Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар “Дэвшилтэт арга, технологид суурилсан органик хөдөө аж ахуйн хөгжлийн үзэл баримтлал боловсруулах нь” төслийг ХААИС болон ОХУ-ын Алтайн хөдөө аж ахуйн их сургууль хамтран хэрэгжүүлж байна. Хамтарсан төслийн зүгээс “Орос монголын бүс нутаг дах биоэрчимт технологид суурилсан органик хөдөө аж ахуй” хурлыг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Хурал цахим танхим хосолсон хэлбэрээр явагдаж төслийн оросын талын удирдагч, монголын талын удирдагчид төслийн танилцуулга илтгэлээр эхлүүлсэн бол ОХУ-ын Алтайн хөдөө аж ахуйн их сургууль буюу ХААИС-иас 4, нийт 8 илтгэл хэлэлцүүлж өөрсдийн судалгааны үр дүнг танилцуулж дүгнэлээ.
Хуралд ОХУ-ын Алтайн хөдөө аж ахуйн их сургуулиас төслийн оросын талын удирдагч, эдийн засгийн ухаан доктор, профессор Кундус Валентина Александровна, дэд профессор Горшков Виталий Викторович, дэд профессор Галкин Денис Геннадьевич нар хүрэлцэн ирж төслийн хүрээнд ОХУ-д хэрэгжүүлж буй судалгаа шинжилгээний үйл явц, үр дүнг илтгэж хэлэлцүүлсэн.
Хурлаас зөвлөмж гарах бөгөөд тухайн үед та бүхэнд хүргэх болно.