Монгол-Хятадын технологи дамжуулах төвийн мэдээллийн тэнхимд Хөдөө аж ахуйн их сургуулийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновац хөгжлийн төв, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвтэй хамтын ажиллагаагаа батжуулж цаашдын хамтын ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.
Бүтээлч ажлын хүрээнд
- Монгол малын махыг экспортын чадамжтай, дотоод гадаадын зах зээлд өрсөлдөхүйц брэнд бүтээгдэхүүн бий болгох иж бүрэн судалгаа туршил хийх нэвтрүүлэх
- Мах сүү, хүнсний ногоо гэх мэт хүнсний бүтээгдэхүүн дэх эмийн үлдэгдлийн судалгаа, туршилт хийх хүнсний бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллах
- ХААИС-ийн Агроэкологийн сургуультай хамтран загвар аж ахуйн хөрсөнд шинжилгээ хийлгүүлэх
- Гарааны компаниудыг инкубаторын орчинд бойжуулах, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах
- Арьс ширний төв лабораторид судалгаа, туршилтын чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтан, оюутан суралцагсадын хөнгөлөлттэй сурган чадавхжуулах, туршлага солилцох
- Мэргэжлийн ур чадвар болон зэрэг дээшлүүлэх /Магистр, доктор/ ажилтан, албан хааагчдыг сургалтын хугацаанд хөнгөлөлттэй сургах
- Ноолуур самнах үеийн ямааны тавлаг байдлыг тодорхойлох судалгааны ажилд хамтран гүйцэтгэх
- ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш МУ-ын зөвлөх мал зүйч Т.Ариунболдтой хамтран Төв аймгийн Мөнгөнморьт суманд Сүргийн эргэлтийн төлөвлөлт” хийх, гарын авлага боловсруулж, хэвлүүлэх, “Сүргийн эргэлтийн төлөвлөлт” сэдэвт сургалт зохион байгуулах
- Нэг талаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд богино хугацаанд оруулах туршилт судалгаа хийх
- Хөрсний дээж тодорхойлох, үүнд үндэслэж зөвлөмж боловсруулах
Үйлдвэрлэлд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд
- Хамтарсан үйл ажиллагааны ололт, амжилтын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийж хүртээл болгох
- Эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн бага хурал хамтран зохион байгуулах
- Хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, сургалт баталгаажуулалт хийх, гэрчилгээ олгох
Салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх ажлын хүрээнд
- Салбарын чиглэлээр мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан батлуулах, батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулах
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд баталгаажуулалт хийх, гэрчилгээ олгоход хоёр тал хамтран ажиллахаар боллоо.