Монголчуудын бэлчээрийн ургамлын талаарх уламжлалт мэдлэг болон дэлхийн шинжлэх ухааны ололтод тулгуурлан доройтсон бэлчээрийг сайжруулах зорилгоор Хөдөө аж ахуйн их сургуулийн Экосистемийн судалгааны төв нь Монгол улсын их сургууль, Токиогийн их сургуультай хамтран Монгол Улсын БШУЯ болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JAICA/-ын санхүүжилтээр САТРЕПС хөтөлбөрийн “Нүүдэлчин монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” төслийг 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн билээ.
Төслийн хүрээнд JAICA-ийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон “Ургамлын үрийн экологийн лаборатори”-ийг байгууллаа. Энэхү лабораторид хийгдэх туршилтын үр дүнд монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон нутгийн ургамлын үр тарих оновчтой хугацааг тодорхойлох, ургамлын үрийн соёололтыг дээшлүүлж, байгалийн ургамал тарималжуулах технологи боловсруулах хугацааг 2-3 дахин богиносгох боломж бүрдэх юм.
Мөн лабораторид хийгдэх туршилт, судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Алсын хараа-2050 Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан эвдрэлд орсон, доройтсон газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэд оруулах, байгальд ээлтэй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон органик мал аж ахуйг тогтвортой эрхлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Ургамлын үрийн экологийн лаборатори нь байгуулагдсанаар
- Мэргэжлийн боловсон хүчин
- Байгалийн ургамлын үрийн соёололтын экологийн талаар шинэ мдэлэг уй болох
- Малын бэлчээрийн тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх
- Ойжуулах
- Цэцэрлэгжүүлэх
- Уул уурхай болон бусад үйл ажиллагааны улмаас эвдрлэд оорсон газрыг нөхөн сэргээх замаар аж ахуйн эргэлтэд оруулах
- Эмийн болон бусад ашиг ургамлын байгалийн нөөцийг хамгаалах, тарималжуулах дэвшилтэт технологи боловсруулах шинжлэх ухааны үндэслэл бий болох
- Малын тэжээл, ногоон байгууламж, эм, гоёл чимэглэлийн болон бусад ургамал тарималжуулах технологи боловсруулах хугацаа 2-3 дахин богиносох зэрэг өндөр ач холбогдолтой билээ.
“Ургамлын үрийн экологийн лаборатори” нь
• Дэлхийн төвшинд өрсөлдөхүйц мэргэшсэн боловсон хүчин, судлаачийн залуу халаа бэлтгэх
• Байгалийн ургамлын үрийн экологийн онцлогийг илрүүлэх
• Ургамлын олон янз байдал, ховор, нэн ховор эмийн болон бусад ашигт ургамлын генетикийн нөөц баялгийг хамгаалах, малын тэжээлийн ургамлыг зохистой ашиглахад хувь нэмэр оруулах
• Доройтох чиглэлд өөрчлөгдсөн бэлчээр, ойн экосистемийг ургамалшуулах, нөхөн сэргээх дэвшилтэт технологи боловсруулах үндэслэл боловсруулах зорилготой ажиллана гэлээ.