АЛСЫГ ХАРЪЯ, ОРГАНИКИЙГ СОНГОЁ уриатай “ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ЦЭНИЙН СҮЛЖЭЭ” СУРГАЛТ БОЛЛОО

О. Отгондэлгэр
2020-09-29 09:30

Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг давж туулах гарц нь төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын төсөл хөтөлбөрийн хамтын ажиллагаа юм. Тус яамнаас Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, НҮБ-ын ХХААБ-ын “Эрх зүйн орчин- бүрэлдэхүүн IV” төсөл, “Адра Монгол” ОУБ-ын “Органик хөдөө аж ахуйн түншлэл” төсөл, Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран “Алсыг харъя, органикийг сонгоё” уриан дор “Органик хүнс үйлдвэрлэгчдийн IV чуулган”, “Органик бүтээгдэхүүний үнэ цэнийн сүлжээ” сэдэвт гурван өдрийн сургалт- дадлагыг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа.
Сургалтаар органик хүнсний маркетингийг хэрхэн үр дүнтэй явуулах, хуурамч бүтээгдэхүүнтэй хэрхэн тэмцэх, баталгаажуулалтын байгууллагын чадавхыг хэрхэн сайжруулах, органик бордоог өрхийн хэрэгцээнд хэрхэн боловсруулах талаар сургалт-дадлага хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Органик хүнс үйлдвэрлэх эрх зүйн орчин бүрдсэн боловч дараах хүндрэлүүд байна
1. Малчид, тариаланчид органик арга, зарчмын талаар, мэдлэг мэдээлэл хомс, тэдэнд зөвлөн туслах үйлчилгээ хүрэлцэхгүй байна.
2. Хэрэглэгчийн органик хүнсний талаарх мэдлэг, ойлголт муу
3. Органик гэсэн үгийн маркетингийн үнэ цэнийг ашиглан баталгаажилт хийгээгүй бүтээгдэхүүний шошгод “органик”, “байгалийн гаралтай цэвэр”, “байгалийн гаралтай” гэсэн мэдэгдлийг хийж, хэрэглэгчдийг төөрөгдүүлэн, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал байсаар байна.
4. Баталгаажуулалтын байгууллагын боловсон хүчний чадавхыг сайжруулах, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.
Органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр салбар яамнаас 2020 онд дараах ажлыг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна:
 Баталгаажуулалтын байгууллагуудтай Захиргааны гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих
 Органик хүнсний үйлдвэрлэлд төрөөс үзүүлэх дэмжлэг, урамшууллын талаар санал боловсруулах, хэлэлцүүлэх
 Органик хүнс, хүнсний сав баглаа боодлын аюулгүй байдлын талаарх хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих
 Азид Органик хүнс хөдөө аж ахуйн салбарын манлайллыг төлөвшүүлэх нь” “Organic Agroindustry development leadership course in asia” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулах
 Хэрэглэгч мобайл аппликейшн ашиглан органик хүнсний баталгаажуулалтыг шалгах, мэдээлэл авах бололцоог бүрдүүлэх, амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих, гарал үүслийг тогтоох цахим бүртгэлийг органик хүнсний бүртгэл, мэдээллийн сантай холбох
 Органик хүнс болон хүнсний сав баглаа боодлын чиглэлээр сургалт, олон нийтэд хандсан сурталчилгаа, арга хэмжээг зохион байгуулах
Байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалгаалан зөвхөн монголд биш дэлхий нийтэд гагаас авах ургацын хэмжээ багасч гадаргын болон гүний ус хомсдон хөрсний үржил шим муудан цөлжилт явагдаж байна. Хотжилт нэмэгдэн, хүн амын тоо өсч аливаа улсын хүнсний баталгаат байдлыг хангах нь хүнсний нөөцийн хязгаарлагдмал нөхцөлд улам хүнд болж байна.
Дэлхийн улс орнуудын Засгийн газрын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөлтөд тогтвортой органик үйлдвэрлэл маш чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд Европын орнууд хөдөө аж ахуйн бодлогоо органик үйлдвэрлэлийн зарчимтай нийцүүлэн үндсээр нь шинэчлэхээр ажиллаж байна. Мөн органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нь тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг судалгаа харуулсаар байна.
Fibl-ийн судалгаагаар өнөөдөр дэлхийн 93 улсад органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд дэлхийн 179 улсын 2.9 сая фермер, үйлдвэрлэгчид нийт 70 сая га талбайд органик үйлдвэрлэл эрхэлж, 97 их наяд америк долларын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байна. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрынхаа 10 болон түүнээс дээш хувьд органик үйлдвэрлэл эрхэлж буй улс, орны тоо 14-д хүрсэн байна.
Дээрх гадаад болон дотоод нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн УИХ, Засгийн газраас Органик хүнсний тухай хуулийг 2016 орны 4 дүгээр сард баталсан. Мөн Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Органик хүнсний үйлдвэрлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлж, энэ салбарыг хөгжүүлэх санхүү, хөрөнгө оруулалт, татварын бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн томоохон зорилтыг тавьсан нь органик хөгжлийн концепцийг Монгол улсад хэрэгжүүлж эхлэхэд чухал түлхэц болж байна. Органик салбарын хөгжлийг хангах чиглэлээр тус яамнаас 2016-2019 онд хийсэн гол хийсэн ажлыг тоймловол
1. Органик хүнсний тухай хуулийг дагалдан гарах бүх журам, аргачлал, жагсаалт батлагдсан. Органик хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах эрх зүйн орчин бүрдсэн.
2. ХХААХҮЯ органик болохыг илэрхийлсэн 6 тэмдэг, тэмдэглэгээг өөрийн оюуны өмчөөр бүртгүүлж, гэрчлэх тэмдгийн 40-0019373 дугаарт бүртгүүлсэн. Ингэснээр зах зээлд худалдаалагдаж буй баталгаажуулалтад хамрагдаж бүртгэгдсэн органик хүнсийг хэрэглэгчид хялбар таних боломжтой.
3. Органик хүнсний бүртгэл мэдээллийн www.organic.gov.mn санг ашиглалтад орууллаа. Өнөөдрийн байдлаар монгол улсад 12 хамтын баталгаажуулалтын байгууллага органик хүнсний баталгаажуулалтыг хийж байна. Баталгаажсан, бүртгэлтэй 21 төрлийн органик хүнс, 32 төрлийн шилжилтийн үеийн хүнс хэрэглэгчдийн гарт очоод байна. Хэрэглэгчид энэхүү бүртгэл, мэдээллийн сангаас аливаа химийн бодис, пестицид хэрэглээгүй, баталгаажсан, бүртгэлтэй органик болон шилжилтийн үеийн хүнсний талаар мэдээлэл авч, үйлдвэрлэгчтэй холбогдох боломжтой.
4. МХЕГ, ШӨХТГ, НХХААГ-тай хамтран зах зээл дээр байгаа органик, байгалийн цэвэр, байгалийн гаралтай цэвэр гэсэн мэдэгдэл, шошго бүхий дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд улсын хэмжээнд тандалт судалгаа хийсэн. Үүнд 360 зах, худалдааны төв, дэлгүүр мухлагт худалдаалж байсан 9300 нэр төрлийн бүтээгдэхүүн хамрагдсан. Эдгээр бүтээгдэхүүний 38,9% нь Органик хүнсний тухай хууль, тогтоомжийг зөрчсөн хаяг шошготой байсныг илрүүлсэн болно. Мөн хүнсний тухай хуулийн 14.1.1 дэх хэсэгт заасны дагуу хуурамч хаяг шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа үйлдвэрлэгч, борлуулагчдын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих ажлыг энэ 10 дугаар сард зохион байгуулсан. Нийт хяналтад хамрагдсан бүтээгдэхүүний 15% нь зөрчилтэй байгааг тогтоож холбогдох байгууллагад алдаа зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах албан тоот хүргүүлжээ.
5. Органик хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хэлэлцүүлэг, мэдлэг олгох сургалтыг 70 орчим удаа, 2500 орчим хэвлэлийн материалыг олон нийтэд түгээв.


newsImage
2022-12-06 06:46
“МАЛ ЭМНЭЛГИЙН ДЭГЛЭМ БҮХИЙ ХОРИО ЦЭЭРТ ЭРҮҮЛ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА
newsImage
2022-12-06 06:18
НЭГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ОЮУТНУУД НЭГДЭЖ БАЙНА
newsImage
2022-12-02 01:47
"ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО" ШИНЖЛЭХ УХААНЫ ОРОЛЦОО
newsImage
2022-12-01 07:17
ХААИС ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
newsImage
2022-11-03 01:37
ХААИС-ИЙН ХАРЬЯА ХҮРЭЭЛЭН, ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-11-02 07:59
ХААИС-ИЙН ПРОФЕССОР БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТӨСЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
newsImage
2022-11-01 06:48
ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА
newsImage
2022-10-24 01:24
“ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-МАЛ АЖ АХУЙ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН БОЛНО
newsImage
2022-10-20 06:35
“БӨӨРӨНХИЙ СОНГИНЫН ИРЭЭДҮЙТЭЙ СОРТЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ" ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
newsImage
2022-10-20 06:29
2022 ОНЫ НАМРЫН УРГАЦ ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ
newsImage
2022-09-21 08:06
“ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН БОЛОВСРОЛ, ЭКСТЕЙНШН, БОЛОВСОН ХҮЧИН” УУЛЗАЛТ БОЛЛОО
newsImage
2022-08-18 12:49
"МАЛ АЖ АХУЙН ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЭХ" ТӨСӨЛ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДЛАА
newsImage
2022-07-06 08:49
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДОР ХҮНСНИЙ САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЖ БАЙНА
newsImage
2022-06-13 05:53
ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКИЙН ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА БА ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
newsImage
2022-06-13 05:42
МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН ЯВЦЫН МЭДЭЭ
newsImage
2022-06-13 05:39
"ХҮНСНИЙ ХАНГАМЖ , АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ГАЗАР ТАРИАЛАН" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
newsImage
2022-06-13 05:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН НОГООН ХӨГЖЛИЙН АСУУДАЛД
newsImage
2022-06-13 05:33
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД, УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ТАНАА
newsImage
2022-06-13 05:30
Монгол Улсын зөвлөх агрономич, Сэнжит-Оюу ХХК-ийн захирал Ц.Оюунчимэг: МАНАЙ ОРНЫ ЦАГ УУРЫН НӨХЦӨЛД НАРЛАГ ХҮЛЭМЖ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ
newsImage
2022-06-13 05:22
БОЙЖУУЛСАН ТӨЛ 2021 ОНД 20.3 САЯ БОЛЖ, БОЙЖИЛТЫН ХУВЬ 92.3% БАЙНА
newsImage
2022-06-13 05:13
МАХ БЭЛТГЭХ ТОГТОЛЦООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
newsImage
2022-06-13 05:04
УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ХОШОЙ АВАРГА МАЛЧИН, УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН, ФЕРМЕР, ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН, ТАРИАЛАНЧ ШАЛГАРЛАА
newsImage
2022-06-13 05:02
МАЛЫН ТОО 67.3 САЯ БОЛЖЬ ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-06-02 08:20
СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА
newsImage
2022-05-24 07:36
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-05-12 06:49
ХОЁР УЛСЫН ХАМТАРСАН ТӨСЛИЙНХӨН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2022-05-09 09:47
ХААИС-ИЙН ГАРААНЫ КОМПАНИУД ЭРДЭНЭТ ХОТЫН ХЭРЭГЛЭГЧДЭД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХУДАЛДААЛНА
newsImage
2022-05-09 09:30
ХАМТРАН АЖИЛЛАЖ УХААЛАГ ХӨДӨӨ АЖ АЖУЙГ ХӨГЖҮҮЛНЭ
newsImage
2022-04-04 08:34
ОРХОН АЙМГИЙН ЗДТГ, ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ САНАМЖ БИЧГИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛАА ТОДОРХОЙЛЛОО
newsImage
2022-03-10 09:08
МОНГОЛЫН ТАРИАЛАНЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ V ЧУУЛГАН ГАЗАР ТАРИАЛАН - ХАМТЫН ШИЙДЭЛ НЭРИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2022-02-11 04:30
МАЛЫН ТОО 2021 ОНД 67.3 САЯ БОЛЖ, ӨМНӨХ ОНООС 0.4 ХУВИАР ӨСЛӨӨ
newsImage
2022-01-20 11:15
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, СУДАЛДАА ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА БАТАЛГААЖУУЛЛАА
newsImage
2021-11-25 03:02
-
newsImage
2021-11-14 05:17
ЭКОСИСТЕМИЙН СУДАЛГААНЫ ТӨВ УРГАМЛЫН ҮРИЙН ЭКОЛОГИЙН ЛАБОРАТОРИ НЭЭЛЭЭ
newsImage
2021-11-09 02:49
МОНГОЛ-ХЯТАДЫН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА
newsImage
2021-10-12 06:33
ХҮНСНИЙ ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦОО БҮРДҮҮЛЭХ АСУУДАЛ
newsImage
2021-10-12 06:19
2021 ОНЫ ТАРИА ХУРААЛТЫН НӨХЦӨЛ БА ОНЦЛОГ
newsImage
2021-04-17 06:00
ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ, БНСУ-ЫН КОПИА МОНГОЛ ТӨВ ХАМТАРСАН ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
newsImage
2021-04-17 05:49
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-16 02:21
ОХУ, МОНГОЛ УЛСЫН СУДЛААЧИД БҮС НУТГИЙН ОРГАНИК ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2021-04-07 12:27
Агро-бизнесийн салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.
newsImage
2021-01-19 01:52
Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр санамж бичиг байгууллаа
newsImage
2020-11-10 06:59
"ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦ -2020" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛЛОО
newsImage
2020-11-06 09:38
"ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ" СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-10-20 10:43
"Малын бэлчээрийн гуурст ургамал" номын нээлт боллоо
newsImage
2020-10-06 06:00
"БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ ТӨСЛИЙН НЭГЖ" ОЛОН НИЙТИЙН ӨМЧИТ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА
newsImage
2020-10-01 09:42
ТӨМС ХҮНСНИЙ НОГООНЫ ЗООРЬ БАРИХ, ХАДГАЛАХ ТЕХНОЛОГИ СУРГАЛТАНД УРЬЖ БАЙНА
newsImage
2020-10-01 08:13
“УХААЛАГ УСАЛГАА - УРГАЦЫН АМЖИЛТ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
newsImage
2020-09-29 10:50
ХӨРС ШИНЖИЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛЫГ НЭГТГЭХЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
newsImage
2020-09-29 09:47
"АТАР-60 ЖИМС ЖИМСГЭНЭ СУДЛАЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭН, ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
newsImage
2020-09-29 08:24
Эх оронч худалдан авалтыг дэмжих жил болголоо
newsImage
2020-09-29 05:05
НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцлоо
newsImage
2020-05-21 02:56
Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-21 02:44
Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ
newsImage
2020-05-17 06:30
"Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл" номыг туурвилаа
newsImage
2020-05-13 09:43
Б.Дорж: Буурцагт ургамлуудыг буудайтай хамт таривал хөрс сайжирна
newsImage
2020-05-13 09:26
БНХАУ-ын /Манжуур/ Хойд Бүсийн Олон Улсын Шинжлэх Ухаан, Технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнд 2019.09.10-наас 12-ны өдрүүдэд оролцлоо
newsImage
2020-05-13 08:00
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх нь” сэдэвтэй уулзалт, семинар болж өнгөрлөө
newsImage
2022-02-11 06:12
CALL FOR PAPERS OF THE CONFERENCE ICIED-2022
newsImage
2022-02-07 01:14
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-04 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:13
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-03 ( Давтан зар)
newsImage
2022-02-07 01:10
ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ GCFB-02 ( Давтан зар)
newsImage
2021-03-31 11:04
Ирэх сард нийт тариаланчийг вакцинжуулна.
newsImage
2021-02-09 04:36
“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР ТОЛЬ” ХЭВЛЭГДЛЭЭ
newsImage
2020-05-20 06:18
Монгол-Tайваний хамтарсан Шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
newsImage
2020-05-17 06:22
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хүлээн авч эхэлсэн байна
newsImage
2020-05-13 11:01
"Усалгааны нормчлол, хугацааг тогтоох хялбарчилсан арга технологи" сэдэвт сургалтанд урьж байна.
newsImage
2020-05-13 10:59
Усалгаатай тариалан эрхлэгчдэд
newsImage
2020-05-13 10:56
Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019.08.31-2019.09.01 өдрүүдэд болно
newsImage
2020-05-13 10:43
БНХАУ-ын /Манжуур/ хойд бүсийн олон улсын шинжлэх ухаан, технологийн XVI дахь удаагийн үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ
newsImage
2020-05-13 10:32
"Тогтвортой хүнсний ирээдүйг бүтээх нь: дараагийн том сорилт" сэдэвт лекцэнд хүрэлцэн ирэхийг урьж байна
newsImage
2020-05-13 10:24
“Хѳдѳѳ аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
newsImage
2020-05-13 10:21
Монголын Инновацийн долоо хоног - 2019 арга хэмжээнд оролцохыг урьж байна.
newsImage
2020-05-13 10:19
"ХҮНСНИЙ НОГООНЫ ТЕХНОЛОГИ" сэдэвт танхим, практик хосолсон 2 өдрийн цуврал сургалт зохион байгуулна.