАТОРИ НЭЭЛЭЭ
newsImage
2021-11-09 02:49
МОНГОЛ-ХЯТАДЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2021-10-12 06:33
ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ АСУУДАЛ
newsImage
2021-10-12 06:19
2021 ОНЫ ТАРИА ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БА ОНЦЛОГ
newsImage
2021-04-17 06:00
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ, БНСУ-ЫН КОПИА МОНГОЛ ТӨВ ХАМТАРСАН ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
newsImage
2021-04-17 05:49
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-16 02:21
ОХУ, МОНГОЛ УЛСЫН СУДЛААЧИД БҮС НУТГИЙН ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-07 12:27
Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
newsImage
2021-01-19 01:52
Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа
newsImage
2020-11-10 06:59
"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ -2020" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
newsImage
2020-11-06 09:38
"ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-10-20 10:43
"Малын бэлчээрийн гуурст ургамал" номын нээлт боллоо
newsImage
2020-10-06 06:00
"БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НЭГЖ" ОЛОН НИЙТИЙН ӨМЧИТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА
newsImage
2020-10-01 09:42
ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА
newsImage
2020-10-01 08:13
“УХААЛАГ УСАЛГАА - УРГАЦЫН АМЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-09-29 10:50
ХӨРС ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫГ НЭГТГЭХЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
newsImage
2020-09-29 09:47
"АТАР-60 ЖИМС ЖИМСГЭНЭ СУДЛАЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭН, ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
newsImage
2020-09-29 09:30
АЛСЫГ ХАРЪЯ, ОРГАНИКИЙГ СОНГОЁ уриатай “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙН СҮЛЖЭЭ” СУРГАЛТ БОЛЛОО
newsImage
2020-09-29 08:24
Эх оронч худалдан авалтыг дэмжих жил болголоо
newsImage
2020-09-29 05:05
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо
newsImage
2020-05-21 02:56
Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-21 02:44
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-17 06:30
"Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл" номыг туурвилаа
newsImage
2020-05-13 09:43
Б.Дорж: Буурцагт ургамлуудыг буудайтай хамт таривал хөрс сайжирна
newsImage
2020-05-13 09:26
БНХАУ-ын /Манжуур/ Хойд Бүсийн Олон Улсын Шинжлэх Ухаан, Технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнд 2019.09.10-наас 12-ны өдрүүдэд оролцлоо
newsImage
2020-05-13 08:00
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх нь” сэдэвтэй уулзалт, семинар болж өнгөрлөө
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.