Тус төв нь "Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны үндэслэл боловсруулах" захиалгат төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэлийг цогц байдлаар боловсруулахад салбарын шинжлэх ухааны төрөл бүрийн мэргэжлийн багш, судлаачдын хамтын оюуны хүч, нөөц боломжийг төвлөрүүлэн ажиллаж "Монгол Улсын хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн шинжлэх ухааны үндэслэл" номыг туурвилаа.