“It business&Innovation days Erdenet -2022” арга хэмжээ Орхон аймагт 3 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд зохион байгуулсан. Зохион байгуулагч Орхон аймгийн ЗДТГ, оролцогч талууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуран баталгаажуулсан билээ.
Тус санамж бичгийн хүрээнд 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийн төлөөлөл ХААИС-ийн удирдлагуудтай ирж уулзан харилцан ойлголцын санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Хамтран байгуулсан санамж бичгийн зорилтуудын хүрээнд
- Судлагдсан технологийг эдийн засгийн эргэлтэд оруулах ТЭЗҮ боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг зах зээлд гаргах, хөгжүүлэхийг дэмжих
- “Ногоон Эрдэнэт” төсөл, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд болүолт уралдаан зарлаж мод тарьж ургуулсан иргэн аж ахуйн нэгжийг шагнаж урамшуулах
- Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг чадавхжуулах сургалтад хамруулах, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах
- Эрдэнэт хотыг эко буюу ногоон хот болгон хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажилд хамтран ажиллах
- Хүрээлэн буй орчны төлөв байдлыг судалгааг ХААИС гэрээт ажлын хүрээнд Эрдэнэт хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зөвлөхөөр хангах
- Аймгийн төрийн болон ТББ-ын удирдлага, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, ЕБС-ийн багш нарыг чадваржуулах, ахлах ангийн сурагчдын мэргэжлийн олипиад, ЭЕШ-ын бэлтгэлд зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгааны төсөл хэрэгжүүлэх
- Эрдэнэт хотын байгаль орчны салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах саргуалтб олон эрдмийн зэрэг хамгаалахад судалгааны дэмжлэг үзүүлэх
- ХААИС-тай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад инженерийн боловсрол, ажил мэргэжлийн бриамжаа олгох сургалтыг орон нутгийн их дээд сургуулиудыг түшиглэн зохион байгуулах
- Аймагт нэн шаардлагатай мэргэжлүүдээр ХААИС-д бакалаврын болон ахисан түвшний сургалтад хамруулах
- Аймгийн хэмжээнд хийгдэж буй үйлдвэрлэл, бүтэн байгулалт болон бусад үйл ажиллагаатай холбогдох чиглэлээр суралцаж буй оюутнуудыг үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, төсөл хөтөлбөрт оролцуулах замаар сургалт судалгаа, үйлдвэрлэлийг уялдуулах\
- Судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрийг аймаг, орорн нутагт хэрэгжүүлэхэд талуудын төлөөллийг орлцуулж шаардлагатай дэмжлэг үзүүлэх
- Талууд хамтран ХААИС-ийн төгсөгчдийн салбар холбоо байгуулж ажиллуулах боломжийг судлах төгсөгчийг орон нутагт нь ажлын байраар хангах талаар хамтран ажиллах
- Хамтрын ажиллагааны хамаарал бүхий ажлаар алт нэг талын зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд талуудын төлөөллийг оролцуулах
- Талуудын зохион байгуулж буй маркетинг, олон нийтийн арга хэмжээнд хамтран орлцох
- Хамтын үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг талуудөөрсдийн цахим хуудаст байршуулах, тогтмол шинэчлэх гэсэн нийт 16 ажлыг хамтран хэрэгжүүлж ажиллахаар боллоо.