Үндэсний статисикийн хороо,
“Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого”,
мал төллөлт, төл бойжилтын мэдээ,
том малын зүй бус хорогдлын мэдээ
Манай улсын хонь, ямааны харьцаа 1990 он хүртэл 75:25 буюу 3 хонинд нэг ямаа ногдож, зохистой харьцааг хадгалж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд сүргийн бүтцэд болон малын бэлчээр ашиглалтад зохистой энэ уламжлалт харьцаа алдагдагдсан хэвээр байна. Тухайлбал, ямааны мэдэгдэхүйц өсөлт 1993 оноос эхэлж, ноолуур үнэд орсонтой холбогдон 1994-2003 онд хонины тоотой ижил түвшинд болж, 2003-2009 оны ямааны тоо хонины тооноос давж, 2009-2015 онд хонины тоо толгойтой дүйцэж, 50:50 харьцаатай болсон байна. Бог малд хонь ямааны эзлэх хувь 2021 онд 54:46 харьцаатай байна.
Төллөлтийн хувь өмнөх оноос 5.7 нэгж хувиар, гүүнийх 1.9 нэгж хувиар, үнээнийх 1.4 нэгж хувиар, ингэнийх 12.6 нэгж хувиар, хониных 3.0 нэгж хувиар, эм ямааных 9.8 нэгж хувиар тус тус буурсан байна.
Бойжуулсан төл 2021 онд 20.3 сая болж, бойжилтын хувь 92.3% байна. Бойжуулсан төлийн тоо өмнөх оноос 2.5 сая толгой (10.8%) буурч, бойжилтын хувь 0.4 нэгж хувиар өссөн байна.
Гарсан унаганы 94.2 хувь, тугалын 95.4 хувь, ботгоны 94.7 хувь, хурганы 93.2 хувь, ишигний 90.2 хувь нь бойжжээ. Төл бойжилтын хувийг өмнөх онтой төрлөөр нь харьцуулбал тугал, хурга, унага 0.5-1.4 нэгж хувиар өссөн бол ишиг, ботго 1.0-1.4 нэгж хувиар буурсан байна.
Оны эхний малын 4.5 хувь буюу 3.0 сая том мал 2021 онд зүй бусаар хорогдлоо. Оны эхний малд хорогдлын эзлэх хувь Хангайн бүсэд 6.2%, Төвийн бүсэд 5.5%, Зүүн бүсэд 2.5%, Баруун бүсэд 2.4%, Улаанбаатар хотод 3.3% байна. Нийт хорогдсон малын 29.5 мянга (1.0%) нь өвчнөөр хорогдсон байна.
Нийт 1773.2 мянган тонн хадлан бэлтгэсэн нь өмнөх оноос 587.1 мянган тонн буюу 49.5 хувиар өссөн байна. Бэлтгэсэн хадлан Орхон, Дорноговь, Завхан, Сүхбаатар, Баян-Өлгий, Увс, Архангай, Дорнод, Булган, Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд, Төв, Хэнтий аймгууд болон Улаанбаатар хотод өмнөх оноос 2.1-117.4 мянган тонноор буюу 10.4 хувиас 3.2 дахин өссөн байна. Бусад аймгууд өмнөх оноос 0.1-8.5 мянган тонноор буюу 5.7-49.1 хувиар буурсан байна.
Хонин толгойд шилжүүлснээр хадлан, бэлчээрийн 100 га талбайд ногдох малын тоо 2021 онд 106 болж, өмнөх оноос 3-аар өссөн байна. Энэ үзүүлэлт Орхон аймагт 896 Улаанбаатар хотод 560, Дархан-Уул аймагт 396, Архангай аймагт 304, Булган аймагт 258, Хөвсгөл аймагт 234, Сэлэнгэ аймагт 228 болж, улсын дунджаас 122-790 малаар их байна.
Хашаа худгийн тооллогын дүнгээр, улсын хэмжээнд мал ундаалах зориулалт бүхий 62.5 мянган худаг, 82.9 сая толгой малын багтаамж бүхий 250 мянган хашаа тоологдсон байна.
Улсын хэмжээнд мал тооллогын урьдчилсан дүнгээр 246.3 мянган малтай өрх тооллогод хамрагдаж, өмнөх оноос 4.3 мянган өрхөөр буюу 1.8 хувиар өссөн байна. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрх 7.3 хувиар, 51-200 хүртэлх малтай өрх 1.8 хувиар, 1000-2000 малтай өрх 5.7 хувиар, 2001-ээс дээш малтай өрх 0.7 хувиар өссөн бол 201-500 малтай өрх 1.4 хувиар, 501-999 малтай өрх 1.5 хувиар тус тус буурсан байна.
Малтай нэг өрхөд ногдох малын тоо 2021 онд дунджаар 272 болж, өмнөх оноос 4 толгой мал буюу 1.4 хувиар буурсан байна. Малтай нэг өрхөд 18 адуу, 20 үхэр, 2 тэмээ, 125 хонь, 107 ямаа ногдож байна. Өмнөх оноос малтай нэг өрхөд ногдох адуу, үхэр 1-ээр, хонь 4-өөр тус тус өсөж, ямаа 5-аар буурсан бол тэмээний тоо өөрчлөлтгүй байна.
Мал тооллогын 2021 оны дүнгээр нийт малтай өрхийн 76.6 хувь буюу 188.6 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэр нь болж байгаа малчин өрх байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 7.6 мянга буюу 4.2 хувиар өслөө. Малчин өрхийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 50 хүртэлх малтай өрх 16.8 хувиар, 51-200 хүртэлх малтай өрх 6.3 хувиар, 1000-2000 малтай өрх 5.8 хувиар, 2001-ээс дээш малтай өрх 0.2 хувиар өссөн бол 201-500 малтай өрх 0.2 хувиар, 501-999 малтай өрх 1.5 хувиар тус тус буурсан байна.
Малчин нэг өрхөд ногдох малын тоо 2021 онд дунджаар 323 болж, өмнөх оноос 9 толгой мал буюу 2.7 хувиар буурсан байна. Малчин нэг өрхөд 20 адуу, 23 үхэр, 2 тэмээ, 150 хонь, 128 ямаа ногдож байна. Өмнөх оноос малчин нэг өрхөд ногдох үхэр 1-ээр өсөж, ямаа 9-өөр буурч, адуу, тэмээ, хонь хэвээр байна.
Мал тооллогын 2021 оны дүнгээр малчин өрхийн 81.6 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй, 74.2 хувь нь телевизортой, 54.7 хувь нь автомашинтай, 49.0 хувь нь мотоциклтой байна.
Нийт сүрэгт 5 хошуу малын эзлэх хувь, жил бүрийн эцэст
Хээлтэгч мал төлийн тооны өөрчлөлт, мянган толгой, жил бүрийн эцэс
Хорогдсон малын тоо, аймаг, нийслэлээр, мянган толгой, жил бүрийн эцэст
Бэлтгэсэн хадлан, аймаг, нийслэлээр, мянган тонн
Малтай өрхийн бүлэглэлт, малын тооны бүлгээр, жил бүрийн эцэст
Малчин өрхийн бүлэглэлт, малын тооны бүлгээр, жил бүрийн эцэст
МАЛЧИН ӨРХИЙН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ, аймаг, нийслэлээр, 2021
МАЛЧДЫН ТОО, аймаг, нийслэлээр
МАЛЧДЫН МЭДЭЭЛЭЛ, насны бүлгээр, 2021
Цахилгааны эх үүсгүүртэй өрхийн тоо 2021 онд 153.9 мянга болж, өмнөх оноос 6.0 мянгаар буюу 4.1 хувь, телевизортой өрхийн тоо 140.0 мянга болж, өмнөх оноос 8.7 мянга буюу 6.7 хувь, автомашинтай өрхийн тоо 103.2 мянга болж, өмнөх оноос 8.7 мянга буюу 9.2 хувь, мотоциклтой өрхийн тоо 92.5 мянга болж, өмнөх оноос 3.9 мянга буюу 4.4 хувиар тус тус өссөн байна. Нийт малчин өрхөд автомашинтай өрхийн эзлэх хувь 2.5 нэгж хувиар өсөж, мотоциклтой өрхийн эзлэх хувь өмнөх оноос 0.1 нэгж хувиар, телевизортой өрхийн эзлэх хувь 1.7 нэгж хувиар өсөж, цахилгаан үүсгүүртэй өрхийн эзлэх хувь 0.1 нэгж хувиар буурсан байна.
Манай улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь 2021 оны байдлаар мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна. Тухайлбал, мал тооллогын 2021 оны урьдчилсан дүнгээр 305.4 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна. Малчдын тоо өмнөх оноос 6.6 мянган малчнаар буюу 2.2 хувиар өсжээ. Нийт малчдын 180.4 мянга буюу 59.1 хувь нь эрэгтэй, 125.0 мянга буюу 40.9 хувь нь эмэгтэй малчид байна. Малчдын дотор эрэгтэй малчид давамгайлж байна. Малчдын тоог аймгаар авч үзэхэд 2021 онд өмнөх оноос Баянхонгор, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймгуудад 44-158-аар буурсан бол бусад аймаг болон Улаанбаатар хотод 24-1520-оор нэмэгдсэн байна.
Нийт малчдыг насны бүлгээр авч үзэхэд 6.7 хувь нь 24 хүртэлх насны, 21.2 хувь нь 25-34 насны, 28.7 хувь нь 35-44 насны, 24.5 хувь нь 45-54 насны, 12.8 хувь нь 55-64 насны, 6.0 хувь нь 65 ба түүнээс дээш насны малчид байна.
Нийт малчдын 39.4 хувь нь буюу 120.4 мянган малчин зээлтэй байна. Зээл авсан малчдын 20.7 хувийг 25-34 насны малчид, 32.3 хувийг 35-44 насны малчид, 27.3 хувийг 45-54 насны малчид эзэлж байна.
Нийт малчдын 35.2 хувь нь буюу 107.4 мянган малчин нийгмийн даатгалд хамрагдсан байна. Даатгалд хамрагдсан малчдын 66.0 мянган малчин буюу 61.4 хувь нь 35-54 насныхан байна.