Улсын хэмжээгээр 2021 оны эцэст, мал тооллогын дүнгээр 67.3 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 275.3 мянга (0.4%)-аар өслөө. Үүнээс адуу 4.3 сая, үхэр 5.0 сая, тэмээ 454.0 мянга, хонь 31.1 сая, ямаа 26.5 сая байна. Өмнөх онтой харьцуулахад хонь 1.0 сая (3.5%), үхэр 290.2 мянга (6.1%), адуу 230.6 мянга (5.6%)-аар өссөн бол ямаа 1.3 сая (4.6%), тэмээ 18.9 мянга (4.0%)-аар тус тус буурсан байна.
Нийт мал сүрэгт 2021 оны тооллогын дүнгээр хонь 46.2 хувь, ямаа 39.3 хувь, үхэр 7.5 хувь, адуу, 6.4 хувь, тэмээ 0.7 хувийг эзэлж байна. Нийт сүрэгт 2021 онд 5 төрлийн малын эзлэх хувийг мал хувийн өмчид шилжиж эхэлсэн 1990 онтой харьцуулахад ямааны эзлэх хувь 19.5 нэгж хувиар өсөж, харин хониных 12.2 нэгж хувь, үхрийнх 3.6 нэгж хувь, адууных 2.3 нэгж хувь, тэмээнийх 1.4 нэгж хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна. Мал тооллогын дүнгээр Хөвсгөл аймаг 5943.2 мянган мал тоолуулж тэргүүлсэн бол, Архангай аймаг 5562.2 мянга, Хэнтий аймаг 4955.0 мянга, Төв аймаг 4746.0 мянга, Сүхбаатар аймаг 4202.9 мянган мал тоолуулж удаалж байна.
Адуун сүргийн тоогоор Архангай аймаг 416.3 мянган толгой, Дорнод аймаг 368.5 мянган толгой, Сүхбаатар аймаг 364.6 мянган толгой, Төв аймаг 356.8 мянган толгой, Хэнтий аймаг 346.8 мянган толгой; үхэр сүргийн тоогоор Архангай аймаг 722.2 мянган толгой, Хөвсгөл аймаг 556.1 мянган толгой, Хэнтий аймаг 407.1 мянган толгой, Дорнод аймаг 353.2 мянган толгой, Төв аймаг 320.0 мянган толгой; тэмээн сүргийн тоогоор Өмнөговь аймаг 160.6 мянган толгой, Дорноговь аймаг 48.3 мянган толгой, Баянхонгор аймаг 45.5 мянган толгой, Говь-Алтай аймаг 43.7 мянган толгой, Дундговь аймаг 39.4 мянган толгой; хонин сүргийн тоогоор Архангай аймаг 2935.1 мянган толгой, Хөвсгөл аймаг 2883.2 мянган толгой, Хэнтий аймаг 2546.5 мянган толгой, Төв аймаг 2535.5 мянган толгой, Сүхбаатар аймаг 2179.0 мянган толгой; ямаан сүргийн тоогоор Хөвсгөл аймаг 2195.8 мянган толгой, Ховд аймаг 1947.3 мянган толгой, Говь-Алтай аймаг 1875.8 мянган толгой, Баянхонгор аймаг 1795.3 мянган толгой, Хэнтий аймаг 1650.4 мянган толгойгоор тэргүүлж байна.
Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 661.8 мянган толгой, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.2 мянган толгой, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 523.1 мянган толгой, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум 494.1 мянган толгой, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 485.5 мянган толгой мал тоолуулж тэргүүлжээ.
Улсын хэмжээнд 2021 онд оны эхний төллөх насны 29.7 сая хээлтэгч малын 22.0 сая (74.1%) нь төллөжээ. Гүүний 71.2 хувь, үнээний 78.5 хувь, ингэний 40.8 хувь, эм хонины 80.2 хувь, эм ямааны 67.3 хувь нь төллөсөн байна.